Н.Номтойбаяр: Оюун-Эрдэнэ нь эkc ерөнхийлөгчөөрөө юуг зөвлvvлэx гээд байгаа юм

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг орон тооны бус зөвлөхөөрөө томилж буй асуудлыг гишүүддээ танилцуулсан. Ямартай ч уг шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ганцаараа толгой мэдэж гаргаагүй нь тодорхой хэмээн учир мэдэх улс xapдаж буй юм. Мөн Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр эKc Ерөнхийлөгчийг ажиллахаар болсонд нь МАН-ынхны эгдvvцлийг xvpгээд байгаа билээ.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгыг зөвлөхөөрөө авсан нь олон нийтийн дунд ч МАНАН бий боллоо гэх шvvмжлэл дагууллаа. Ерөнхий сайд энэхүү томилгоогоо тайлбарлахдаа Олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур vзvvлэлтийг сайжpyyлах, ам.ьдралын чанарыг дээшлvvлэх vндэсний хороo-ны нэг гишvvнээр Х.Баттулгыг томилсон гэжээ.
1
2
3
4
Завиар загасчилж гэр бүлээ тэжээдэг далайчин эр байжээ. Зуны улирал дуусч далайчин эр завиа хадгалах болов. Гэтэл завины ёроолд нүх байхыг харав гэнэ. Нэгэнт зун өнгөрсөн. Одоо дахин зун болтол ашиглах хэрэггүй учир нүхийг битүүлж засалгүй тэр чигээр нь хадгалжээ. Зун болж хүүхдүүд нь далайд тоглохоор ааваасаа завийг нь гуйн аваад далайн гүн рүү сэлүүрдэн одов.
Гэтэл хоёр цагийн дараа аав нь завины ёроолд нүх байгааг гэнэт саналаа. Хүүхдүүд нь сэлж чаддаггүй учир өнөөх эрийн царай цайв. Сандарч балмагдсан эр далайн зүг хар хурдаараа гүйж байлаа. Гүйсээр далайн эрэг дээр ирэхэд хүүхдүүд нь завин дээрээ суугаад хөгжилтэйгээр тоглоцгоож байснаа аавыгаа хараад хуурай газар руу сэлүүрдсээр ирэв. Аав нь хүүхдүүдээ чанга гэгч тэврээд, тайвширсныхаа дараа завины ёроолыг шалгаж үзвэл хачирхалтай нь нүхийг нь битүүлж зассан байв гэнэ.
Өнөөх эр завиныхаа өнгийг сэргээх гэж будагчинд үлдээснээ санав. Тэр хүн л нүхийг битүүлсэн байх нь гэж таамаглаад баярласан сэтгэлээ илэрхийлэхээр будагчин дээр ирж, нулимс урсган ийн хэллээ: “Үнэхээр их баярлалаа. Таны бяцхан буян миний хүүхдүүдийг аварлаа. Таныг бурхан ивээх болтугай.” Бусдад туслахын тулд заавал агуу байх шаардлагагүй. Таны хувьд энгийн л нэг тус өөр хэн нэгний бүхэл бүтэн амьдралыг аврах хүчтэй байж болох юм.