зөвлөгөө

Дуучин Г.Эрдэнэтунгалаг жирэмсэн болжээ

Г.Эрдэнэтунгалаг нийтийн дуучид дотроо хоолойн цараараа бусдаасаа ялгарч чаддаг чадалтай дуучин. Удмаараа урлагийн элит гэр бүл гэсэн тодотголтой дуучин Г.Эрдэнэтунгалаг өдгөө хоёр дахь үрээ тэврэхээр тэсэн ядан хүлээж буй гэнэ шүү.

МУСТА, дуучин Г. Эрдэнэтунгалагийн 2003 оноос хойших онцлох гэрэл зургууд |  Zaag.MN
Түүний хувьд одоогоос 10 гаруй жилийн өмнө Улсын начин Сэр-Одтой романс үүсгэж Г.Есүй охиноо төрүүлсэн. Гэвч тэдний хамтын амьдрал удаан үргэлжилээгүй. Охиноо гурван нас хүртэл ганцаар өсгөж явсан дуучин бүсгүй үе тэнгийн даруухан монгол залуутай гэр бүл болж буйгаа зарлаад, нам гүм амьдрах болсон. Охиноо том болохыг олон жил хүлээсэн тэрээр өдгөө 40 насны босгон дээр ийнхүү дүү гаргаж өгч буй бололтой.


Түүний охин Г.Есүй одоогоос 6 жилийн өмнө жилийн өмнө ээжийнхээ багийн төрхтэй ижилхэн бор охин уянгалаг яруухан хоолойгоор “Миний ээж тэмээчин” дууг уяртал дуулсан бичлэгийг цахим сүлжээнд олон хүн үзэж, түүний авьяастайг нь биширч, магтан бичиж байсан.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!