зөвлөгөө

Ганц биечүүдийн өдөр Алибаба нийт $84.5 тэрбумын дүнтэй бараа борлуулжээ

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Хятадын Алибаба групп онлайн худалдааны дэлхийн хамгийн том баяр наадмыг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ өдрийг Хятадад бас “ганц бие хүмүүс”-ийн өдөр гэж нэрлэдэг.

Өнгөрсөн Пүрэв гарагт Алибабагийн сүлжээгээр борлуулагдсан барааны нийт үнийн дүн 540.3 тэрбум юань буюу $84.54 тэрбум болжээ.

Энэ нь Алибабагийн хувьд 24 цагийн дотор хамгийн их хэмжээний борлуулалт хийсэн түүхэн дээд амжилт болсон байна.

Гэхдээ нөгөө талаас өмнөх оны борлуулалттай харьцуулахад 2021 оны борлуулалт хамгийн бага өсөлттэй байжээ. Тодруулбал 2021 оны борлуулалт нь 2020 оны борлуулалтаас 8.45 хувиар өссөн нь уг худалдааны баяр наадмын түүхэнд хамгийн бага өсөлт болсон байна.

Алибаба хамгийн анх 2009 онд ганц биечүүдийн өдрийн худалдааны баярыг тэмдэглэж байжээ. Тэр үеэс хойш жил бүр хоёр оронтой тооны өсөлттэй явж ирсэн бол энэ жилийн өсөлт анх удаа нэг оронтой тоогоор илэрхийлэгдэж байна.

2020 онд Алибаба 498.2 тэрбум юаний ($78 тэрбум) барааг 24 цагийн дотор борлуулж байжээ.

Цар тахалтай холбоотой үүссэн эдийн засгийн хямрал энэ жилийн борлуулалтад нөлөөлсөн гэж ажиглагчид үзэж байна. Мөн Хятадын засгийн газар энэ жил технологийн салбарын компаниудын хяналт, зохицуулалтыг чангатгах болсон нь бас нөлөөлсөн байж болзошгүй гэж дүгнэжээ.

Эх сурвалж: Business Insider

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!