зөвлөгөө

Ааштай эхнэртэй байх тусмаа эр хүн эвдэрдэггүй юм

Заяаны сайн ханиуд бие биедээ гэрэл гэгээ болон өрх гэртээ өнгө жавхаа цацаруулж, нүүр дүүрэн мишээж байдаг бол сайн эхнэр ханилж түшсэн ханиа харанхуйд ч зул болон гэрэлтүүлж байдаг юм. Тийм болохоор монголчууд “Сайн эм эрдээ зул, муу эм эрдээ бул” гэж хэлж, ярьж ирсэн.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

“Сонгосон сүйт бүсгүйгээр нь тэр эрэгтэй ямар хүн болохыг, өөрийнхөө үнэ цэнийг мэддэг эсэхийг хялбархан дүгнэж болно” гэсэн суутны үг ч бий. Өрх гэрийнхээ хоймрыг эзлэн налайж, намбайн суух эр хүн агуу. Гэхдээ сайн яваа эр хүн болгоны дэргэд нэгэн эмэгтэй хүн байдаг нь жам.

Ямар ч цагт, ямар ч газар оронд “Бүсгүй хүний мөнхийн чанар нь шилдэг эрчүүдийг дээш нь өргөх хүч байсаар ирсэн”. Үүнийг үгүйсгэх хийгээд маргах шаардлага үгүй.

Чи бурханыг дуудаж, бурханд залбирч, тэнгэр бурханаас аврал, энэрэл, хайр нигүүсэл хүсдэггүй байлаа ч сайн ханьтай учруулсны төлөө тэнгэр бурханд талархах хэрэгтэй.

“Үеийн үед дэлхий дээр эрэгтэй хүн агуу их байсан ч гэсэн түүний агуу ихийн өчүүхэн бүхэн нь эмэгтэй хүнээс урган гарсан байдаг” гэж нэгэн агуу их яруу найрагч бичсэн байна. Эхнэрийн сайныг гэрт нь орж мэдэх гэж ярьдаг нь зүгээр нэг хоосон үг биш. Эхнэр хүн гэр орны өнгө зүс, нүүр царай юм шүү.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!