зөвлөгөө

Нүүрэндээ мэс хийлгэсэн Воо воо Хишигдалай болжээ /Фото/

Төмс Зоригоо хэмээн нөхрөө хээвнэг ярих эмэгтэйг Ж.Өлзийжаргал гэдэг. Тэрээр хувиараа онлайн шоп ажлуулдаг гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Хээгүй, шударга яриагаараа хэдийн олноо танигдаад буй Ж.Өлзийжаргал сүүлийн үед гоо сайхандаа ихэд анхаарч  хамартаа мэс засал хийлгэж илүү өндөр, шонтгор болгожээ. Үүнээс гадна урууландаа филлер шахуулж  жингээ хасч турж гоолиг болох дээр онцгой анхаарсан гэнэ. Түүний шинэ төрхийг зарим нь шүүмжлэх ч зарим нь ихэд таашааж байгаа юм. Сүүлийн үед Монгол бүсгүйчүүд гоо сайхандаа анхаарч дүр төрхөө өөрчлүүлэх нь илт нэмэгдсэн. Тэр хэрээр нэг л хэвэнд цутгасан мэт ижил хамар, ижил уруулыг тэдэнд хийж өгсөн нь нэгнээсээ ялгагдах аргагүй харагдуулж байгаа гэнэ. Тэр дундаа Л.Өлзийжаргалын шинэ төрхийг Хишигдалай болчихож хэмээн шүүмжлэх хүмүүс цөөнгүй байгаа ажээ. Тэгвэл төмс зоригоогийн эхнэр, “Воо воо” нэрээрээ олонд танигдаад буй Л.Өлзийжаргалын шинэ төрх болон хуучин төрхийг дуучин Хишигдалайтай харьцуулоан харцгаая.

Ж.Өлзийжаргал,  Б.Зоригт нар 2014 онд танилцсан. Б.Зоригт тухайн үед ахынхаа компанид ажиллахын зэрэгцээ хааяадаа халтуур хийдэг байжээ. Нэгэн өдөр хорооллын зам дагуу гар өргөн зогсох Ж.Өлзийжаргалыг гэрт нь хүргэж өгөхдөө амьдралын хатуу хөтүүг хамт туулах насны ханьтайгаа учрах юм гэж хэн хэн нь төсөөлөөгүй гэдэг.

Угийн сэргэлэн цовоо бүсгүй маань ажил нь орой тарах үед гэрт нь хүргэж өгөөд, хариуд нь 5000 төгрөг авах бяцхан тохиролцоог Б.Зоригттой хийсэн байна. Эхэндээ хэн хэн нь мөнгөө тогтмол өгч, авалцдаг байсан бол яваандаа Б.Зоригт үнэгүй хүргэж өгдөг болж бага багаар халамжлан Ж.Өлзийжаргалд татагдсан гэдгээ илэрхийлэх болжээ. Ингэж л тэдний романс эхэлсэн түүхтэй. Тэгвэл Б.Зоригт эхнэрээсээ яагаад “хөлдүү төмс” хоч авч, олны танил болчхов. Энэ бүхний хариултыг доорх ярилцлагаас уншаарай.

-Юуны түрүүнд өнгөрсөн ч гэсэн өөрт тань төрсөн өдрийн мэндийг хүргэе.

Эхнэр: -Баярлалаа. Энэ жилийн төрсөн өдөр маань хэзээ ч мартагдахааргүй сайхан болж өнгөрлөө. Авахыг хүссэн бэлгүүдээ ойр дотны хүмүүсээсээ ч авлаа /инээв.сурв/.

-Мэдээж хүссэн бэлгээ авахад Б.Зоригоогийн гэх тодотголтой лайв нөлөөлсөн байх. Ингэхэд лайв хийх үед танай хүн яагаад ярианы сэдэв болчхов?

–Нөхөр бид хоёр “Еkaterina online shop”-ыг ажиллуулаад зургаан сар болж байна. Өнгөрсөн хугацаанд зарж байгаа хувцасуудаа хүмүүст сонирхуулж харуулахын тулд лайв хийж эхэлсэн. Гэтэл хүмүүс хувцас үзэхээс илүү бид хоёртой ярилцах дуртай гэдэг нь анзаарагдсан. Ингээд энэ сарын 20-ны өдөр буюу төрсөн өдөр болохоос нэг өдрийн өмнө хүмүүстэй буу халахаар шийдээд лайв хийхдээ нөхрийнхөө талаар ярьсан нь төсөөлөөгүй олон хандалт авсан. Тухайн үед би ямар нэгэн баг зүүлгүй яг өөрийнхөөрөө л байсан нь тэр. Хүмүүс янз бүрээр хүлээж авч байх шиг байна. Гэхдээ би Chanel-ийн ориг үнэртэй ус, Micheal Kors-ийн цүнх авахыг арав гаруй жилийн өмнөөс мөрөөдөж ирсэн.

Хүмүүс үүнийг мэдэхгүй болохоор намайг лайв хийгээд маргааш нь нөхрөөрөө үнэртэй ус, цүнх авахуулсан юм шиг ойлгоод байгаа юм. Нэг удаа ч болов брэндийн үнэртэй ус түрхэж, ориг цүнх үүрч үзэх юмсан гэж боддог байсан хүслээ лайв хийсний хүчинд биелүүллээ /инээв/.

Надад өөр хүсэх зүйл үнэн дээ алга. Ингэж хэлэхээр нөхөр маань итгэхгүй эмэгтэй хүмүүс шуналтай даа л гээд байгаа.

-Нөхрөөсөө цэцэг, бамбарууш авмаар байна гэж олон удаа хэлсэн гэсэн. Тэр бүрт нөхөр нь юу гэж хэлдэг байсан бэ?

–Төрсөн өдөр болохоос долоо хоногийн өмнө Б.Зоригоогоос “Чи миний төрсөн өдрөөр надад юу өгөх вэ” гэж асуухад “Мөнгө байхгүй шүү дээ, ханиа” гэж хэлж байсан. Нөхөртөө мөнгө байхгүйг мэдсээр байж л бүр цаанаасаа бэлэг горьдоод байгаа юм чинь. Би Б.Зоригоотой анх суусан цагаасаа хойш үнэртэй ус, цүнх хоёрыг нүдэнд нь харагдаж, цээжилтэл нь ярьсаар залхаасан юм шиг байгаа юм /инээв/. Сүүлдээ намайг байнга нэхэж л байдаг гээд шоколад, чихэр, жимсээр аргалчихдаг байсан.

Эмэгтэй хүн бүр брэндийн үнэртэй ус, цүнх, хүсдэг байх. Үнэнийг хэлэхэд би амьдралдаа брэнд хэрэглэж үзээгүй. Б.Зоригоо би үнэртэй ус авмаар байна гэхэд ойлгоод ч байгаа юм шиг, ойлгохгүй ч байгаа юм шиг сонин царай гаргадаг байсан. Би сүүлдээ “хөлдүү төмс минь” гэж хүртэл хэлээд байхад л “аанхан” гэчхээд суугаад байна шүү дээ.

 

Орлогынхоо мөнгөнөөс цүнх авах гэхээр манай хүн мөнгөө хадгал гээд уурлана. Би бүр сүүлдээ яах учраа олохгүй ацан шалаанд орсон. Өөрийнхөө хүссэн зүйлийг авмаар байвч амьдрал, ар гэрээ бодохоор мөнгөндөө гар хүрмээргүй санагддаг. Тухайн лайвын үеэр Б.Зоригоог гэнэт бодсон чинь уур хүрээд, бодож санаж байгаа зүйлсээ хэлж орхисон.

-Нөхрийн хувьд тэрхүү лайвыг үзээд, “хөлдүү төмс”-өөрөө дуудуулахдаа хүмүүсээс санаа зовов уу?

Нөхөр: –Тэр өдөр эхнэрээ лайв хийхийг нь бол мэдэж байсан. Гэхдээ тийм зүйл ярина гэж төсөөлөөгүй. Би бүр орой нь эхнэрийнхээ лайвыг үзээд хэсэг шоконд орсон. Эхнэр, бид хоёр гурван ширхэг гахайнд аялал, эрсдэлийн сан, хоол, ойр зуурын хэрэглээнд зарцуулдаг мөнгөө хувааж хадгалдаг.

Тэгээд эрсдэлийн сангаасаа мөнгө аваад эхнэрийнхээ төрсөн өдрөөр өгөх Micheal Kors-ийн цүнх аваад бэлдсэн байсан чинь өмнөх өдөр нь манай хүн намайг “хөлдүү төмс”-өөр нь дуудаад бичлэг тавьсан.

Миний хувьд 20-ны өдөр цүнхийг нь аваад, машиныхаа тээшинд нуучхаад, маргааш эхнэрээ машинд суухад нь сарнай, бамбаруушаа өгнө гээд бодож байсан. Сүүлдээ эхнэрийнхээ төрсөн өдрөөр бэлгээ өгөх үү, яах вэ гээд эргэлзээд, сонин байдалд орсон шүү /инээв/. Лайв үзсэний дараа Б.Зоригоо бантсандаа эхнэртээ бэлэг аваад өгчхөв үү, хүнээс мөнгө зээлж бэлэг авав уу, аль эсвэл уурлаад юу ч авч өгсөнгүй юу гэдэг олон хүний анхаарлыг татсан юм шиг байгаа юм. Ямартай ч эхнэртээ хүссэн цүнхийг нь бэлэглэхэд нүд нь тодоос тод гэрэлтээд, харахад хайр хүрэм байсан шүү.

Эхнэр: –Ер нь тэр лайваас Б.Зоригоогийн хэсгийг хүмүүс тасдаж авна гэж огт бодоогүй. Миний бичлэг яагаад олон хүнд хүрсэн бэ гэхээр эмэгтэй хүн бүрт тулгарч байгаа нийтлэг зүйлсийн талаар ярьсан болохоор тэр байх л даа.

Эмэгтэй хүн бүр романтик байдлыг эрчүүдээс хүсдэг шүү дээ. Ер нь сонссон ч сонсоогүй юм шиг хөлдүү царай гаргадаг нь эрчүүдийн нийтлэг төрх юм шиг байгаа юм. Бичлэгийг цахим хуудсанд хамгийн их шейр, меншион хийж байгаа хүмүүс бол эмэгтэйчүүд.

Ямар ч эрэгтэй хүн “Хайр аа, би энэ бүсгүйн хэлдгээр чамд ингэж ханддаг тэ” гэсэн ганц ч шейр байхгүй. Тэгэхээр энэ нь эмэгтэй хүн бүрт тулгардаг асуудал болж таараад байгаа юм. Эмэгтэй хүн бүр өглөө орондоо халуун кофе уухыг, гоё романтик зүйлийг хүсдэг ч нөхөр нь үүнийг ойлгодоггүй. Б.Зоригоод хандаж хэлсэн шиг бүгдээрээ хөлдүү царайлаад сэтгэлдээ бодож явахаас цаашгүй.

Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийг бодвол эмоцио шууд илэрхийлдэг болохоор аливаа зүйлд түргэдчихээд байж магадгүй. Би ч түргэдсэн л дээ. Харин эрчүүд бол бодоод яваад байдаг. Б.Зоригоог хар л даа, зургаан жил надад Micheal Kors-ийн цүнх авч өгнө гэж бодож явсан байгаа биз дээ. Манай хүн хөлдүү төмс байсан бол “гэсч” байх шиг байна /инээв/.

-Мэдээж төрсөн өдрөөрөө авахыг хүсч байсан бүх бэлгээ авсан, сэтгэл хангалуун байгаа биз дээ?

Эхнэр: –Тийм ээ. Цүнхийг нөхөр маань авч өгсөн бол үнэртэй усыг манай багын найзууд болон хадам ээж, аав гэхчлэн зургаан хүн нийлж авч өгсөн. Үнэтэй үнэртэй усаа гамнаж хэрэглээрэй гэж тэд маань захисан. Хүссэн бэлгээ авсан учраас өчигдрөөс хойш үнэртэй усаа тэврээд, цүнхээ үнсэх нь холгүй л байна даа. Бэлгээ гайхуулдаг ганц хүн маань Б.Зоригоо.

Би өмнө нь хямдхан 25 мянган төгрөгийн үнэртэй ус хэрэглэдэг байхдаа тоодоггүй байсан бол одоо энэ үнэртэй усаа үргэлж тэврээд явж байна. Манай хүн “Чи нэг л өдөр үнэртэй усаа хагалчих вий. Хэтэрхий нандигнаад байхаар хагалдаг шүү” л гээд байгаа.

Зарим хүний хувьд Chanel-ийн үнэртэй ус авах нь над шиг ингэж баярлах зүйл биш байх л даа. Дуусахаар нь өөрийг нь авдаг баян хүмүүс байж ч болно. Бид хоёрын хувьд ойр ойрхон 500 мянган төгрөгөөр үнэртэй ус аваад байх хэцүү шүү дээ. Ямартай ч олон жил хүссэн учраас надад эдгээр бэлэг хамгаас чухал.

Харин одоо түүний нүүрэндээ мэс хүргээгүй байх үеийн зургийг хүргэе.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!