зөвлөгөө

100 саяын орлоготойгоо зарласан А.Урангоо

Өөрийн хүч хөдөлмөрөөрөө маш ихийг бүтээж, өдий насандаа монголын толгой баячуудын эгнээнд жагсаж яваа бүсгүйгээр бахархаад барахгүйнээ. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанийн захирал А.Урангоог танихгүй сошиал хэрэглэгч цөөн байх. Нэгэн цагт твиттерийн хатан хаан хочтой явсан тэрээр сошиал нөлөөллөөрөө тэргүүнд манлайлдаг.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Тэгвэл тэрээр саяхнаас өөрийгөө 100 са яын орлоготой хэмээн зарлаж, 50 гаруй агенттай болсон сайхан мэдээгээ дуулгасан. Өөрийнхөө хүч хөдөлмөрөөр компаниа босгож яваа тэрээр брэндийн цүнхийг ээлж дарааллаар барьж, тансаг автомашинуудыг баруун солгойгүй хөлөглөж харагддаг нь гайхамшигтай.

Үүнийгээ өөрийгөө шагнаж буй шагнал хэмээн хэлэх дуртай гэсэн. Түүний хувьд өдгөө 34 настай, хоёр хүүхдийн ээж юм. Колорадогийн их сургуулийг олон улс судлаач мэргэжлээр төгссөн тэрээр оюутан ахуйдаа АНУ-ын Засгийн газрын төсөл дээр төгсөх хүртлээ ажиллажээ.

Улмаар сургуулиа дүүргээд төв оффист нь ажилладаг болсон ч аав нь таалал төгссөн учир эх орондоо ээждээ түшиг болж амьдрах шийдвэр гаргасан гэдэг. Нөхөр нь анх танилцахдаа түүнийг олны танил, Твиттер од гэдгийг огт мэддэггүй нэгэн байсан гэнэ.

Тэд найз нөхдөөрөө дамжуулан танилцжээ. Нөхөр нь А.Урангоогийн хамгийн том хөрөнгө оруулагч бөгөөд ажил дээрээ захирал ажилтан гэртээ ирээд эхнэр нөхөр болдог гэнэ. Бизнес эрхлэгч гэр бүл 2016 онд жил дараалан хүү охинтой болжээ.

Ажил мэргэжил, ааш араншин гээд бүхий л зүйлд маш хурдтай түүний ярих нь хүртэл түргэн. А лдаж онох нь түүнд тийм ч сонин биш хамгийн гол нь хурдан л байх хэрэгтэй. Би яг л бизнесийн төлөө төрсөн хүн юм шиг байгаа юм, хүлээцтэй биш хурдтай хэмээн өөрийгөө тодорхойлжээ.

Монголын хамгийн өндөр үнэтэй влог хийдэг, хамгийн үнэтэй нөлөөлөгч бизнес хатагтай гэлцдэг. Нэг влог нь 27 са яын үнэтэй. Дуучин болох мөрөөдөлтэй байсан ч аавынхаа зөвлөгөөг дагаснаар өөрийгөө бизнесийн салбарт зориулсан.

Аав нь чамайг ямар ч мэргэжил эзэмшсэн дуулах чадварыг чинь хэн ч булаахгүй хэмээн хэлсэн гэдэг. Тэрээр тун ч өгөөмөр захирал бөгөөд ко.видын үед цалингаа таслахгүй тавих давалгаа сошлд үүсгэж, бас бүх ажилчдадаа бэлгийн карт хүргүүлсэн нь олон компанийн удирдлагуудад үлгэр жишээ болсон юм

Related Articles

Back to top button
error: Content is protected !!