зөвлөгөө

“40 ШАХАЖ БАЙГАА ЭРИЙГ ТЭЖЭЭГЭЭД ЯВААД БАЙХ НЬ ХЭВИЙН ЗҮЙЛ ҮҮ”

“40 ШАХАЖ БАЙГАА ЭРИЙГ ТЭЖЭЭГЭЭД ЯВААД БАЙХ НЬ ХЭВИЙН ЗҮЙЛ ҮҮ”

Сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Хүнтэй энэ асуудлынхаа талаар ярилцаж чадахгүй болохоор сэтгэл дотор буглаад бухимдаад байх юм. Тийм болохоор энэ захиаг бичиж сууна даа. Нөхөр бид хоёр гадаадад ажиллаж амьдардаг юм л даа. Нөхөртэйгөө танилцаад таван жил, хамт амьдарч нэг гэрт ороод гурван жил болж байна. Би 29 настай, нөхөр 34-тэй. Анх нэг гэрт орж байхдаа байхдаа хоёул хоёулаа ажил төрөл хийдэг ажилтай байлаа.

Би хичнээн оюутан байсан ч бүх зардлаа ер нь тэнцүү хуваагаад л гаргадаг байсан. Тэгж байгаад би сургуулиа төгсөх болж хичээл ном гээд ачаалал их болоод хэдэн сар ажилгүй байсан. Энэ хугацаанд ерөнхийдөө нөхөр маань бүх юмаа зохицуулж болгож байсан. Гэхдээ сургуулийн төлбөрөө бол би ээж ааваасаа авсан. Тэгээд сургуулиа ч төгсөөд зуны амралт болвоо. Өдөр болгон л өдрийг яаж ч өнгөрөөсөн бай юу ч хийж байсан ажил олдох нь уу гээд л энэ тэрүүгээр хайна.

Тэгээд л намайг ажилгүй ажил хайгаад явж байхад яагаад байгаа нь мэдэгдэхгүй янз бүрийн ярина. Нэг бол би тэжээнэ болгоно олигтой ажил олдохгүй байгаа юм чинь ажилд орох гэж яараад яах юм гэнэ. Заримдаа болохоор далд утгаар л ажилд хурдан ор гэж шахдаг боллоо. Би ч тэгээд шахаж шаардаад байхаар нь хайж хайж байгаад ажил олдмогц нь л шууд орсон. Намайг ажилд ороод нэг сар гаран болоод байж байсан чинь нөхөр харин ажлаасаа өөрийнхөө хүсэлтээр гарчихлаа.

Өдөр болгон ажиллаад ядарч байна, з.о.в.ж байна, бие хаа ч өвдөөд байна гэхээр нь ө.р.ө.в.д.ө.ө.д за ямартай ч нэг сар сайхан амраад авахгүй юу гээд л тухайн үедээ өнгөрсөн юм. Өөрөө ч нэг сар амарч байгаад өөр ажилд орно гээд хэлж байсан. Гэтэл нөгөө нэг сар чинь нэг л мэдсэн зургаан сар болж сунаад одоо хагас жилийн турш ямар ч ажил хийхгүй сайхан амраад л байж байна даа. Энэ хугацаанд нэг ч удаа ажил хайж байна гэж гэрээс гарсангүй гадуур явсангүй.

Ажил олдох шинж байна уу гээд асуухаар интернетээс харсаан л гэдэг. Манай ажил оройн ээлжтэй болохоор намайг гэрт байхад надтай гэрт хамт байж байгаад л, намайг гарахаар бас гарч компьютер тоглоод л. Намайг ирэхээр орж ирээд өдрийн цагаар өдөржин унтаад, зурагт үзээд, утсаараа тоглоод л өнгөрөөдөг хүн болж хувирсан. Тэгээд л үе үе ажилд орохоороо өгчихнөө гээд зээлж байгаа нэрийдлээр мөнгө авна.

Тэр орно гээд байгаа ажилдаа хэзээ ч орох юм, мөнгө хураамаар байв ч ганцаараа ажиллаж өөрөөсөө гадна дахиад нэг ам тэжээж байгаа болохоор яагаад ч хүчрэхгүй юм байна лээ. Тэгээд өөрт нь хэлэхээр ирээдүйд хүүхэдтэй болох юм чинь хоёулаа ажлаа сайн хийгээд нутаг буцатлаа их мөнгө хураанаа гээд их л гоё юм ярина. Би ч өөрөө өмнө нь хэсэг хугацаанд ажилгүй байж үзсэн болохоор өдөр бүр ажил нэхэж хүн зовоомооргүй байдаг. Гэхдээ хаяа бүр ийм хайнга байгаа байдалд нь уур хүрээд бухимдаад байх юм. Зорилго мөрөөдөл тээгээд гэрээсээ хол хүний газар ирчихээд энэ хөгшин хар юмыг ингэж тэжээж суух ч гэж дээ өөртөө гутарч харамсах бодол төрөх боллоо.

Мөнгөгүй байвал, мөнгө өгөхгүй бол ажилд орох байх гэж бодоод мөнгөгүй болгож үзнэ, тэгэхээр үнэн арчаагүй ө.р.ө.вд.мө.ө.р царайлна. Тэгээд яалтчгүй ө.р.ө.в.д.ө.ө.д мөнгө өгчихнө. Манай ээж аав эдний ээж аав нар гэр бүлийн найз нөхөд. Тэр хэд бүгдээрээ л бид хоёрыг хоёул хоёулаа ажил төрөлтэй ажлаа хийгээд байж байгаа гэж боддог. Хааяа уг нь заза сүртэй ч асуудал бишдээ тэгж байгаад ажилд ороод авчихвал удахгүй амьдрал сайхан тэгшрээд ирнэдээ гэж бодно.

Би ч хайртай юм болохоор эр хүний сэтгэлд сэв суулгачихгүй юмсан гээд янз бүрийн юм нэг их хэлээд шахаж шаардаад байж чадахгүй юм аа бас. Ажлаа тараад гэрт ирэхэд ядахнаа гэр цэвэрхэн, халуун хоолтой байвал яая гэхсэн. Гэхдээ тийм байж бас л чаддаггүй. Гэрт хүн байгаагүй юм шиг л бүх юм ундуй сундуй хоол ундгүй угтана. Энэ та бүхний хувьд сүртэй асуудал уу, эсвэл амьдралд байж болох л асуудлуудын нэг үү. Өдий 30 нас хол давсан 40 шахаж байгаа эр хүн ингээд эхнэрээрээ тэжээлгээд яваад байж болох уу. Аль болох л эвтэйхэн арга замаар шийдчихмээр санагдаад л энд бичиж сууна даа. Та бүхэн нэг сайхан санаа бодлоо бичээд ингэ тэг гээд зөвлөгөө өгөөч.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!