зөвлөгөө

Цэцэг, Нара: Соёлын сайд байж чадахгүй бол гацууртынхаа борлуулагч болно уу

Соёлын сайд Ч.Номин төмс тараасан гэх мэдээлэл олон хүний дургүйцлийг хүргээд байгаа билээ. Энэ талаар сошиал орчинд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг Цэцэг ийнхүү бичжээ.

Соёл түгээх биш ТӨМС түгээдэг яамтай ч болчих гэж. Айлын эрх хатан залчихсан юм шиг эр нөхөр элдэв найзаараа өмгөөлүүлээд өдий хүрлээ! Төрийн алба хашиж буй хүнд наад захын ёс суртахууны хэм хэмжээс тогтсон байх ёстой. Түүнээс та нарын төмсөө тараана уу луувангаа тарина уу бидэнд огт падгүй. Төмсөө иргэн Номин нэрээр тараа.

Соёлын сайд байж чадахгүй бол гацууртынхаа борлуулагч болно уу. Соёлын сайд УИХ гишүүдэд төмс ногоо тарааж пялдагнахдаа ядаж САЙД гэдэг тодотголоо авчихаж бай. Тэгэж л их буян хийх гээд байгаа юм бол хоол ундгүй ядууст наад төмсөө өгж үз! Төмсөөр дутахгүй бараг идэхчгүй хүмүүст сайд гэх нэршилээр өгөхөөсөө ичээ

Харин М.Нарантуяа өөрийн цахим хуудаснаа:

Хүүе ёстой уучлаарай, үнэхээр ойлгохгүй асууж байна. Төрийн сайд хүн ямар эх үүсвэр бүхий мөнгөөр аавынхаа хувийн компанийн бүтээгдэхүүнийг Төрийн Сайдын нэрийн өмнөөс бусдад бэлэглэж болдог юм уу? Эсвэл за сүртэйшд ганц ногоо гэх юм болов уу. Эх орны үржил шимт бүтээгдэхүүнийг төрийн мөнгөөр авч дэмжиж байгаа бол сайшаалтай ч эцгийнхээ компанийг Төрийн Мөнгөөр дэмжиж байгаа бол ашиг сонирхол зөрчил болчихгүй юу. Зүгээр л мэдмээр санагдаад хэмээжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!