зөвлөгөө

Б.Цэцэг: Манай олны танилуудын лайкандаа харамчийгээ! Тэд зөвхөн та мундаг шүү, Чи хөөрхөн шүү, Хөдөлмөрч шүү гэх пялдаг үгсэнд дурлаж ханамж авцгаадаг…

Б.Цэцэг өөрийн дуу хоолойгоо цахим хуудаснаа идэвхитэй илэрхийлж хэлье гэснээ хэлж дуугарий гэснээ дуугарчдаг адтай нэгэн. Тэрээр:

Манай олны танилуудын лайкандаа харамчийгээ! Тэд зөвхөн та мундаг шүү, Чи хөөрхөн шүү, Хөдөлмөрч шүү гэх пялдаг үгсэнд дурлаж ханамж авцгаадаг. Том дарга, олны танил, алдар нэр хүндтэй бизнесман, улиг болсон улстөрчид гээд хэдхэн ангилалын хүмүүсдээ л ЛАЙК дарж бие биетэйгээ хүрээ үүсгэж сошиал хэрэглэдэг тэхүү. Лайк нэг их зүйл биш ч сошиалоор харилцаанд орж буй хүмүүсийн хамгийн том биеийн хэлэмж гэж хэлж болно. Яг анзаараад байхад өөртөө хэрэгтэй хүний пост доор л явж байгаа харагддаг түүнээс биш монголд бөмбөг дэлбэрсэн ч тэд бүлх залгисан мэт дуугүй ажигладаг.

Нэг ёсондоо маш их бэртэгчин зантай хүмүүс гэхүүдээ. Жишээ нь: УИХ гишүүн авгай сэжгийн том гүзээтэй авилгач хөгийн даргийн доор АМЖИЛТ ХҮСЬЕ ДАРГА АА! ТА ЧАДНА гэж бичих жишээний. Пялдага хүмүүс хамтарч ажилладаг байгуулагыг нь толгойлдог байж байгаад улстөрлүү орсон эргүү хүмүүсийн буруу үйлдэлийг ч зөвтгөж байх жишээний! Яг буруу үйлдэл дээр нь засаж залруулах боломж олгохгүй нүдийг нь сохлоод бүүр эргүү мангар хорвоогийн гуниг болгоод хаячихдаг. Үнэндээ бол пялдаг өмгөөлөлөөс илүү шударга шүүмж хүнийг хөгжүүлж илүү ихийг олж харахад тусладаг.

Харин манайд эсэргээрээ байх жишээний. Яахав дийлэнх нь өсөхийн өлөнгөө хаягаагүй аяга хоолныхоо мөнгөнөөс салчих байх сайн ДОЛООЁ гэдэг уриатай амьдарцгаадаг юмдөө! Мөн өөрт нь хэзээ ч тус болохгүй найзыгаа дарга болсон хойно нь ч долоосоор л горьдсоор л байдаг өрөвдмөөр ч юм шиг. Найз танил чинь дарга болооп үсрээл ганц юм л ууна биз амьдралд чинь туслахгүй ээ сошиалоор долоогоод ч хэрэггүй. Бодит үнэн тийм байдаг.

Ер нь тээд хүн гуйгаад царайчлаад хэзээ нэгэн цагт хэрэг болнл гэж нөхөрлөхгүй байвал цохилтой! Миний нэг зан бий зовж байсан ч ярихгүй, жаргаж байсан ч сагихгүй савандаа л байдаг зан. Олон таван үггүй долоож далжийхчгүй гуйж гувшихчгүй харин тус болох үедээ тусламж өгчихдөг. Түүнээс баасан шээсэнээ яриад хорвоогийн хов базаж амьдралаа үрэх үнэндээ дургүй талдаа. Найз гэдэг сэдэврүү ороод баахан хазайчихлаа за тэгээд сошиалыг хүртэл ангилж зиндаархаж хэрэглэдэг хэсэг үхмэлүүдийгээ БЛОК хийнээ. Би тэднээр дутахгүй нь лавтай.

Хүүхэд алга болчихлоо шэйр хийгээд өгөөч гэхэд хүртэл таг чиг байдаг таны нүүр ном нэг ч мөнгө үрэгддэггүй гэдгийг хэзээ нэгэн өдөр ойлгоосой! Хувиа хичээгсэд минь!

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!