зөвлөгөө
Мисс Б.Бадамцэцэг: Эмэгтэй хүн далчигнахгүй бол эрэгтэй хүн оролдохгүй

Хэцүү анги” кинонд тоглож, олны танил болсон жүжигчин, мисс Б.Бадамцэцэгийг танихгүй хүн ховор. Өдгөө хүү охин хоёрын хамт, ганц бие ээжийн амьдралаар амьдрах болсон тэрээр мэргэжил нэгт найз нөхдийнхөө хамт сан байгуулан хүмүүнлэгийн аяныг хот, хөдөөгүй хэрэгжүүлж байгаа ажээ.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Энэ тухайгаа хэвлэлд ярихдаа өөрийнхөө одоогийн амьдрал, үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрээр 20 насандаа үе тэнгийн Алтаншагай гэх залуутай гэр бүл зохиож, 23 настайдаа анхны хүүгээ гаргажээ.
Өдгөө ганц бие ээжийн амьдралынхаа талаар “Ганцаараа байхаар илүү сэтгэлийн амар амгалан байдаг юм байна. Би нэг зүйл дээр 100 хувь итгэлтэй байдаг. Эмэгтэй хүн өөрөө далчигнахгүй бол эрэгтэй хүн оролдохгүй” хэмээн ярьсан байна.