зөвлөгөө

Бүсгүй хуримнаасаа хоёрхон өдрийн өмнө МАТАРД өрөөсөн гараа тас хазуулсан ч…

Миррор –д мэдээлснээр Зимбабве улсын теннисний шигшээ багийн тамирчин бүсгүй Занеле Ндлову болон англи залуу Жэйми Фокс нарын хурим 4-р сарын сүүлээр болохоор товлогджээ. Хуримынхаа өмнө залуу хос зэр.лэг ан амьтад, үзэсгэлэнт байгалиараа алдартай Замбези голын хөндийгээр аялжээ. Энд заан арслан, анааш байдгаас гадна гол нь 4-5 метр урт махчин матар ихтэй. Харин залуу хос энэ аюулыг үл тоон Замбези голоор хийлдэг завьтай зугаалжээ.Гэнэт тэдэн лүү аварга том биетэй матар дайрч сүйт бүсгүйн баруун гарыг тас хазан залгиад зүүн гарыг нь хазаж шар.хдуулжээ. Энэ үед сүйт залуу нь айж хулчийлалгүй бүсгүйгээ хамгаалан сэлүүрээрээ матрыг цохиж хөөж холдуулсан байна.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Өрөөсөн гараа бугуйнаасаа дээгүүр тас хазуулсан бүсгүй их ц.ус алдсан ч эм.нэлэгт хурдан хүргэсний ачаар а.мийг нь аварч чадсан. Хэдийгээр өрөөсөн гаргүй болж маш их ц.ус а.л.даж бие нь суларсан байсан ч африк бүсгүй хоёрхон өдрийн дараа болох хуримаа хойшлуулахыг хүсээгүй байна. Ингээд их хүч зориг гарган хуримандаа иржээ.Түүний тас хазуулсан гар нь боолттой байжээ. Мөн матрын шүдэнд шар.хадсан зүүн гар нь ч боолттой байсан. Энэ гаранд нь нөхөр нь хуримын бөгжийг нь зүүж өгчээ. Сүйт бүсгүй зүүн гараараа гэрлэлтийн баталгаанд гары үсэг зуржээ. -Энэ бол жинхэнэ хайрын түүх, бүсгүй ирээдүйн нөхөрдөө ямар их хайртайгаа харуулж чадлаа. Түүний хайрын дэргэд аймшигт матар юу ч биш. Харин ч тэдний хайр улам их болсон- Тус улсад өнгөрсөн жилд л гэхэд 27 хүн матард бариулсан байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!