С.Молор-Эрдэнэ: Шинэ жил бол гэр бүлийн баяр болохоос хамт олон, байгууллагын баяр биш

Үнэн үгийг ёгтлож хэлснээрээ олонд “а.д ү.з.э.г.д.д.э.г”, г.а.л.з.у.у с.о.л.и.о.т.о.й.гоороо дуудуулдаг гүн ухаантан бол С.Молор-Эрдэнэ.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Нэг хэсэг Н.Энхбаярын экс намын үйл хэрэгт гараа дүрж явсан тэрээр шинэ жилийн тухай ойлголтоо нэгэн хэвлэлд ярьжээ. Тэрээр “Шинэ жил бол гэр бүлийн баяр. Энэ баярыг зөвхөн 31-ний орой л гэр бүлээрээ гоё ширээ засаад амттай хоол хийж идээд азжаргалтай өнгөрөөх хэрэгтэй. Тэгээд л болоо. Тэрнээс биш бүтэн сарын турш байгууллагын шинэ жил ч гэх шиг, хамт олон ч гэх шиг хачин хачин юм хийдгээ болих хэрэгтэй. Өдөр бүхэн уулздаг хүмүүстэйгээ л тэмдэглэж байж өчнөөн мөнгө төгрөг үрээд өр ширэнд ороод ямар ч утгагүй хоосроод дуусна. Энэ чинь с.о.л.и.о.р.о.л байхгүй юу. Үнэндээ энэ хэдэн өдрүүдэд жинхэнэ баярладаг хүмүүс х.у.д.алдаачин наймаачин бизнэс эрхлэгчид л байна. Шинэ жилийг жаахан даруухан тэмдэглэмээр байна. Монголчуудад ер нь даруу зан ус агаар мэт дутагдаж байна” гэжээ.