зөвлөгөө

Муурын хүрчигнэх чимээ нь хүний насыг уртасгадаг бөгөөд түүнийг цээжин дээрээ байлгахад…

Ойрын хэдэн өдрүүдэд муурны талаар сенсаци дэгдэж маш харамсалтай мэдээллүүд ар араасаа гарсаар байгаа билээ тэгвэл энэ удаа та бүхэндээ энэ өхөөрдөм хөөрхөн амьтны тухай хамгийн сонирхолтой баримтуудаас танилцуулж байна.

1. Муур залхуу л болохоос биш сурах чадвар нь нохойноос хэд дахин илүү

2. Муурын хүрчигнэх чимээ нь хүний насыг уртасгадаг байна. Америкийн эрдэмтдийн тогтоосноор хүрчигнэж буй дууны долгион нь хүний биеийн эсийн нөхөн сэргээх үйл явцыг хурдасгах чадвартай гэнэ. Тиймээс түүнийг хүржигнэж байх үед аль болох цээжин дээрээ нааж байх нь тустай байдаг байна.

3. Тархи Муурны тархи хүнийхтэй адил. Тийм ч учраас хүнтэй адил сэтгэл хөдлөлтэй.

4. Цусны даралт багасгах, тайвшрахын тулд муураа илэхэд л болно гэж эрдэмтэд үзэж байна. Муур амьдардаг айл бага стресстэй, гэр бүлийнхэн найрсаг байдаг байна. Муурыг илэхэд зүрхний цохилт удааширч цусны даралт багасдаг. Тийм учраас зүрх судасны өвчтэй хүмүүс муур тэжээвэл илүү урт наслах магадлал өндөр.

5. Муур – хамгийн залхуу амьтан. Өдөрт 16 цаг унтдаг, нэг ёсондоо амьдралынхаа 70 хувийг унтана гэсэн үг.

6. Муур xүнээс 14 дахин илүү үнэртэнэ, 60 кГц-ийн дуу чимээг сонсоно. Харьцуулахад: хүн – 20 кГц, нохой – 40 кГц. Муур ультра дуу чимээг хүртэл сонсоно, хулганыг барихаар сахиж суудаг нь учиртай, тэрээр тэр жижиг амьтны хөдлөх чимээг хүртэл сонсоно. Хулганууд хооронд ультра дуу чимээний хэмжээнд харьцдаг, тэрийг нь муур сонсоно.

 

7. Хамгийн том муур – 1,2 метр Том биетэй муурын хамгийн томд мейн-кун үүлдэр орно. Насанд хүрсэн муурын урт нь 1 метр хүрч, жин нь 6-9 кг болж байжээ. Биеийн хэмжээ нь хоол хүнс хэтрүүлснээс үл шалтгаална. Мейн-кун том хөлтэй, булчинлаг, урт саглагар сүүлтэй. Том сүртэй биетэй ч зөөлөн, нөхөрсөг муур тул хүмүүс түүнд татагддаг байна. Мейн-куны өнгө төрх олон өнгөтэй, заримдаа ердийнхөөсөө ч том байдаг.

 

8. Муурын хамар Дэлхийн эргэн тойрныг мэдрэх мундаг эрхтэнг бурхан харамгүй заяажээ-хамар. Бяцхан, сохор, дүлий муужгайнууд ээжийнхээ хөхийг маш сурамгай олно. Муур маш сул үнэрийг хүртэл үнэртэнэ, хүнээс 14 дахин илүү үнэртэх мэдрэмж сайн. Муурын хамар яг л хүний хурууны өндөгний хээ адил давтагдашгүй. Зөвхөн үнэртэх үүргийг гүйцэтгэхгүй аливаа зүйлийн халуун хүйтнийг ч мэдэрнэ. Хоол идэхээсээ өмнө дандаа үнэртэнэ, хоолныхоо халуун хүйтнийг шалгаж байгаа хэрэг юм шүү.

9. Муур дунджаар хоёр талдаа ойролцоогоор 12 ширхэг сахалтай. Сахланд мэдрэлийн цэгүүд байрлах тул сахлаараа дамжуулах гаднын бүх мэдээллийг олж авч мэдэрнэ. Сахлыг нь авбал гадна ертөнцийг муу мэдэрнэ, үнэртэх эрхтэн нь муудаж ангаа хийж чадахгүй болно. Сахлынхаа тусламжтайгаар нарийхан хоолойд багтах эсэхээ хүртэл мэдэрдэг ажээ. Сахал нь урагш чиглэсэн бол тэрээр нэг зүйлийг маш их сонирхож байгааг илэрхийлнэ. Дээш болсон бол өрсөлдөгчөө айлгах гэж байгаа хэрэг. Арагш бол ямар нэгэн зүйлээс маш их айжээ, тайван байх үедээ сахал нь тал тал тийшээ сөрвийсөн байдаг байна.

10. Муур хөлөрдөг үү? Муур хөлрөх булчирхайтай: хацар, хөх, сарвуу нь хөлөрдөг.

11. Муурын сарвууны хумсны бүтцээс шалтгаалаад уруугаа модноос бууж чаддаггүй. Модноос буух хэрэг гарвал бөгсөөрөө хойшоо алхаж буухаас өөр аргагүй.

12. Муур өвдөхөөрөө нуугддаг Өвчтэй байхдаа араатны олз болно гэсэн амьтны инстикт нь ажилладаг, тийм учраас аюулаас нуугдаж байгаа хэрэг ажээ.

13. Таны муур 3 настай бол хүнийхээр 30 настай гэсэн үг. Муур 8 настай бол хүнийхээр 50. 14 настай бол хүнийхээр 72 настай. Гэрийн тэжээмэл муурын дундаж наслалт 15, зэрлэг муурын дундаж наслалт 3-5 жил

14. Угаалга Байнга угаалга үйлддэг нь зөвхөн ариун цэвэр сахиж байгаадаа бус мөн өөр зорилготой. Ингэснээр арьсанд шаардлагатай байгаа амин дэмийг өгдөг, ялангуяа В витамин, мөн амьтны сэтгэл санаа өөрөө тайвширдаг байна. Хэрвээ ариун цэврийг нь сахиулж угаалгыг нь хийлгэхгүй бол амьтан стресст орж үхэх ч магадлалтай.

17. Муурын өвөг эцэг 50 сая жилийн тэртээ байжээ.

18. Муурын нүд Дуран мэт муурын нүд нь 130 хэмээр хардаг, нохой 83 хэмийн өнцөгт хардаг юм. Муур ардаа болж байгаа зүйлсийг ч харж чадна. Хөдөлгөөнтэй толгой нь эргэн тойронд бүгдийг харах боломжтой болгодог ажээ.

19. Хайртай муураа алдахаар египетчүүд эмгэнэл илэрхийлж хөмсгөө хусдаг.

20. Муур эзнийхээ сэтгэл хөдлөлийг мэдэрч чадна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!