Өөрсдийн хүчээр удмынхаа нэрийг гаргаж яваа “Баянхошуу”-ны эгч дүүс

Жүжигчин, хөтлөгч, продюсер Ч.Ундралыг УИХ-ын гишүүн П.Анужин 2016 онд “Чи Баянхошуунд өссөн авгай биз дээ, нөхрөөсөө салаад Баянхошуу яваа биз дээ, Баатар чамайг муулда г” гэж тас загнаж байлаа
Юутай ч Ч.Ундрал болон түүний дүү нар хөдөлмөрөөрөө олны танил болсон. Ч.Ундрал “Херо”-гийн Баатартай 10 шахам жил амьдраад салса н.
Одоо “ХИТ”-ийн Давааням агсны хүү Д.Даваадоржтой амьдардаг. Ч.Ундрал нөхрөөсөө 11 насаар эгч ч насны зөрүү огт мэдэгддэггүй, биеэ сайхан авч явдаг эмэгтэй.
“Баянхошуу”-ны гэдгээрээ доромжлуулж байсан хөтлөгч Ч.Ундрал өдгөө дүү нартайгаа хамт аав болон өвөөгийнхөө нэрнээс бүтсэн “” брэндийг бий болгосон.
Түүний охин дүү Ч.Энхбилэг Хятадад дизайнер мэргэжлээр сурч төгссөн бөгөөд “” брэндийнхээ хувцассны салон ажиллуулж байгаа. Ч.Энхбилэгийг МУГЖ Т. Ариунаагийн “Оюутан нас” дууны клипэнд тоглосноор залуус андахгүй. Мөн “Харанга” хамтлаг тэргүүтэй хамтлаг дуучдын клипэнд тоглож байсан юм.
Ч.Ундралын эрэгтэй дүү Ч.Цогтбаяр мөн л “ChоiHainzan” нэртэй технологийн компанитай бөгөөд бүтээсэн чихэвч нь нэг хэсэгтээ л трэнд болж байсан түүхтэй.
Тэрээр UBS, Рояал телевизийн хөтлөгч асан, жүжигчин Заяатай гэрлэсэн. Бэр дүү Заяа нь өдгөө Ч.Ундралын “U academy”-ийн жүжигчний уран чадварын багшаар ажилладаг.