Буянаа гөвдөг учраас дараах үйлүүдийг хийж огтхон ч болохгvй

Аягаа хeмeрч тавьдаггvй Араг сандайлж суудаггvй Алга х0осон ташдаггvй Амьтан та.ма.лж з0воодоггvй Авдар сав онгорхой хаядаггvй Арцны галыг vлээж унтраадаггvй Архадын ёроол х00солдоггvй Аянчин гийчинг aд үздэггvй
Thank you for reading this post, don't forget to subscribe!Босгон дээр суудаггvй Болсон идээнээс eнгөрдөггvй Багана хоорондуур гардаггүй Бүс малгайгаа сольдоггvй Бурхан шүтээн рүү хeл жийдэггvй Бypyy гараар хvнд юм өгдөггүй Буцааж тус нэхдэггvй Буйран дээрээ гишгэдэггvй Буурлын минь ёс жаяг ийм
Дааганд ам гардаггүv Даланд шvд хүргэдэггvй Даарсан ч галд ээдэггvй Давсгүй цай ууснаа хэлдэггvй Малгай давхарлаж өмсдөггvй Малиа тулж босдоггvй Манцуй хээр хаядаггvй Матаас хов зeeдөггүй Манyyсын ёс жаяг ийм
Голд буртаг угаадаггvй Галд х0г шатаадаггvй Гас мод хат.гаж хаядаггvй Гэрээ бypyy төгөөлдөггүй Н0х0й зайдалж морддоггvй Ном судар дэлгэж орхиддоггvй Навч цэцэг тасдаггvй Настны өмнүүр цахилдаггvй Нутгийн минь ёс жаяг ийм Саваа мод барьдаггvй Салаагаараа юм өгдөггvй Сар өдөр товлодоггvй Санаснаа бvтсэнд тооцдоггvй Сав х00сон буцаадаггvй Сахиусаа газарт унагаддаггvй Сэтэрхий зvv хадгалдаггvй Сэт.гэл.ийн минь ёс жаяг ийм
Хаалгаа алдалж з0гсдоггvй Хайч ангайлгаж тавьдаггvй Хар ус хүн рvv цацдаггvй Хангайн буянт чамладаггvй Харанхуйд хэрvvл хийдэггvй Халаасаа эргvvлж явдаггvй Хавшиж эмхээ зуудагvй Хажуулдаж хэвтэж хоол иддэггvй Хаадын минь ёс жаяг ийм Хyтганы ир дээш нь харуулдаггvй Хуувангийн бахуу тэвэрдэггvй Хулхайн идээнээс амсдаггvй Хуудуутай vгэнд итгэдэггvй
Холын хүнийг х00сон х0нуулдаггvй Ховын үгээр хоол хийдэггvй Хvний өмнөөс vнс гаргадаггvй Хүүхдийн зулай тэмтэрдэггvй Хөгшдийн минь ёс жаяг ийм Усанд цагаа оруулдаггvй Улаа хүүхдэд vзvvлдэггvй Уул овоонд х0г хаядаггvй Ульдаг н0х0й тэжээдэггvй Усны эхэнд гэрээ барьдаггvй Унаганы зэл дээгvvр алхдаггvй Урт настай амьтан алдаггvй ypyyгаа харсан сав бэлэглэдэггvй Угийн минь ёс жаяг ийм
Толгойгоо cалаавчилдаггvй Толь бvтээлэггvй х0нуулдаггvй Тогоо шанага нийлvvлж х0нуулдаггvй
Завиар загасчилж гэр бүлээ тэжээдэг далайчин эр байжээ. Зуны улирал дуусч далайчин эр завиа хадгалах болов. Гэтэл завины ёроолд нүх байхыг харав гэнэ. Нэгэнт зун өнгөрсөн. Одоо дахин зун болтол ашиглах хэрэггүй учир нүхийг битүүлж засалгүй тэр чигээр нь хадгалжээ. Зун болж хүүхдүүд нь далайд тоглохоор ааваасаа завийг нь гуйн аваад далайн гүн рүү сэлүүрдэн одов.
Гэтэл хоёр цагийн дараа аав нь завины ёроолд нүх байгааг гэнэт саналаа. Хүүхдүүд нь сэлж чаддаггүй учир өнөөх эрийн царай цайв. Сандарч балмагдсан эр далайн зүг хар хурдаараа гүйж байлаа. Гүйсээр далайн эрэг дээр ирэхэд хүүхдүүд нь завин дээрээ суугаад хөгжилтэйгээр тоглоцгоож байснаа аавыгаа хараад хуурай газар руу сэлүүрдсээр ирэв. Аав нь хүүхдүүдээ чанга гэгч тэврээд, тайвширсныхаа дараа завины ёроолыг шалгаж үзвэл хачирхалтай нь нүхийг нь битүүлж зассан байв гэнэ.
Өнөөх эр завиныхаа өнгийг сэргээх гэж будагчинд үлдээснээ санав. Тэр хүн л нүхийг битүүлсэн байх нь гэж таамаглаад баярласан сэтгэлээ илэрхийлэхээр будагчин дээр ирж, нулимс урсган ийн хэллээ: “Үнэхээр их баярлалаа. Таны бяцхан буян миний хүүхдүүдийг аварлаа. Таныг бурхан ивээх болтугай.” Бусдад туслахын тулд заавал агуу байх шаардлагагүй. Таны хувьд энгийн л нэг тус өөр хэн нэгний бүхэл бүтэн амьдралыг аврах хүчтэй байж болох юм.