зөвлөгөө

Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар цас орж, 10-15 градусаар хүйтэрнэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас арваннэгдүгээр сарын 15-22-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлвийг гаргасан байна. Урьдчилсан төлвөөр 20-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар цас орж, салхилж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтэрнэ.
Хур тунадас: 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17,18-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 19-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21, 22-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 15-нд Алтайн уулсаар, 17, 18-нд зарим газраар секундэд 12-14 метр, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 21-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгаар, 22-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.


Агаарын температур: 20-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар өмнөх хоногуудаас 10-15 градусаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30-35 градус, өдөртөө -15-20 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -24-29 градус, өдөртөө -11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13-18 градус, өдөртөө -2-7 градус, бусад нутгаар шөнөдөө -19-24 градус, өдөртөө -7-12 градус хүйтэн байна.
Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар цас орж, 10-15 градусаар хүйтэрнэ

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!