зөвлөгөө

Эрчүүд 29,39,49 насандаа эхнэрээ араар тавьдаг болохыг эрдэмтэд тогтоожээ

Америкийн судалгааны баг хүмүүс хэдэн насандаа эхнэр/нөхрөө хууран араар тавьдаг болохыг тогтоожээ. Хүний араар тавих, хуурах үзэгдэл нь 10 жилийн давтамжтайгаар үргэлжилдэг агаад 29,39,49 насандаа гэр бүлээс гадуур харьцаанд ордог гэж судлаачид баталжээ. Энэ зүй тогтол эрчүүдэд илүү хүчтэй илэрдэг гэнэ.

Харин эмэгтэйчүүдэд араар тавьдаг 10 жилийн давтамж сул харагддаг аж. Судалгааны баг онлайнаар маш өргөн хүрээг хамарсан судалгаа явуулж есөн сая гаруй хүн оролцуулсан гэнэ. Тэдний дийлэнхи нь эрэгтэйчүүд байсан агаад судалгаа санал асуулга явуулахад эхнэрээ араар тавьсан үйлдэл хийсэн нас нь 9-ийн тоогоор дуусаж байсан гэж хариулжээ. Энэ нь 29,39,49 насыг хэлж байгаа хэрэг гэнэ.

Дээрхи насандаа хийсэн араар тавих явдлын ердөө 18 хувь нь л тохиолдлын шинжтэй байсан бол үлдэх хэсэгт нь эрчүүд зориуд зорилготойгоор нууц амрагийн харьцаа эрж хайж тогтоож байсан гэдгээ хүлээж. Ер нь хамтын амьдралын 10 жилийн дараа эхнэр нөхрийн харьцаанд өөрчлөлт орж аль аль нь хувь хүнийхээ хувьд өөрчлөгддөг гэнэ.10 жилийн мөчлөг тутамд хүний амьдралын зарчим, үнэт зүйл түүнд хандах хандлага зэрэг нь хувирч өөрчлөгддөг болохыг судлаачид тогтоосон агаад үүнээс шалтгаалан хүн амьдралдаа өөрчлөлт хийх гэдэг хэмээн дүгнэжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!