Нялх үрээ тэврээд хуучин хадмынхаасаа нулимстай гарч байсан маань саяхан

Шинэ Байрандаа ороод учиргүй их баярлаад хоосон байрандаа юм ярьж цуурайтуулаад л бөөн баяр.. Сайн байцгаана уу, би нь гэгээлэг сайхан зүйл бичнээ. Би одоо 27 настай хоёр сайхан хүүхэдтэй гайхалтай сайхан ханьтайгаа амьдардаг эмэгтэй. Том хүүхэд маань одоогийн нөхрийн минь хүүхэд бишээ. Нялх үрээ тэврээд хуучин хадмынхаасаа нулимстай гарч байсан маань саяхан юм шиг л санагдаж байна. Том хүүхдээ гурван настай байхад энэ нөхөртэйгөө танилцаад сууж байлаа.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Одоо хэдийнээ таван жил хамтдаа амьдарсан байна. Би хүүхэдтэй ганц бие ээж байсан болохоор дараагийн амьдралаа эхлүүлнэ гэж огт төсөөлдөггүй байсан. Хүүхдийг минь эцгийн хайраар хайрлах хүн олдохгүй байх гэж эмээдэг байсан гэхүүдээ. Тэгтэл эсрэгээрээ үнэхээр сайн залуутай учирч одоо маш сайхан амьдарч байна. Манай нөхөр их ажилсаг, гэртээ зүгээр суунаа л гэж байхгүй байнга надад гэр орны бүхий л ажилд минь завгүй байсан ч туслах гээд урдуур хойгуур орчихсон л явж байдаг.
Бас ажилдаа хамт олон дундаа ч нэр хүнд сайтай, хүмүүстэй их нийтэч хэнтэй ч эелдэг сайхан харьцаад учир зүгээ ололцчихдог, боломжийн ажил хийдэг нэг тийм залуу байнаа. Ажил мэргэжилдээ сайн учир цалин мөнгө ч давгүй авдаг. Авсан цалингаа бүгдийг нь надад авч ирж өгдөг, би гэрийнхээ санхүүг зохицуулдаг юм л даа. Би гэхдээ өөрөө цалин мөнгийг нь хурааж аваад байгаа юм бол байхгүй, өөрөө л цалингаа буухаар май ханиа гээд хамаг цалингаа бариад ирдэг.
Тэгээд л хүссэн хүсээгүй гэр бүлийнхээ санхүүг бариад явж байна. Хань маань a.pxи дa.pc, шоy цэн.гээн, xүүxэн шуухан гэж явдаггүй, цаанаасаа л тийм зүйлд дургүй сонирхолгүй бололтой байдаг. Ямар ч үед бидэнтэйгээ л хамт байж байхыг илүүд үздэг гэртээ байх чинь л жаргал шүү дээ гэж хэлдэг гэр амьтай залуу байдаг юм. Хамгийн гол нь миний хань том хүүг маань бага, бид хоёроос ч бараг илүү хайрладаг байх. Хайрладаг байх ч гэж угаасаа л харваас илүү хайрладаг нь илт байдаг ккк.
Энэ гэрийн хамгийн бие биедээ хайртай хоёр нь гэхэд хилсдэхгүй хоорондоо сайн найзууд шиг л байдаг. Маш их халамжтай, гэр бүлээ хэзээ ч хайраар дутаадаггүй тийм л хүнтэй амьдрал намайг учруулсан даа. Хэдийгээр миний хувьд анхны амьдралаа аварч үлдэж чадаагүй ч одоогийнхоо ханьтайгаа учирсан хувь тавиландаа баярлаж явдаг. Нөхөр минь ажлаа тараад ороод ирэхэд л гэр дүүрээд бөөн бөөн аз жаргал байдаг.
Охид бүсгүйчүүддээ хэлэхэд сайхан хайр гэж байдаг юм шүү олдвол бүү алдаарай гэж хэлэхийг маш их хүсэж байна. Бүх эрчүүд му.у му.ухай биш шүү, хорвоо дээр сайн хүн нь му.угаасаа их байдаг юм билээ. Хэзээ ч битгий эрэгтэй хүний царай зүс, өнгө мөнгөнд дурлаж татагдаарай. Тэгж эхэлсэн амьдрал дийлэнх нь удаан үргэлжилдэггүй аз жаргалтайгаар төгсдөггүй гэдгийг эргэн тойрныхоо олон олон жишээн дээр мэдэрч ойлгож явж байна. Бид хоёрын хувьд амьдралаа тэгээс эхэлсэн.
Аав ээж нарын ярьдаг нэг нэг чемодантай нийллээ гэдэг шиг анх яг тэгж л гэр бүл болж байлаа. Би ч цалин гайгүй боломжийн ажил хийгээд хоёулаа өмсөж зүүх, идэж тансаглахаа танаж зүтгэсээр байгаад нэг мэдэхэд л нэг өрөө байр авчихсан байж билээ. Байрандаа ороод учиргүй их баярлаад хоосон байрандаа юм ярьж цуурайтуулаад л тас тэврэлдээд шалан дээр гудсаа дэвсээд ун.тдаг байлаа. Удалгүй айл шиг айл болж унах унаатай болсны дараа байраа ч томруулаад сайжруулж чадсан.
Хүнд үргэлж хоёр дахь боломж гэж байдаг юм байна лээ шүү, тийм болохоор юу ч тохиолдож байсан үргэлж сайн сайхан зүйл бодож мөрөөдөж мөрөөдлийнхөө төлөө тэмцэж амьдраарай бүсгүйчүүд минь. Мэдээж амьдралд асуудал бэрхшээл хэцүү зүйлс зөндөө тулгардаг бидний амьдралд ч гэсэн есөн шидийн л болж бүтэхгүй асуудал зөндөө байсан тэр бүгдийг тойроогүй дайраад л гарсан. Гэхдээ ямар ч үед эхнэр нөхөр хоёр бие биенээ гэсэн хайр байхад ө.вчин зо.влонгоос бусад нь бол үнэхээр жижиг асуудал байдаг юм билээ.
Болохгүй байна, бүтэхгүй байна, чадахгүй байна гээд асуудал гарах болгонд шалтаг тоочоод ша.нтраад байгаад байвал амьдрал ахиж өгөхгүй байрандаа байгаад л байдаг юм билээ. Аав минь надад захиж хэлдэг байсан Гэр амьтай л залуутай суугаарай. Сайн хань, сайн аав болдог юм гэж. Үнэхээр л тийм байдаг бололтой шүү. За бүгдэд нь амжилт хүсье, хайраар бялхаж амьдрахыг ерөөе.
Завиар загасчилж гэр бүлээ тэжээдэг далайчин эр байжээ. Зуны улирал дуусч далайчин эр завиа хадгалах болов. Гэтэл завины ёроолд нүх байхыг харав гэнэ.Нэгэнт зун өнгөрсөн. Одоо дахин зун болтол ашиглах хэрэггүй учир нүхийг битүүлж засалгүй тэр чигээр нь хадгалжээ. Зун болж хүүхдүүд нь далайд тоглохоор ааваасаа завийг нь гуйн аваад далайн гүн рүү сэлүүрдэн одов.
Гэтэл хоёр цагийн дараа аав нь завины ёроолд нүх байгааг гэнэт саналаа. Хүүхдүүд нь сэлж чаддаггүй учир өнөөх эрийн царай цайв. Сандарч балмагдсан эр далайн зүг хар хурдаараа гүйж байлаа. Гүйсээр далайн эрэг дээр ирэхэд хүүхдүүд нь завин дээрээ суугаад хөгжилтэйгээр тоглоцгоож байснаааавыгаа хараад хуурай газар руу сэлүүрдсээр ирэв. Аав нь хүүхдүүдээ чанга гэгч тэврээд, тайвширсныхаа дараа завины ёроолыг шалгаж үзвэл хачирхалтай нь нүхийг нь битүүлж зассан байв гэнэ.
Өнөөх эр завиныхаа өнгийг сэргээх гэж будагчинд үлдээснээ санав. Тэр хүн л нүхийг битүүлсэн байх нь гэж таамаглаад баярласан сэтгэлээ илэрхийлэхээр будагчин дээр ирж, нулимс урсган ийн хэллээ: “Үнэхээр их баярлалаа. Таны бяцхан буян миний хүүхдүүдийг аварлаа. Таныг бурхан ивээх болтугай.” Бусдад туслахын тулд заавал агуу байх шаардлагагүй. Таны хувьд энгийн л нэг тус өөр хэн нэгний бүхэл бүтэн амьдралыг аврах хүчтэй байж болох юм.