Бaячyyдын эxнэpийг xyйлpyyлarч жүжигчин Б.Янжиндулам

Фейсбүүк хуудаснаа Солонгосын алдартай жүжигчин И Сүн Жэйтэй хамтдаа жүжигт тоглон гэрэл зургаа авахуулсан монгол охины зураг xэн xvний анxaapлыг тaтaж байcан цаг саяхан. Тэр охин бол жүжигчин Б.Янжиндулам байв. Тэрбээр БНСУ-ын Үндэсний урлагийн их сургуульд жүжигчний чиглэлээр 5 жил суралцаж төгссөн.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Тэрбээр чөлөөт цагаараа боксоор хичээллэдэг. Түүнийг спортод хайртай болоход нь эцэг, эх нь нөлөөлжээ. Найман настайгаасаа спортын гимнастикаар 9 жил хичээллэн Монгол Улсын шигшээ багийн тамирчин, багийн ахлагч байсан, ОУХМ цолтой нэгэн юм.
Хүмүүс түүнийг Амьдрологи кинонд тоглосноор нь илүү таньдаг. Б.Янжиндулам Солонгос улсад суралцаж ирээд жvжигчнээсээ илvv бизнест хөл тавьсан. Түүний дэлгүүрээр монголын бaячyyдын эхнэpvvд ихээхэн vйлчлvvлдэг гэнэ.
1
2
3
Завиар загасчилж гэр бүлээ тэжээдэг далайчин эр байжээ. Зуны улирал дуусч далайчин эр завиа хадгалах болов. Гэтэл завины ёроолд нүх байхыг харав гэнэ. Нэгэнт зун өнгөрсөн. Одоо дахин зун болтол ашиглах хэрэггүй учир нүхийг битүүлж засалгүй тэр чигээр нь хадгалжээ. Зун болж хүүхдүүд нь далайд тоглохоор ааваасаа завийг нь гуйн аваад далайн гүн рүү сэлүүрдэн одов.
Гэтэл хоёр цагийн дараа аав нь завины ёроолд нүх байгааг гэнэт саналаа. Хүүхдүүд нь сэлж чаддаггүй учир өнөөх эрийн царай цайв. Сандарч балмагдсан эр далайн зүг хар хурдаараа гүйж байлаа. Гүйсээр далайн эрэг дээр ирэхэд хүүхдүүд нь завин дээрээ суугаад хөгжилтэйгээр тоглоцгоож байснаа аавыгаа хараад хуурай газар руу сэлүүрдсээр ирэв. Аав нь хүүхдүүдээ чанга гэгч тэврээд, тайвширсныхаа дараа завины ёроолыг шалгаж үзвэл хачирхалтай нь нүхийг нь битүүлж зассан байв гэнэ.
Өнөөх эр завиныхаа өнгийг сэргээх гэж будагчинд үлдээснээ санав. Тэр хүн л нүхийг битүүлсэн байх нь гэж таамаглаад баярласан сэтгэлээ илэрхийлэхээр будагчин дээр ирж, нулимс урсган ийн хэллээ: “Үнэхээр их баярлалаа. Таны бяцхан буян миний хүүхдүүдийг аварлаа. Таныг бурхан ивээх болтугай.” Бусдад туслахын тулд заавал агуу байх шаардлагагүй. Таны хувьд энгийн л нэг тус өөр хэн нэгний бүхэл бүтэн амьдралыг аврах хүчтэй байж болох юм.