зөвлөгөө

Өгзег хочит Баярмаа 16настайдаа өөрөөсөө 6 насаар ах хүнтэй хамт амьдраад жаргаж байлаа…

Би бусдын л адил хүн учраас миний гадаад төрх дотоод мөн чанар минь зөрчилдөөд байдаггүй. Миний дотоод ертөнц, гадаад байдал хоёр тусдаа оршдоггүй, нэг шугамд байдаг болохоор бусдад өвөрмөц санагддаг байж мaгадгүй.

Thank you for reading this post, don't forget to subscribe!


Миний бодол бусдынхаас арай л ялгаатай болов уу? даа яагаад гэвэл зарим хүмүүс зөвхөн ажилж хөрөнгөтэй болоод л сайхан амьдрал алдар нэртэй болохыг хүсч өөрийнхөө хэн гэдгийг ч мартаж орхидог. Би тэгэхийг хүсээгүй яагаад гэвэл сайхан хань сайхан амьдрах нь хүн болгоны хүсэл ч гэсэн өөрт байгаа биеийн болоод оюун ухааныхаа давуу талыг ашиглаад амьдарвал илүү үр өгөөжтэй бөгөөд өөрөө ч тэрэндээ сэтгэл хангалуун урам зориг гэдэг зүйл ундраад л ирдэг. Заа тэгээд олон зүйл нуршилгүйгээр санаа бодлоо чөлөөтэй хуваалцья.


Хүүхэд насны дурсамжаасаа яриагаа эхлье гэж бодлоо багадаа том хүмүүсийн мэдэрдэг ихэнх мэдрэмжийг мэдэрдэг байснаа хүмүүст хэлээд нилээдгүй шуугиулаад авсан энэ талаараа яриач ?
-Би төрөхөөсөө л ихэнх зүйлийг мэдэрдэг байсан. Мөн тухайн үед тохиолдож байсан зарим мэдрэмжээ одоо ч мартаагүй. Миний ээж намайг к.есарево х.егалгаагаар төрүүлсэн юм. Ээжийнхээ гэдсэнд байхад арьсных нь цаанаас шар гэрэл тусаж, эмч нар сандарч байсныг нь санадаг. Энэ бол миний эх дэлхийд мэндлэхээсээ өмнө мэдэрсэн анхны мэдрэмж. Ээж маань намайг тэвэрч цонхон дээр зогсоод гадаа хүүхдүүд дээс тоглохыг харж байсан дүр зураг мөн л сэтгэлд хадгалагдсан. Өлгийтэй байхдаа эмээдээ тэврүүлээд, бүүвэйн дуу сонсож байсан минь ч сайхан дурсамж болж үлдсэн. Би бүр энэ дэлхийд ирэхээс өмнөх үеэ хүртэл санадаг. Эдгээр дурсамж хэрхэн сэргэж, яагаад миний бодол санаанд буусныг сайн мэддэггүй юм. Ер нь сонин зүйлс надад маш их тохиолддог.


Маш сонирхолтой санагдлаа таны амьдралын хэв маяг үзэл бодол гээд бусдаас их өөр санагддаг. Ямарч үед өөдрөг байж өөртөө итгэлтэй байгаа чинь зураг бичлэгнээс нь тодхон харагддаг. Яаж ийм итгэлтэй байж даван туулдаг тухайгаа яриач?

Үнэн гэвэл яг үнэндээ би тийм ч өөр харагдаад байдаггүй яагаад ч юм бүү мэд. Бүх хүн л хорвоогын хэцүү бэрх хийгээд сайн сайхантай нүүр тулж амьдардаг. Тиймдээ ч надад заяасан ганц зан чанар маань л тэр байх. Хүн болгоныг ганцхан хувь бүтээдэг учраас хорвоо дээр ганцаар тогтохгүй өөрийн сайн агаад м.уу мөн чанартай төрдөг гэдэгт би итгэдэг л дээ. Тийм болохоор м.уугаа дарж сайнаараа амьдралыг харсан хүн сайхан амьдардаг гэдэгт би бүрэн итгэдэг. Бас нэг зүйл хэлэхэд жинхэнэ хайртайгаа хайртай учирвал өөрийн мөн чанараа чагнаад үзвэл өөрийгөө мэдэж болдог. Миний хувьд би лав өөрт байгаа хар бараан хийгээд сайн зүйлээ өөрөөсөө олж харж чадсан азтай ч гэмээр юмуу авьяас гэх юмуу сайн хэлж мэдэхгүй байна.


Өөдрөг Баярмааг олохын тулд төдгүй олон саад бэрхшээлийг туулсан байх, таны хувьд энэ чанар чинь амжилтыг дуулгасан гэж хэлж болох уу ?
16 нас хүртлээ л аав,ээж,эмээ өвөөгийнхөө хайранд умбаж хөнгөн хуймгай явсан яагаад ч юм. Харин ЕБС сурч байхдаа өөрөөсөө 6 ах залуутай танилцаж энэ л хүн миний хорвоо дэлхий дотоод ертөнц минь юм байна аа гэдгийг л жаахан ч би бүрэн ойлгож авсан. Тэгээд 16 настайдаа аав ээжээсээ өрх тусгаарлаж 4 жил хамт амьдраад сүүлийн 2 жилд миний толгойнд салах тухай бодлоос өөр юм орж ирэхээ байсан. Тэгээд л түүнээс 20 настайдаа холдсон. Тэр маань муу залуу байсан болохоор салсан зүйл биш би муу гэрийн эзэгтэй муу эхнэр байсандаа ч бас биш зүгээр тохирохгүй хүмүүс байж таарсан. Тэрэндээ ч би одоо баярлаж явдаг яагаад гэвэл бүтэлгүй дурлал маань том сургамж болж үлдсэн. Одоо хайртай хүнтэйгээ учирсан одоо болохоор юу ч холдуулж чадахгүй гэж би боддог. Хорвоод үгүй болсон хойнооч сэтгэл зүрх минь түүндээ хайртай хэвээрээ л байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!