зөвлөгөө

Өэлүн Өнөрчимэг У.Хүрэлсүхийг халуунаар талархан дэмжиж, фото зургийг нь хуулбарлан зурснаа 12 сая доллараар үнэлж

Өэлүн Өнөрчимэг У.Хүрэлсүхийг халуунаар талархан дэмжиж, фото зургийг нь хуулбарлан зурснаа 12 сая доллараар үнэлж, бас цолууд шагналууд нэхсэн.

Thank you for reading this post, don't forget to subscribe!


Ахиад уйлаад уналаа. Өнөөдөр Хүрэлсүхийгээ хараагаад лайв хийж сууна. Намайг алтан ураг болохоор дарлаж хавчиж байна гэх. Авах байсан 3 байраа авъя гэнэ. Гавьяат, Төрийн соёрхол, 100 сая, бас юуны ч юм 35 саяыг нэхэж байна.


Очирбат, Багабанди, Энхбаяр, Элбэгдорж, Баттулга, Хүрэлсүх нарыг халх нэртэй х.я.т.а.д гэж байна. Уртнасан сайд боодог Гиннесийн номонд бүртгүүлнэ гэж 20 сая үрэхийн оронд Өнөрчимэгийг бүртгүүлэхгүй яасан юм бэ? Шагналын өргөдлийг 1200 удаа өгсөн гэж өөрөө хэлж байна.


Миний юмыг өгөөч л гээд байх юм. Юмыг нь авчихсан юм бол өгөөч ээ Хүүк ээ. Өнөрчимэг шиг авьяастай, эх оронч хүн байхгүй гэж олон хүн үздэг юм билээ. Өнөрчимэгт өглөө гээд сонгогчид чинь их л баярлах байх даа…

Хүн уйлуулаад байх юм зүгээр…
Яахав уран зураг ойлгодоггүй хүмүүст мундаг зураач байх. Уул товойлгож шавах, өвс навч наах чинь янз бүрийн арга барил хольж байгаа болохоос мундаг ур чадвар биш л дээ. Баримал, наамлыг хольж байгаа юм. Холимог техниктэй зөндөө л мундаг уран бүтээл байдаг. Энэ хүн бол гарын дүйтэй болохоос авьяас чадвартай, сэтгэлгээтэй уран бүтээлч биш. Захын оюутны анхны хичээл шиг л хүн. Чимэглэлийн ажилд таарах нэгэн. Манайд ямар уран бүтээлийн үнэлэмж байх биш дээ.

Хүүкэд сүйд болоод л байсан. Удахгүй хараагаад лайв хийнэ дээ гэж бодож байсан үнэн болж. Харааж байж мөн авах байх даа. Яасан ч тэвчээргүй юм бэ дээ. 6 жил авахгүй байх болзлоо хангалаа.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!