Одоо би 25 настай УБ-хотоос 70км байдаг Төв аймгийн Баянчандмань суманд манай гэр бүлд тохиолдсон бодит түүхээс ярья.

Одоо ч санаанаас гардаггүй Энэ үйл явдал Төв аймгийн Баянчандмань суманд манай гэр бүлд тохиолдсон Одоогоос 10-гаруй жилийн өмнөөс л намайг 7-р ангид байх хүртэл гэсэн үг. Заа тэгээд худлаа гэсэн нь АЛГАС олон жил өнгөрсөн учраас цаг хугацаагаа тодорхой сайн санахгүй байна. Гэхдээ гэр бүлийг минь айдаст автуулсан зүйлийг тод томруун санадаг. Намайг 6настай байхад аав ээж 2 УБ-хотоос тийшээ нүүсэн юм. Тэгээд тэнд эмээ өвөөгийн хашааг нэг алгасаад хажуугын хашаа байшинг худалдаж авсан. Дөнгөж нүүж ороод байхад худлалдаж авсан айлын ах нэг жилийн дараахан Манай сумын хойно байдаг Эх-сү.ж хайрханд амиа хорлоод нас барсан ц.о.г.цсыг нь хавар цас хайлах үеэр олсон гэж сонссон.
Thank you for reading this post, don't forget to subscribe!
Тухайн үед бага байсан болхоор мэдээгүй явлаа. Одоо бодоод байхад манайхыг нүүж орсны дараа удалгүй гэсэн үг. Эхнэр хүүхэд нь салж яваад тэгсэн гэнэлээ. Заа 8,9 настай байхад минь ээж маань хоол хийгээд байнга илүү аянганд таваглаж тавьдаг байлаа. Намайг асуухад ингэхгүй бол болдоггүй гээд нээх юм ярьж өгөөгөөгүй. Тэнд нүүж очихоос өмнө наймаа хийж их л ажилсаг аав маань байнга л ар.хи ууж аг.сан тавьдаг болсон. Нохой маань шөнөжин хуцаж байшин тойрж гүйдэг байлаа. Тэгээд л мөдхөн ү.хээд өгдөг. Тэр үед эрэгтэй дүү бид – юу ч мэдэдгүй л тоглоод гүйж явдагсан. Тэгээд одоо бодоход нохой м.уу юм хардаг нь үнэн байх 3,4 нохой маань тэгж ү.хсэн. 8настай байхад манай нэг эгч хотоос ирж манайд хоносон аав модонд явсан байлаа.
Бидэнтэй хань болоод Их л гал.зуу хөгжилтэй эгч маань шөнө надтай хамт унтлаа. Гэнт л шөнө эгч маань бүр орондоо салагнаад би сэрээд нойрмогхон аниа зүгээрүү гэтэл ярьж чадахгүй хүн харахад нүд нь нээлттэй зүүдэлж байгаа юм шг хэвтээд байлаа би ч гайхаад хөөё хөөё аниа гэтэл хоолой нь чичрээд аниан дүү эргэж битгий хараарай гээд нүдээ та.с аниад миний гарыг өвдтөл атгасан би гайхаад эргээд хартал юм харагдсангүй гэнт цонхон дээр машины гэрэл ойтол цонхон дээр 2 гар нь яг л цонхоор юм харагдахгүй байхад нүдээ саравчлаад харж байгаа тас хар сүүдэр зогсож байлаа. Би ч эхэндээ юу вэ гээд гайхаад жирс гээд айдас төрсөн.Тэгээд машины гэрэл алга болмогц харагдахгүй болохоор нь нойрмоглоод хий юм харждээ гээд өглөө сэрлээ.Эгч аль хэдийн яваад өгч. Одоо бодоод байхад аав маань модонд явахаар ээж заавал хамаатны нэг хүнээ бидэнтэй хань татаж хонодог байждээ.
3-уулахнаа хоноход хичнээн их айдаг байсан болдоо хөөрхий.Тэр явдлаас хойш орой үдшээр айгаад байдаг болсон. Аавыг байхгүйд ээждээ хань болохгээд сэрүүн байхыг хичээдэг болвоо. Манайх аав байсан ч байнга гэрэлтэй унтдаг. Нэг удаа аав байхгүй орой тог тасраад ирсэнгүй. Ээж өвөө эмээгийнд очиж хоноё гэж ярьж байснаа очоогүй. Хоолоо идчихээд лааны гэрэлд орондоо ороод 3 уулаа хэвтэж байлаа. Дүү маань надаас 3 дүү/5,6/настай. Гэтэл гэнт л нөгөө өрөөний аяга таваг байдаг шүүгээ онгойгоод нэг хүн хоол хайгаад байх шиг болсон ээж бид 2 айгаад тэгсэн аяга авч шидээд нөгөө өрөөний ханан дээр тас гээд л дугарч байлаа.
Мөдхөн чимээ намжив би нүдээ тас аниад ээж намайг өвөртөө наагаад лаагаа аваад нөгөө өрөөнд ортол хагарсан аяга онгойсон шүүгээний хаалга эмх замбараагаа алдсан сав суулга байлаа. ЭЭЖ миний хүү лаагаа барьж бай гээд тогооны таг аваад аяганд хоол хийгээд халбагатай хамт тавьчихаад заа одоо гайгүй байхаа.
Аав дүү 2тоо битгий хэлээрэй. Би ч заа ээжээ гээд айдастай унтлаа.Энэ явдлын дараахан Ээж гэнт ухаан алдаж унаад эмлэгт хэвтээд аав дүүтэйгээ үлдлээ. Аавыг байхад өмнөх явдал мартагдсан мэт сайхан унтаж байв.Аав орой жоохон халамцуу ирээд уур болж байгаад шалан дээр унтаад өгөв. Дээр нь хөнжил хаячихаад дүүтэйгээ хуучны пүрштэй төмөр орон дээр унтав. Манайх дундаа нэг хаалгатай 2 өрөө модон шалтай байшин. Гал тогооны гэрэл асаалттай шөнө унтаж байтал шаланд дээр хүн яваад шарх шарх дуунаар сэрлээ.
Тэр хүн явж байгаад Аавын хажууд очоод зогссон мэт чимээгүй болоод хэсэг байсны дараа шиарх шиарх гээд наашаа 2,3 алхаад орон дээр миний хөлөн дээр суух шиг болсон би ч таг болоод ухаан санаа ч орж гараад тэгээд нэг сэртэл үүр дөнгөж хаяарч байгаа бололтой ааврууу хартал сүүмийсэн хар сүүдэр 2 хөл дээрээ явган суугаад аавын толгой дээр бж байсан тэгээд цаашаа юу болсон санадаггүй. Заа ингээд удалгүй суманд мундаг үздэг хардаг гээд Номуундалай байхаа ла.м ирсэн аав ээж 2 гэртээ авчирлаа. Тэгээд 4үүлээ суугаад үзүүлж харуулав.Тэгсэн лам хэсэг байж байснаа энэ байшингын эзэн ёс бусаар нас ба.раад гэр бүлдээ с.ү.нс нь хорогдож та нар өөрсдөө мэддэг мөртлөө түүнийг хоолоор ундаалаад бүр хүчээ авчихсан байна. Та нарыг айл.гах тусам хүч нь ихсэж та нарын нэгнийх амыг авах гэнгүүт нохой чинь ам.ьны оронд амиа өгөөд үхээд байдаг юм бна гэж хэлэв. Пал гээл явчлаа. Тэгээд түрүүлж 2 хүүг чинь авахгээд чадаагүй дараа нь эхнэрийг чинь авахгээд бас л орны амь өгсөн байна.
Одоо яаралтай нүүхгүй бол хүчээ авчихсан гэрийн эзний амыг авахгээд оролдоод байна гэлээ. Заа ингээд бүх үйл явдал тодорхой болонгуут дүү бид 2 аав ээжийг байхгүйд байтугай байхад нь нэгнээсээ салахаа болиод айдаг боллоо.Жорлон орсонч 2уулаа. Ингээд манайх нүүхээр болов гэтэл ла.м нүүхдээ битгий нүүнэ гэж яриарай гэснийг мартаад ээжид хэзээ нүүх юм бэ гээд хэлж орхив. Ээж уурлаад дуугүй байгаач гээд өнгөрөв.Тэр шөнө нь миний зүүдэнд цэнхэр жийнс өмдтэй бөр пиджак бололтой дээр үеийн бүрх малга өмссөн метр 180 орчим хүн орж ирэв. Би гал тогоондоо ширээний хажууд сууж байтал тэр хүн хаалгаар орж ирээд миний эсрэг талд суугаад танайх нүүх гэж байгаамуу гэж асуух шиг болсон тэрнээс өөр тод санадаггүй. Маргаашнаас нь юмаа боож баглаад бэлэн боллоо. Нүүх гэж бараг 7 хонов. Тэр 7 хоног бол сэрүүн аймшиг л байсан. Шөнө болгон шүүгээ сав дугараад аяга хагалаад аймар байсан. Аав ээж 2 бүр энэ бүр болохоо байлаа гээд 2,3 хоног эмээ өвөөгийндөө хонолоо.
Гэхдээл тэр зүүд ахин дахин зүүдлэгдээд ёстой хэцүү. Яг нүүх өдрөө юм хумаа ачихаад байж байтал тэр хашаанд нь нэг улаан дөрвөлжин жижиг амбаар маягын төмөрийг аав аваад нүүчихсэн. Ээж битгий юм аваарай гэж ла.м хэлээ биздээ гээд өнгөрсөн. Тэгээд гал тогооны цонхон дээр 3,4 ширхэг гамбир тавиад нүүлээ. Эмээ өвөөгийн бараг хажууд байдаг болохоор байнга хуучин хашааны өмнүүр гарч явна. Тэгээд нэг 3,4 хоногын дараа дүү бид 2 өвөөгийнд оччихоод харихдаа 2уулаа нөгөө тавьсан гамбираа харья яасан байна гээд хашааг нь даваад орлоо гар гарнаасаа тас зуураад хүүхэд л болсон хойно сонирхолтой санагдсан биз.
Тэгээд ч өдөр байсан. Цонхруугаа ойртоод хартал нөгөө гамбирнаас ганц нь л байв. Дүү агаа байж л байна харьяа гээд зулгаагаад байлаа. Гэтэл би яалтчгүй 3,4 гамбир тавьснаа санаад бүр дөхөж очоод цонхоороо шагайвал нэг л үлдэж бусад нь газарч алга гайхаад байж байсан нөгөө гамбир гэнт л нүүрэн дээр тас гээд цонхруу чулуудав. Орилоод л мань 2 хашаагаа даваад дүү давах гэж удаад би өргөөд нуруу бүр аймшигтай жирс жирс хийгээд ү.х.эх шахсан. Тэрнээс хойш тэр хашаа руу аль болох харахгүй юм шиг царайлж явдаг болов. Хаяа бодоод байхад 4 гамбир байсан тэндээс нүүгээд 3 хоносон тэгэхээр өдөрт нэг нь алга болдог гэж хар ухаанаар ойлгоод байгаа. Шинэ хашаандаа нэг л дасахгүй нөгөө улаан томрыг харахаар л ээжийн дагадаг гэж хэлсэн нь бодогдоод айдаг байлаа. Заа ингээд нүүснээс хойш аав архи уух нь багасаад их л сайхан ааштай болж.Хэдэн сарын дараа ээж маань ч унаж татахаа болчихсон гайхалтай гэмээр.Нөгөө жийнстэй зүүд хаяа хаяа зүүдлэгдэнэ ерөөсөө мартагдаггүй одоо би 25тай одоо ч хаяа зүүдэлдэг.
Хамгын сүүлд өвөл өвөөгийнхээс усны тэргийн түрээд 21,22 цагын орчим нөгөө хогын байшингын урдуур түрээд явж байтал их л сартай орой ард хүн дагаад байх шиг цасан дээр миний гишгэж байгаагаас арай том хүн шиг сонсогдоод эхэлдэг юм байна. Би 10-р ангид орчихсон байлаа. Тэгээд аон цастай шөнө л цуурайтаж байгаан байгааз гээд хурдан хурдан алхтал зүүн мөрөн дээр хүүш гээд хүн цохьсон яалтчгүй эргээд харсан хүн байгаагүй тэгээд л нэг мэдсэн гэртээ биш эмээгийндээ ирчихсэн байсан эмээ бүр гайхсан царайтай миний хүү хурай2 аав ээжид нь хэлье хүүхэд харанхуй шөнө ганцааранг нь явуулаад гэв. Эмээ юу яриад байгаан би 10-р анги айгаагүй гээд гэрлүүгээ нөгөө хашаатай дайралдахгүй эсрэг талаар нь нилээн хол тойрч алхаад гэртээ хариад ээжид хэлтэл тэгнэ шт. Тойрч явахгүй яасан юм гээд загиналаа.
Нүүгээд 5,6 жил болчихоод байхад хэн ч тэр хашааг аваагүй. Нэг өдөр хотоос ирсэн айл гээд эмгэн өвгөн хоёр 30гаруй насны охинтойгоо худалдаж авсан.Жилийн дараа эмгэн нь ц.у.с харваж бурхан болоод охин нь хотруу нүүгээд тэр өвөө л үлдсэн. Тэгээд эмгэнийг бурхан болоод 2 сар гаруйгын дараа тэр өвөө унтаж байхад нь зүрх нь зогсоод сэрээгүй. Тэр явдлаас хойш одоо 7 жил өнгөрсөн хашаа байшин эзэнгүй хэвээр байгаа. Доор зурган дээр тэр байшингын байрлалыг та нарт харуулья. Яг тодорхой санадаг зүйлээ бичлээ.Надтай тэр байшингаас хойш ойр ойрхон сонин сонин зүйл тохиолдсон тэрийгээ дараа бичиж хуваалцья. Бүр айчлаа
Нийтлэлийг 2020.11.20 шөнө 02:11 бичлээ. Тэр байшинд авхуулсан зураг олдоогүй учраас GOO.GLE EARTH ашиглав. Энийг бичих болсон шалтгаан нь Yоutube суваг дээрхи Түшиг бичлэг үзээд хэнд ч ярьж байгаагүй зүйлээ хуваалцлаа.