зөвлөгөө

Онгоцны ослын үеэр аав нь охиноо тэврэн хамгаалж, өөрөө амиа алджээ

АНУ-ын Мичиган мужид жижиг оврын агаарын хөлөг осолдсоны улмаас дөрвөн хүн амиа алджээ. Тэдний дотор нэгэн эрэгтэй ослын үеэр 11 настай охиныхоо амийг аварч, өөрөө нас барсан байна.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Тодруулбал, Зорчигч тээврийн жижиг онгоц Бивер арлын ойролцоо осолдсон юм. Амиа алдсан дөрвөн хүний нэг болох Майк Перду онгоцны осол болох үеэр эцсээ хүртэл охиноо хамгаалсан тухай түүний гэр бүлийн найз Райан Вожан CNN агентлагт ярьсан байна.


Охины биеийн аавынх нь тэвэрч байсан хэсэг хүнд гэмтэлгүй, харин биеийнх нь нөгөө тал нь бэртэж, яс нь хугарчээ.

Райан Вожан “Найз маань охиноо хамгаалан биеийг нь эвхэн энгэртээ тэвэрч байсан талаар ослоос амьд гарсан түүний охин дурссан. Охин аав нь түүнийг маш чанга тэвэрснээс өөр юуг ч санахгүй байгаа” гэжээ.

Уг ослоос 11 настай охин ганцаараа амьд үлдсэн юм. Охины биеийн аавынх нь тэвэрч байсан хэсэг хүнд гэмтэлгүй, харин биеийнх нь нөгөө тал нь бэртэж, яс нь хугарчээ.

Майк Пердугийн эхнэр “Нөхөр минь хэн байсан бас охиныхоо төлөө хэрхэн амиа өгснийг хүн бүр мэдээсэй гэж хүсэж байна” гэжээ. Майк Перду дөрвөн хүүхдийн аав байсан аж.


Ослоос аврагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа охин бэртлийнхээ улмаас хоёр удаа хагалгаанд орсон ч энэ нь түүний амь насанд аюул учруулахаар хүнд бэртэл биш гэдгийг эх сурвалж хэлсэн байна.

Ослын улмаас Майк Перду, онгоцны нисгэгч, Кейт Лиз, Адам Кендалл нар буюу нийт дөрвөн хүн амиа алджээ. Кейт Лиз, Адам Кендалл нар нохойгоо малын эмчид үзүүлэхээр онгоцоор авч явж байсан тухай эх сурвалжууд хэлжээ. Түүнчлэн амь үрэгдсэн онгоцны нисгэгчийн хэн болохыг одоогоор тогтоогоогүй байна.

АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа болон Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөл ослын шалтгааныг судалж буй аж.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!