зөвлөгөө

Монгол энгийн иргэнээс илүү тансаг амьдардаг Япон эмэгтэйн ямаа

Дунд насны ганц бие япон эмэгтэй Ая Шинозука хайртай нохойгоо v.х.с.э.н.ий дараа маш их шаналж бас ганцаарджээ. Ингээд ахин нэг амьтан тэжээхээр шийджээ. Гэхдээ нохой, муур биш харин ямаа худалдан авч өдгөө найм дахь жилдээ тэжээж бас тансаглуулж байгаа тухай 28Lab-д мэдээлжээ.Өдгөө Широпен гэх энэ ямаа ишиг байхдаа иржээ.Ирээд л диваажинд умбажээ. Эзэн нь түүний нэрээр Инстаграмм-д цахим хуудас нээж өдөр тутмын амьдрлых нь тухай мэдээлж зургийг нь байнга оруулдаг.

Широпений идэх уух, өмсөх зүүх нь монгол ямаа байтугай монгол хүнээс ч дээр аж. Эзнийх нь хэлсэнээр Широпен зугаалах тийм ч дуртай биш гэнэ. Гэхдээ эрүүл мэндийх нь төлөө заавал зугаалуулдаг. Харин зугаалга цэцэрлэгт хүрээлэнгээр яваад л дуусахгүй. Зугаалсаны дараа ямаагаа хүүхдийн тэргэнд суулгаад кафенд ордог. Хамтдаа цай ууцгаадаг. Широпенийг ганцаардуулахгүйн тулд өөртэй яг ижилхэн ямаан хүүхэлдэйг Англид захиалж хийлгүүлж авчирчээ. Ямаагаа яг найз шигээ үзэж харьцаж бас хувцасладаг.

Өглөө бүр усанд оруулж үсийг нь самнадаг. Усанд орж хувцасласны дараа ийм харагддаг.Эзэн нь ямаатайгаа мөхөөлдсөө хуваан иддэг. Бүр компьютер тоглоом хүртэл хамт тоглодог. Өдгөө Широпен өөрт нь хүртэл нөлөөлөх болсон гэж эзэн нь ярьжээ. Мөн ямаа нь нохойноос ч ухаантай гэнэ. Өдгөө тэрээр ямааныхаа бодол хүслийг тааварладаг болохыг зорьж байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!