Б.Цэцэг: 3 ээлжийн тод өнгийн гоонж өмсөөд бaлap эpтний бор ширээний ард суугаад цонх руугаа нухацтай харсан зурагтай найзууд ПРО зуpгаа сoлино уу!

Б.Цэцэг өөрийн цахим хуудаснаа үзэл бодлоо шулуухан хэлчихдэг бүсгүй билээ. Түүний дарга нарт хандаж хэлсэн үг иргэдийн анхаарлыг татаж олон хүн шэйр хийж давалгаалаад байна. Төрийн албаны салбар болгонд хэлтсийн дарга болоод 2 жил орчим болж байгаа, 173см хавьцаа өндөртэй, дунд зэргийн гүзээтэй, хацарны улааныхаа асуудлыг шийдчихсэн, пинтүү үсний засалттай, хамгийн сүүлд гарсан айяфон барьчихсан, доор нь ажилладаг ганц хоёр хүн нь даргаа гээд дууддаг болсноос хойш өөрийгөө лаг гээд бодчихсон.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Улсаас тавьж өгсөн өрөөндөө балар эртний классик хүрэн ажлын том ширээ тавиад, ханан дээрээ Монголын далбаа хадчихсан, ажлын шугамаар гайгүй хүүхэн ирж уулзахад нь чанга дарга шиг харагдах гээд өөрөөсөө албан тушаал доогуур гаруудаа учир зүггүй загнадаг Ганц удаа фитнесст явахдаа нарийн мөртэй майк, баякаруудынх шиг сүртэй бээлий, босоо судалтай өргөн тамирын өмд шаагаад, цээжээ хамаг чадлаараа өргөж байгаад толинд сельфи хийснээсээ хойш дахиж тийшээгээ зүглээгүй, хүүхэд байхын л найзуудтайгаа 50-ын ундаан дээр жороолохдоо яаж ийж байгаад талыг нь уучихдаг байсан, хашаа байшин, нийтийн байрнаас амьдрал нь эхэлсэн юм байж хүн чанар муутай.
Иргэнийхээ эрхийн дагуу ямар нэг албан бичгэн дээр гарын үсгийг нь авах гэхээр гар хараад суучихдаг, өөрийнхөө хэмжээнд хөөрхөн будлиан хийдэг болсноосоо хойш 8%-ын зээлээ дараад, 3н ээлжийн тод өнгийн гоонж өмсдөг болчихсон, гайгүй хүүхэн харахаараа өсвөр насны хүүхэд шиг бүрэн хяналтаа алддаг, профайл дээрээ нөгөө сүртэй хүрэн том ширээнийхээ ард гоонжоо өмсөөд, улаан зангиа зүүгээд, үнэтэй үзэг гартаа бариад, хажуу цонх руугаа нухацтай харцаар ширтэж байгаа зураг тавьчихсан.
Ардын намын өмхий үнэмлэхтэй, дандаа хөгжил дэвшлийн тухай пост шейрлэдэг, 2016-аас өмнөх оны Ланд-200 лизингдчихсэн, ямар ч мэдлэг чадваргүй, xop нь гараагүй, 35-45 насны шахааны гарууд байдаг. #copypaste #CopyPost Мэншион хийгээрэй танилуудыгаа” гэжээ.
1
2
Завиар загасчилж гэр бүлээ тэжээдэг далайчин эр байжээ. Зуны улирал дуусч далайчин эр завиа хадгалах болов. Гэтэл завины ёроолд нүх байхыг харав гэнэ. Нэгэнт зун өнгөрсөн. Одоо дахин зун болтол ашиглах хэрэггүй учир нүхийг битүүлж засалгүй тэр чигээр нь хадгалжээ. Зун болж хүүхдүүд нь далайд тоглохоор ааваасаа завийг нь гуйн аваад далайн гүн рүү сэлүүрдэн одов.
Гэтэл хоёр цагийн дараа аав нь завины ёроолд нүх байгааг гэнэт саналаа. Хүүхдүүд нь сэлж чаддаггүй учир өнөөх эрийн царай цайв. Сандарч балмагдсан эр далайн зүг хар хурдаараа гүйж байлаа. Гүйсээр далайн эрэг дээр ирэхэд хүүхдүүд нь завин дээрээ суугаад хөгжилтэйгээр тоглоцгоож байснаа аавыгаа хараад хуурай газар руу сэлүүрдсээр ирэв. Аав нь хүүхдүүдээ чанга гэгч тэврээд, тайвширсныхаа дараа завины ёроолыг шалгаж үзвэл хачирхалтай нь нүхийг нь битүүлж зассан байв гэнэ.
Өнөөх эр завиныхаа өнгийг сэргээх гэж будагчинд үлдээснээ санав. Тэр хүн л нүхийг битүүлсэн байх нь гэж таамаглаад баярласан сэтгэлээ илэрхийлэхээр будагчин дээр ирж, нулимс урсган ийн хэллээ: “Үнэхээр их баярлалаа. Таны бяцхан буян миний хүүхдүүдийг аварлаа. Таныг бурхан ивээх болтугай.” Бусдад туслахын тулд заавал агуу байх шаардлагагүй. Таны хувьд энгийн л нэг тус өөр хэн нэгний бүхэл бүтэн амьдралыг аврах хүчтэй байж болох юм.