зөвлөгөө
Дуучин Б.Болдын охин дүү нь Э.Чулуунчимэгээс төрсөн том охин Б.Аялгуутай тун төстэй

Нийтийн дуучид дундаас хамгийн менежмент сайтай, сэргэлэн нь дэндсэн залуу бол Б.Болд.
Thank you for reading this post, don't forget to subscribe!
Өдгөө хоёр дахь эхнэрийн нүүр үзээд буй тэрээр эхээсээ цөөхүүлээ, айлын ганц хүү гэнэ лээ. Багаасаа бизнес хийсэн гэдгээрээ бахархадаг дуучин Б.Болдын бага дүү Б.Баярмааг энэ удаа бид онцолж байна.
Түүнтэй Б.Болдын анхны эхнэр Э.Чулуунчимэгээс төрсөн том охин Б.Аялгуу туйлын адилхан төрхтэй ажээ.
Авга эгчтэйгээ адилхан Б.Аялгуу өдгөө 9 нас хүрч буй. Аав ээж нь тус тусын зам мөрөө хөөсөн ч, Аялгуу охин насандаа баймгүй ухаалаг гэнэ лээ.
Тэрээр хойд ээж Х.Мөнгөнцэцэгээс төрсөн дүү нартайгаа их ойр дотно харилцаатай байдаг гэсэн шүү.