Дахиж хөдөө явахдаа өдөр байсан ч Урьхан руу зүглэхээ больсон доо. Замдаа унтаж байтал

Дахиж хөдөө явахдаа өдөр байсан ч Урьхан руу зүглэхээ больсон доо. Замдаа унтаж байтал . Энэ оны 5 сарын сүүлээр хүүхдийн хичээл амарчихаар нь урьдчилаад хүүхдийн баяр тэмдэглэж өгөөд бөөн бэлэг сэлт болж хөдөө хадмууд дээрээ аваачиж өгчихөөд яг 6 сарын 1нд шилжих шөнө нөхөртэйгээ хот руу гарав.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Уг нь ч хотоос ойрхон л доо 330км. Карентин нтр гээд очоогүй удчихсан дээрээс нь хадам аав ээж 2 2улхнаа байдаг, хөдөөний ажил ямар мундах биш мал хуй гээд л. . . 1нд 2улаа хотод ажилтай байсан тул сульдаад ч гэсэн ээлжилж машинаа бариад хот орчихно гээд оройхон гарсаныг хэлэх үү замдаа шөнө 3 цагийн алдад л байх Лүнгийн Урьханы зогсоолд машинаа тавиад унтахаар болов. Би угаасаа унтаж байсын, машин зогсохоор нь хартал Урьхан дээр ирчихэж.
Дотроо баярлаад л овоо явчихаж одоо хот руу юу байхав гэж бодоод л унтав. Нөхрийгөө сандлаа хойш нь налуулаад хэвтэхээр нь нөмөрч байсан даавуугаа дэлгээд нөхрийгөө бас хучиж өгөөд унтав. Гэтэл зүүдлээд ч байгаа юм шиг бодит юм болоод ч байгаа юм шиг. . . Унтаж байсан чинь машины урд хамарнаас авахуулаад хойд гупер хүртэл 1 юм хүчтэй нүдээд л явчдын дотор пал гээд л би босоод ирсэн сандлаа хойш нь налуулаад хэвтчихсэн байсан болохоор арын шил рүү хальт харахад сэгсийсэн үс ч юм уу,
ширэлдсэн өвс ч юм уу 1 юм хальт харагдаад л өнгөрсөн. Босч ирээд хаалганыхаа түгжээг шалгаснаа санаж байгаан гэхдээ тэр миний гарт мэдрэгдсэн хаалганы түгжээ манай машины түгжээ биш байсан шал өөр нарийхан сонин юм мэдрэгдэх шиг болсон тэгээд л нөхөр лүүгээ харсан чинь унтаж байна. Хэлэх гэсэн дуу гардаггүй нөхөр лүүгээ харж хэвтээд л дотроо мэддэг маань мэгзимээ уншаад хэвтэж байсан унтчихаж.
Нэг мэдсэн машин хөдөлж байна. Сэрээд харсан гэгээ ороогүй байна. Нойр авчихав уу гэсэн үгүй ээ, эндээс холдож унтья л гэнэ. Дахиад л дотор пал гээд л дуу гардаггүй хамаг шар үс босчих шиг л болсон. Тэгээд Лүнгийн төв рүү ороод замын хажуу руу бууж унтсан ёстой сайхан унтсан.
Уг нь бараг 00нх нь үүдэнд шахуу машинаа тавиад гадаа зогсоолынх нь гэрэл бүгд асаалттай байсан. Нөхрийгөө хучиж өгөхөд манай машины хажууд 1 цагаан 20 байсын хөдлөхөд тэр байхгүй болцон байсан аягүү бол бас мэдрээд явсан байх. Тэгээд замдаа нөхрөөсөө асуулаа намайг гэж бодсон уу нээх тодорхой юм ярихгүй хэрнээ бага сага мэдэрсэн гэсэн.
Сонин нь чи босоод хаалганыхаа түгжээг шалгаад байсан ш дээ гэсэн. Ёооё тэгэхээр тэр надад мэдрэгдсэн өөр түгжээ . . . Одоо болтол ойлгоогүй л явна. Өглөө нь гэртээ хариад жоохон дуг хийтэл эвгүй2 зүүд зүүдлээд босонгуутаа л эмээ рүүгээ ярьсан. Эмээ маань лам хүн байдын, эмээ ч баахан ном уншиж өгөөд арцаар ут гээд л өнгөрсөн. Дахиж хөдөө явахдаа өдөр байсан ч Урьхан руу зүглэхээ больсон доо.