Харанхуйд төрөх дөхсөн томоо гэдэстэй уйлаад л зөөлхөн алхах эмэгтэйг өөрийн эрхгүй араас нь дагаж билээ

Харанхуйд төрөх дөхсөн томоо гэдэстэй уйлаад л зөөлхөн алхах эмэгтэйг өөрийн эрхгүй араас нь дагаж билээ \ОЛОН ХҮНИЙГ УЙЛУУЛСАН ТҮҮХ\ 2 жилийн өмнө хөөрхөн гүнж нарынхаа ээжийг анх харж билээ. Харанхуйд төрөх дөхсөн томоо гэдэстэй уйлаад л зөөлхөн алхах эмэгтэйг өөрийн эрхгүй араас нь дагаж билээ. Автобусны мөнгөө алдсан юм болов уу ,таксинд суулгаад өгчих юмсан гэвч яаж эвтэйхэн хэлэх вэ гэж бодоод алхаж явтал. Юундаа хүн дагаад байгаа мангар вэ??
Thank you for reading this post, don't forget to subscribe!Зайлаач гээд нээх хөөрхөн алхаагаа хурдасган зугтаахад чинь би сандрахдаа Танилцая гэж солиорч билээ. Жирэмсэн хүн хурдан алхахаараа яг пингвин шиг эгдүүтэй юм байналээ. Хувь тавилан гэж учрах ёстой хүмүүс учирдаг л юм байна. Ажлын газрын минь хурган дарга залуугийн хөлийг нь тэврээд уйлж суухыг чинь дахиад л харлаа. Шууд очоод чамайг хөтлөөд л гараад явсан. Чи минь Ёооё хэн бэ тэнэгээ гээд л загнаж үглээстэй.
Би зүгээр кино шиг шулуудсан зангаар “Үнэ цэнэгүй хүнд нулимсаа битгий үзүүл” гэсэн шүү юм яриад л Дугаарыг чинь аваад зөвлөгөө нэрээр чухал ярьж явсаар чи минь эмнэлэгт байна төрлөө гэхэд хам хум шөл хийгээд очиход эмч Дэлгэр хоёр ихэр охинтой болсон аав нь уу гэхээр нь би Хо хоёр ихэр юмуу гээд савтай хоолоо шидэж асгаад л чамд загнуулсан.
Төртөл нь үзэгдэхгүй хаагуур явсан гээд ээжид чинь загнуулсан хэхэ. Би хойд аав бишээ зүгээр л төөрөлдсөн аав нь. Хүүхдүүдээ ээлжилж уйлахаар нь сандраад хоёр талд нь хоёулаа уйлчихна. 103-луу мөн ч их залгасандаа сүүлдээ авахаа больдог юм байна лээ. Одоо хөөрхөн гараас гарчихсан ингээд хоёр талд дээрэлхээд,ээж шигээ намайг загнаад суунадаа энэ хоёр гүнж.
Төдийгөөс өдий хүртлээ бид 4 ихийг туулсан. Энэ гэр бүлээ хүлээн зөвшөөрүүлэх гэж зөндөө хичээсэн. Биднийг бурхан шагнаад дахиад сахиусан тэнгэр илгээж. Та 3 пингвинүүддээ өө бас гэдсэндээ нуугдсан пингвинд хайртай шүү.
Завиар загасчилж гэр бүлээ тэжээдэг далайчин эр байжээ. Зуны улирал дуусч далайчин эр завиа хадгалах болов. Гэтэл завины ёроолд нүх байхыг харав гэнэ. Нэгэнт зун өнгөрсөн. Одоо дахин зун болтол ашиглах хэрэггүй учир нүхийг битүүлж засалгүй тэр чигээр нь хадгалжээ. Зун болж хүүхдүүд нь далайд тоглохоор ааваасаа завийг нь гуйн аваад далайн гүн рүү сэлүүрдэн одов.
Гэтэл хоёр цагийн дараа аав нь завины ёроолд нүх байгааг гэнэт саналаа. Хүүхдүүд нь сэлж чаддаггүй учир өнөөх эрийн царай цайв. Сандарч балмагдсан эр далайн зүг хар хурдаараа гүйж байлаа. Гүйсээр далайн эрэг дээр ирэхэд хүүхдүүд нь завин дээрээ суугаад хөгжилтэйгээр тоглоцгоож байснаа аавыгаа хараад хуурай газар руу сэлүүрдсээр ирэв. Аав нь хүүхдүүдээ чанга гэгч тэврээд, тайвширсныхаа дараа завины ёроолыг шалгаж үзвэл хачирхалтай нь нүхийг нь битүүлж зассан байв гэнэ.
Өнөөх эр завиныхаа өнгийг сэргээх гэж будагчинд үлдээснээ санав. Тэр хүн л нүхийг битүүлсэн байх нь гэж таамаглаад баярласан сэтгэлээ илэрхийлэхээр будагчин дээр ирж, нулимс урсган ийн хэллээ: “Үнэхээр их баярлалаа. Таны бяцхан буян миний хүүхдүүдийг аварлаа. Таныг бурхан ивээх болтугай.” Бусдад туслахын тулд заавал агуу байх шаардлагагүй. Таны хувьд энгийн л нэг тус өөр хэн нэгний бүхэл бүтэн амьдралыг аврах хүчтэй байж болох юм.