зөвлөгөө

Гантулгын гэр бүл энэ байшинд ирээд 3 сар орчмын хугацааг өнгөрүүлсэн байна..

Олон олон айлууд дундаас ногоон өнгийн төмөр хаалгатай хашааны дотор нуу.гдах нэгэн байшин нууцаа хэнд ч тайлахгүй гэсэн шиг сүндэрлэн оршино. Байшин дотор хөлийн чимээнээр модон шал чийхарч дугарна. Үе үехэн бүсгүй хүний ги.ншин у.йлах дуу сонсогдох боловч байшингийн хаана нь дугарсан нь үл мэдэгдэх учир халуун хөнжилдөө хэвтэн буй хүмүүсийн а.йдсыг төрүүлж дотрыг хуу татах мэт сонсдоно. Гантулгын гэр бүл энэ байшинд ирээд гурван сар орчмын хугацааг элээж буй билээ. Гантулга эхнэр Догоогоо цалингийн

Thank you for reading this post, don't forget to subscribe!

зээл авахуулж худалдан авсан билээ. Анх нүүж ирэхдээ аз жаргалаар дүүрэн байсан нь хоёр охиноо дагуулж 6 жил гаруй хөлсний хашаанд гэр барьж эздэд нь хөө.гдөж байсан амьдрал минь дууслаа гэж санаа амарсаных биз дээ хөөрхий. Хүсэн хүлээж, чармайн зүтгэж байж авсан хашаа байшин нь ийм байна гэж хэн төсөөлөх билээ. Мөнгө му.утай өдөр хоногоо аргацаан туулж яваа ирээдүйн залуусын нэг нь Гантулга юм. Сүүлийн үед хүүхдүүд нь ээлжлэн ө.вдөж э.мнэлэгээс

салахаа ч байлаа. Догоо нэг л зүйл болохгүй байгааг мэдээд ээж, аавдаа хэлэхэд ээж нь ганданд очиж ном уншуулж ч үзлээ. Гэвч өнөөх л урдын зүйл хэвээр л байсан юм. Эр хүн л болсон хойно Гантулга дотроо нэгэн зүйлийг бодож сайн үздэг, хардаг гэх хүнийг чимээгүйхэн сурагласаар л байв. Гантулгын авга эгч Цэрмаа түүнийг сонсоод надад нэг сайн хүн байгаа. Чи тэр хүн дээр очвол яасан юм гээд дагуулан явлаа. Явах замдаа өнөөх хүнийхээ ид шидийг гайхаж

биширсэн тухайгаа ярьсаар төмөр хаалганы гадна ирээд аажуухан гараараа нүдэв. Тэгээд ортол Эхнэр нь бололтой бүсгүй сайн байцгаана уу. дээшээ суу хэмээн сандал тавин өгч цааш эргэн цай хийж өгөв. Тэгээд нөхөр ун.таж байгаа Би сэрээгээдэхье гэсээр нөхөрлүүгээ очиж аажуухан хөгшөөн сэрээрэй хүн ирлээ гэхэд Нөхөр нь аажуухан гэгч өндийн босоод суниалаа. Нойрноосоо бүрэн сэргэлгүй ирсэн хоёр хүнийг онийн ээлжлэн хараад Гантулга дээр

харц нь тогтчихов. Түүний нүд бие сэтгэлийн нэвтлэх мэт харсан нь үнэхээр гайхалтай гэмээр мөртлөө а.йдас төрмөөр санагдана. Нэлээд ажиж суусан өнөөх залуу нойр нь сэргэсэн бололтой юу ч дугаралгүй хажуугаар нь зөрж эхнэрдээ нэлээд хатуу зүйлтэй учирхандээ гэсээр гэрээс гарлаа. Цаг юу юугүй урсан өнгөрч нэг л мэдэхнээ өнөөх залуу бөө.гийн хуяг, хөдрөгөө өмсөж зогссон бөгөөд Гантулгын нүдэнд сүр бараа ихтэй харагдлаа. Үнэхээр сүрдмээр харагдсаныг нуух юун.

Хэнгэргийн чимээ аажуухан бөгөөд удаанаар дугарч цохин дэлдэх тусам улам бүр хүчтэй бөгөөд чангарлаа. Түүний хэнгэргээ дэлдэх бүрт хэнгэргийн араас аялгуулан дуулах нь сонсдоно. Тэр дууг сонсвоос. Хажуунаас нь хараад үзвэл Ханан хээтэй самгалдай Хажуунаас нь хараагүй хүнд бол Хад чулуутай гэх л байхдаа. Хэн хүн сонсоход уяран хайлах ид шидийн гэмээр ийм л сайхан аялгуулаг дуу оршивоо. Гантулга нэг л мэдэхэд сүр бараа ихтэй ирсэн онгодын өмнө

сө.хрөн суусан бөгөөд өөрийн байшиндаа болж байгаа зүйлсийг асууж лавлан суулаа. Өвгөн онгод -Хар ухаан богино хөвүүн минь Хаа тааралдсан болгоноо авдаггүй Хазалж тасласнаа хүлхдэггүй Хазайж унасныг өвөрлөдөггүй л юм даа. Гантулга энэ үгнээс юуг ч эс ойлгов. Ойлгосон зүйл нь ганцхан буруу зүйл авсан гэдгийг л ойлголоо. Даруй өвгөн манийг хөвүүн чи өөрийн хот хороондоо аваачаад аль хэмээн сүртэй бөгөөд до.гшин дугаравч цаанаа хайрласан өвгөн хүний өнгө

аяс үгнээс нь сонсдов. Гантулга, Цэрмаа хоёр бэлдэх зүйлсийг нэг бүрчлэн цагаан цаасан дээр хараар тодоос тод бичиж аваад баярлалаа хэмээсээр гарч явжээ. Маргааш орой боллоо. Өнөөх бүүдийсэн халуун дулаан уур амьсгал үгүй мэт байшинд хоёр үл таних хүн зочилсон бөгөөд эрэгтэйн эсгийгээр урлан эсгэж даавуугаар чамбай гэгч нь оёж бүрсэн бөөрөнхий зүйл тэвэрсээр орж иржээ. Өнөөх хоёр гийчин гэрийн эзэдтэй мэнд мэдэж ярилцаж суугаад зайран хашаанд түүдэг

асаа, гэрт гал түл бусад бэлдсэн зүйлсээ энд тавьчих гэсээр өнөөх л сүр бараа ихтэй хуяг, хөдрөгөө өмслөө. Энэ хуяг үнэхээр улаачаа сүр бараа ихтэй хэнд ч, юунд ч үл дийлдэх хөвчийн эзэн шиг харагдуулна. Энэ өдөр бас нэгэн гийчин байсан нь Цэрмаа гуай гэрийн эзэдтэй хань болохоор ирсэн байлаа. Төд удалгүй хэнгэргийн чимээ тоосгон байшинд цуурайтан дугарна. Харин энэ удаад өнөөх сайхан Самгалдайг дуулсангүй ямарваа нэгэн зүйлийг за.гнаж сандрах мэт

үглэсээр. Хар лус тэнгэр минь Хамгаалж и.гээх тэнгэр минь Хаяа хатавчинд хоро.гдогчид Хамаг амьтныг зо.воогсод, Мөнх тэнгэрийн тамгалагаагаар Мянган үйлийн хүчээр Чамайг би буцаая Шөөг Шөөг Шөөг. Өвгөн онгод ихэд уу.ртай ирсэн бөгөөд хэнгэрэг, хэцээ цоо цохих нь уу л гэлтэй до.гширон нүднэ. Харин мөнх тэнгэрийн онгодын өмнө сүү.мэлзэх харцтай, цагаан нимгэн тэрлэг нөмөрсөн юм болов уу гэмээр харагдах зэ.вхий цайсан арьстай бүсгүйн сү.нс эмээн сууна.

Бүсгүй сү.нс: -Өвөө та намайг эндээс юунд намайг хөөнө вэ. Би энэ л байшинд хүний хань болж охиноо халуун хэвлийдээ тээсэн юм шүү дээ. Би энэ хүмүүст ямар ч м.уу зүйл хийгээгүй юм шүү дээ. Өршөөгөөч гэхэд Өвгөн онгод: -Охин чамд би ха.туурхаж уу.рласандаа ингэсэнгүй. Чамайг би амар тайван амгалан газар буцаах гэсэн юм. Чи надтай яв. Би чамайг өөрийн охин мэт хайрлан дэргэдээ байлгая. Хэрэв Тэгье хэмээвэл өвгөн онгод би хөтлөөд явья. Үгүй хэмээвээс ши.рүүлэн үйл

хийж буцах замгүй, буух биегүй болгож орхино. Охин чи юу хүссэнээ хэлж ярь. Бүсгүй сү.нс -Би охиноо халуун хэвлийдээ тээж байхдаа нөхөр гэх тэр а.д чө.тгөр мэт хүний гарт хоёул aмь тaвьсан юм. Би зөвхөн тэр адын сувд мэт охиноо л тээж байсан юм өвөө. Тэгтэл бa.нзaлдаж яваад хүний хүүхэд тээж ирлээ хэмээн өдөр нь энэ байшинд түгжин орхиж оройд ирж зүддог байсан. Энэ үгийг хэлэхэд бүсгүйн нүд час улааж му.ухай ча.рлалаа. Энэ хорвоод байх сүүлчийн

орой намайг өнөөх өдрүүд шиг л зo.дсон. Миний охин энэ хатуу ши.рүүн, энэрэнгүй орчлонд надад хэзээ ч харагдаагүй. Би цy.c алдан улаан цy.cандаа ху.тгалдан байхад тэр хүн надад туслаагүй. Тэгэхэд миний бие дотор хамт байсан охин минь надаас зу.гтах мэт хаашаа ч юм бэ нисээд л алга болсон. Өвгөн онгод: -Тийм бол чи энэ хүмүүсийн хоёр охиныг яагаад ээрээд байгаа юм. Чиний охин биш шүү дээ. Бүсгүй сүн.с: Би энэ охидоор л сэтгэлээ тайтгаруулан өөрийгөө амьд

мэт мэдэрдэг. Өвгөн онгод -Охин чи энэ хорвоод үгүй. Бүсгүй сү.нс: Үгүй би амьд. Тийм ч учир би тэр а.д до.н шү.глэсэн эрээс ө.шөөгөө авч чадсан тэр харин миний мэдэхгүй газар байгаа хэмээн тас тас хөхөрлөө. Энэ үед байшинд дотор э.вгүйцэм му.ухай авиа гарч хүмүүсийн бие арзагнав. Би охиноо л олж аваад халуун энгэртээ нэг ч удаа болов тэвэрмээр байна. Та тэгэж чадах уу. Өвгөн онгод: -Чиний охин энэ хорвоо ертөнцөд дахин охин болж мэндэлсэн шүү дээ. Чи

надтай яв. Би чамайг охинтой чинь уулзуулан өгье. Энэ л үгийг сонссон бүсгүй сү.нсний нүднээс ну.лимс асгаран тэгвэл би таныг дагаж явая хэмээсэн билээ. Тэгэхдээ хорвоод он удаан жил гацагсадыг буцаахын тулд онгод бүрт үйл байдаг учир гадаах түүдэг дээр тэнгэрт өргөх өргөлийг өргөжээ. Энэ үйл явдал зургаан цаг гаран болсон юм.

Улаач маш их я.дарч ту.йлдан ирсэн бөлгөө. Бүсгүй сү.нс өвгөн онгодыг даган яваж мөнх тэнгэрт очсон бөгөөд 9 жилийн дараа өөрийн хэвлийдээ тээсэн охиныхоо дараагийн төрлийнх нь охин болон буцан ирж хорвоод мэндлэх билээ. Тиймээ бүсгүй минь чи амьд.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!