МУГЖ Э.Амартүвшингийн бусдаас нуугаагүй 17 насны зөрүүтэй гэргийтэй танилц

МУГЖ, Соёлын элч Э.Амартүвшин саяхан дуурийн урлагийн Оскар буюу “Opera star” наадмаас “Шилдэг баритон дуучин” шагнал хүртсэн билээ.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Тэгвэл энэхүү наадам нь НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөл буюу ЮНЕСКО-гоос Дэлхийн соёлын өвд бүртгэсэн дуурийн урлагийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд чиглэгдсэн байна. Олон улсын дуурийн найм дахь удаагийн “Дуурийн од” буюу дуурийн “Оскар” шагналыг хүртсэн тэрбээр энэхүү хүндтэй шагналыг ирэх 12 дугаар сарын 29-нд Дубай хотноо гардаж авах юм.
Монгол Улсын Гавьяат жүжигчин Ж Э.Амартүвшин П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуучдын уралдааны дэд байр, 2012 оны Пласидо Домингогийн нэрэмжит уралдааны Гран при, Английн BBC агентлагийн “Cardiff Singer of the World 2015” уралдааны үзэгчдийн нэрэмжит шагнал, БНСУ-ын нийслэл Сөүлд болсон олон улсын тэмцээний гуравдугаар байрын шагнал тус тус хүртэж байв.
Монгол Улсад энэ цаг үед Э.Амартүвшин, Г.Ариунбаатар гэж хоёр сайхан баритон, дуурийн дуучин бий. МУГЖ Г.Ариунбаатарын амьдрал алган дээр тавьсан мэт илхэн. Салж нийлэх, шинэхэн хамтын амьдралын дуулиан тасраагүй байгаа.
Харин намдуухан, хувийн амьдрал нь ч нууц байдаг МУГЖ Э.Амартүвшингийн гэргийг сонирхох хүн олон. Тэгвэл тэрээр өөрөөсөө даруй 17 насаас эгч Д.Туяа гэх бүсгүйтэй ханилаад багагүй хугацааг үдэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, дуучин Э.Амартүвшин энэ жил 35 настай бол түүний хань гэргий хэдийнэ 53 насыг зоогложээ. Нөхрийнхөө бүх амжилтын ард үргэлж бат зогсдог Д.Туяа хатагтай мөн дуурийн дуучин юм байна.
Тэрээр өөрийнхөө карьерыг хойш тавьж, нөхрөө “хүүхэд мэт” халамжилж, найдвартай ар тал түшиг болж явдаг гэсэн шүү. Өөрөөсөө эгчмэд бүсгүйтэй ханилсан залуус ихэнхдээ хань ижлээ олны нүднээс нуудаг. Харин МУГЖ Э.Амартүвшингийн хувьд хайр сэтгэлээ дагасан энэ сонголтдоо итгэл дүүрэн байдаг аж. Тиймээс эгчмэд гэргийнхээ гэрэл зургаар цахим хуудсаа чимэх дуртай.