зөвлөгөө

Л.ЭНХ-АМГАЛАН: СУРАГЧ ОХИН XҮЧИPXИЙЛЭЛД ӨРТӨЖ БАЙГААГ МЭДСЭЭР БАЙЖ АРГА ХЭМЖЭЭ АВААГҮЙ БАГШ НАРТ БАГААР НЬ XAPИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: “Х.ү.ч.и.р.х.и.й.л.э.л”-ийн з.о.л.и.о.с болсон Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ЕБС-ын 12 дугаар ангийн сурагч, т.а.л.и.й.га.ач охины ар гэрийнхэнд салбарын сайдын болон эцэг хүний хувьд гүн э.м.г.э.н.э.л илэрхийлье. БШУ-ын яам хүүхэд бүрийг сургуулийн орчинд эрүүл, аюулгүй байлгах үүрэгтэй учраас энэ хэрэг манай яамтай ч холбоотой. 2018 оноос хойш ЕБС, СӨБ-д сурч байгаа хүүхдүүдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн боловч үр дүнгүй байгаа нь энэ хэрэг явдлаар харагдаж байна.


Багш, сурган хүмүүжүүлэгч нь хүүхдүүдийн эрүүл аюулгүй байдлын төлөө төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн бол хүн амины ноцтой х.э.р.э.г гарахгүй байсан. Т.а.л.и.й.г.а.а.ч охин өөрийгөө х.ү.ч.и.р.х.и.й.л.э.л.д байгаа гэдгийг ангийн багш, сургуулийн удирдлагуудад мэдэгдэж байсан тухай мэдээлэл авсан. Гэтэл сургуулийн удирдлагууд т.а.л.и.й.г.а.а.ч.и.й.г х.ү.ч.и.р.х.и.й.л.э.л.д байгааг мэдсээр байж арга хэмжээ авч чадаагүйд харамсаж, эмзэглэж байна.Өнгөрсөн хугацаанд хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдүүдийг эрүүл, аюулгүй орчинд сургах, эрсдэлээс бие биеэ хамгаалах дадал, хэвшил суулгаагүй. Багш нар зөвхөн хичээл заах үүрэгтэй биш. Багш хүн тэр дундаа дотуур байрын багш бол хүүхдүүдийн сурч мэдэх орчин, эрүүл мэнд, а.м.ь н.а.с.ы.г бүрэн хамгаалах үүрэгтэй.


Одоогийн хууль, тогтоомжийн хүрээнд надад шууд хариуцлага тооцох эрх байхгүй ч Өвөрхангай аймгийн Боловсролын газар, сургуулийн удирдлага, анги даасан багш, байрын багшид багаар нь хариуцлага тооцох ёстой гэсэн хатуу байр сууринаасаа буцахгүй. Сургуулийн захирал, эрхлэгчийг аймаг, сумын Засаг дарга томилдог г.а.ж.у.у.д.с.а.н тогтолцоог сольж, боловсролын салбарыг улстөрөөс салгах ёстой гэдгийг энэ хэрэг харууллаа. Өнөөдөр улсын хэмжээнд 548 дотуур байранд 32,576 сурагч амьдардаг. Эдгээр дотуур байрын багш, сургуулийн захирал, эцэг эхчүүд, хүүхдийн хүлээх гурвалсан үүргийг тодорхой болгож, эцэг эхчүүдийн зөвлөлийг байгуулж, хөндлөнгийн хүчтэй хяналтыг бий болгоё.


Багшийн ёс зүйн асуудлыг авч хэлэлцдэг, хариуцлага тооцдог ил тод тогтолцоог бий болгоё. Сургуулийн байрын багш, анги даасан багш, захирал, нийгмийн ажилтнуудад хариуцлага, ёс зүйн шалгуур тавьж өгье. Энэ жилээс эхлүүлсэн сургуулийн сэтгэл зүйч бэлтгэх хөтөлбөрөө өргөжүүлж, сургууль бүрт сэтгэл зүйчтэй болгох ажлыг илүү хурдтай, эрчимжүүлэн ажиллах болно. Хүүхэд бүр эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрхтэй. Энэ эрхийг баталгаажуулах нь Монгол төрийн үүрэг. Гэм буруутай бүх хүн хариуцлага хүлээх ёстой !

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!