Алсад суугаа ээжийг дуулсан Уудам хүү одоогоор яг юу хийж амьдарч байна вэ? Үнэхээр танигдашгүй

Алсад суугаа ээжийг дуулсан Уудам хүү одоогоор яг юу хийж амьдарч байна вэ? Үнэхээр танигдашгүй
Одоогоос 10 жилийн өмнө Шанхай хотноо болсон “Авьяаслаг хятадууд-2011″ шоунд Өвөрмонголын Хөлөнбуйраас ирсэн бяцхан хүү “Алсад суугаа ээж” дууг дуулж, үзэгчид төдийгүй шүүгчдийг uйлуулсан билээ.
Енчин өрөөсөн, нүдэндээ гунигтай ч олны өмнө нулимсаа харуулалгүй дуулж чадсан энэ бяцхан хүү Монголчуудыг ч мөн бишрүүлж чадсан юм. Ухаалаг харцтай энэ хүү өдгөө 21 нас хүрч, сайхан эр болжээ.
Канад улсыг зорьсон Уудам хүү өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Сономын Уудам нь 1999 оны есдүгээр сарын 9-нд Өвөр Монголын Хөлөнбуйр аймгийн Шинэ Барга зүүн хошууны Шинэбулаг суманд малчин айлын хүү болон мэндэлжээ. Уудамын ээж нь нутагтаа уртын дуу сайхан дуулдгаараа танигдсан нэгэн байсан тул тэрээр багаасаа эхлэн ээжийнхээ дуулахыг сонсож, даган дуулдаг байв.
Хичээлийнхээ хажуугаар дуулах авъяасаа хөгжүүлж эхэлсэн Уудам Хөх хотод болсон хүүхдийн дууны тэмцээнд нутгаа төлөөлөн оролцож, гуравдугаар байр эзэлж байв.
2007 онд Хөлөнбуйрын хөгжмийн сургуулийнхан орчон, эвэнк, дагуур болон монгол үндэстний буриад, барга ястан хүүхдүүд элсүүлэхэд Уудам хүү монгол ардын уртын дуугаараа “Таван тансаг Хөлөнбуйр” хүүхдийн найрал дууны хамтлагийн удирдаач Бүрэнбаяр, Урнаа нарын анхаарлыг ихээхэн татжээ. Энэ үеэс эхлэн хүү “Таван тансаг Хөлөнбуйр” хүүхдийн найрал дууны хамтлагийн гишүүн болсон байна.
Ийнхүү Уудам гэрээсээ анх удаа холдож, хамтлагийнхнаа даган Хайлаарт сурахаар явжээ. Бяцхан хүүгээ санасан ээж нь Шинэ Барга зүүн хошуунаас 10 гаруй цаг явж, Хайлаар хотод хүүгээ эргэж очдог байв. Гэвч нэгэн удаа хүүгээ эргэчихээд буцах замдаа автынавааарт орж, бүх бие нь мэдээгүй болсон байна.
8-хан настай Уудамд энэ явдал дэндүү санаанд буухааргүй байсан бөгөөд жил орчмын дараа ээж нь бурханы орныг зорьсон байна. Ийнхүү багаасаа ээжийнхээ сонсох дуртай МУГЖ С.Жавхлангийн дуулсан “Алсад суугаа ээж” дууг бүх Хятадын тайзнаа дуулснаар дэлхий нийтэд таниулсан нэгэн юм. “Авьяаслаг хятадууд-2011″ наадмаас тэрбээр “Хаан хүүгийн мишээл” шагналыг хүртсэн.
Өргөж авсан аав Бүрэнбаяр нь хүүгээ Францын нэрт зохиолч Экзюперийн бяцхан ханхүү хэмээх баатартай зүйрлэдэг байжээ. Шинэ эцэг эх дээрээ байх хугацаандаа Уудам хайр халамжаар дутсангүй. Бүрэнбаяр түүний ааваас гадна багшийн үүргийг гүйцэтгэж, олон монгол дуу зааж өгчээ.
Өдгөө 21 настай Уудам Ванкуверийн их сургуульд суралцахаас гадна дуучны замналаа орхиогүй бөгөөд сүүлд Канадын уугуул иргэдийн төлөөлөл болсон уран бүтээлч, лимбэний мастер Эдгар Муеналатай хамтран уран бүтээл гаргаж байна.