зөвлөгөө

“ИХЭР” өгүүллэг +18 нэгдүгээр хэсэг

Эх сурвалж: Wattpad ( Be2togetherfics)

◊♦ Нэг ♦◊

“Тэгэхээр нэг тохиролцоо байна, эгчээ. Би таныг нийгмийн идэвхитэй амьдрал, энэ их ачаалалаас чинь салгаж өгөе. Харин та 7 хоногийн турш энэ гэрийг захираад үлд. Ямаршуу сонсогдож байна?”

Би зүгээр л ёжтой инээмсэглэл гаргалаа. Манай эгч үнэхээр цөхрөлтгүй хүн шүү.

“Аливээ.” гээд эгч алгаа ташин, хошуугаа унжуулаад, надруу мууран нүд гаргалаа.

“Би мянга дахиа давтан хэлэе, эгчээ” гээд би бухимдуухан хэлнэ “Үгүй. Би. Ахиж. Ахиж л үүнийг чинь хийхгүй.”

“Гуууйяяя” гээд тэр надруу эгёо хийн харна.

Би санаа алдан буруу харлаа. Түүний ахин дахин хэлэх саналаас нь залхаж байна, би түүнтэй тэгж л тохиролцохгүй.

Би түүний уурлахыг нь зүгээр л хэвийн зүйл мэт харна.

“Чи алдаа гаргалаа даа, би амлаж байна! Би үүнийг хийх л болно!” гээд тэр дуугаа өндөрсгөн хэлээд өрөөний хаалгыг минь тас хаан гарлаа. Тэр намайг ахиад л эвгүй байдалд үлдээчихлээ.

Би хайрт орноосоо босоод үсээ самнан, царайгаа толинд харав. Би царайлуугаа ширтэнгээ сонирхон бодно: Тэр юу бодож байгаа юм болоо?

Юу вэ гэхээр, ихэнх хүмүүс биднийг адилхан гэдэг, гэхдээ би тийм гэж бодохгүй байна. Тиймээ, магадгүй багахан, эмчийн аав ээжид хэлсэнээр, аав ээжийн бидэнд хэлсэнээр бол бид ижилхэн ихэрүүд, гэхдээ тэр надаас илүү үзэсгэлэнтэй, төгс. Би одоо түүнийг харах бүрт, бид юу нь адилхан байгааг мэддэгүй, тэр гоолиг халуухан биетэй, гэрэлтсэн цагаан царай, гялалзсан харцтай. Тэр үснийхээ стил, өнгийг үргэлж өөрчилдөг. Тэр дэгжин хувцасладаг. Тэр өөртөө итгэлтэй үнэхээр дурламаар.

Ийм байхад түүний төлөвлөгөө нь яаж боломжтой байх юм бэ?

Нөгөөтэйгүүр, энэ бүхэн болох ямар ч арга байхгүй болохоор би одоо эднийг толгойноосоо авч хаях хэрэгтэй цаг болчихлоо. Би үүнийг хийхгүй.

Би үсээ дээш шуун боогоод ном, дэвтэр, юмсаа бэлтэглээ. Багш удахгүй ирэх гэж байна.

Би гэрээр сурдаг л даа, энэ тийм ч муу биш шүү. Тиймээ, би 8 настайгаасаа хойш сул биетэй байсан болохоор гэрээр сурдаг болсон юм. Би амархан ядардаг болохоор, нийгмийн бус хүн болсон. Аав минь байнга л ичэмхийгээсээ болоод гэж хэлдэг, оройтож өсч байгаа, бас энэ чинь энгийн л зүйл- гээд л гэхдээ би түүний зөв гэж бодохгүй байна.

Яахав бүгд өнгөрсөн ч, харин одоодоо би итгэлгүй байна.

Намайг өрөөнөөсөө гарахад, төгс ихэр эгч маань бас яг хажуу талын өрөөнөөс гарч ирж байлаа. Би сулхан инээмсэглээд түүнийг ажиглав. Тэр сургуулийн дүрэмт хувцастайгаа үнэхээр сайхан харагдаж байна. Тэр намайг харангуутаа жөтөөрхүү харцаар харах нь надад уурласан бололтой.

“Өглөөний мэнд Жэра өглөөний мэнд Жэми..” гэсээр манай багш орж ирлээ.

Миний ихэр эгч Жэра, автомат товчлуур дарсан юм шиг л царайгаа дур булаам, сайхан төрхөндөө шилжүүлэв.

“Өө, өглөөний мэнд Пак багшаа” гээд дулаахан инээмсэглэлээр мэндэллээ.

“Бид хоцорч байх шиг байна, тиймүү?” гээд Пак багш асууна.

Жэра инээмсэглээд багахан бөхийн баяртай гэж даллачихаад явлаа. Тэр надруу харин харсан ч гүй. Энэ хачин байдалаа байлгасаар байя гэж бодсон бололтой. Гайхалтай.

Ямартайч, гэрээр сурах хөгжилтэй. Пак багшаас би их юм сурдаг бас бид их нийцдэг. Тэр надад ажилын өдрүүдэд 4-5 цаг хичээл заадаг бөгөөд гадны хүмүүсээс таньдаг ганц хүн минь тэр. Юу вэ гэхээр, үнэхээр надад үе тэнгийхэн гэж байдаггүй учир нь би үнэхээр хачин нийгмийн амьдралтай хүн бас байнга л өөрийгөө гэртээ түгжчихдэг, гэхдээ би энэ зуршилаасаа салахыг хүсдэг. Хэдий би ганцаараа, уйтгартай байгаад сурчихсан ч, би хүрээлэлээ өргөсгөхийг хүдэг, магадгүй хамгийн сайнаараа хичээвэл хэн мэдхэв? магадгүй? Би мэдэхгүй байна.

“Лондон бол хайр татам” гэсээр Пак багш хичээлийн төгсгөлд өөр зүйл ярьж байв. Аав маань хэрэггүй гэсэн болохоор тэр хэд хоногтоо энд ирэхгүй. Өнөөдөр сүүлийн хичээл учир нь бид Лондон яваад буцаж ирэх хүртэл уулзалдахгүй гэсэн үг.

Юу гэх гээд байнаа гэхээр гэрээсээ гарна гэхээс сэтгэл хөдөлж байна. Лондон шүү бүр! Би тэндээс очиж зарим манга бас хэдэн ном олж авна гэхээс хүлээж чадахгүйнэ.

Оhhhhh Londоnn! Би очиж байна!

Үндсэндээ энэ л Жэрагийн надаас хүсээд байгаа зүйл. Тэр биднийг нууцаар солигдоод, тэр миний өмнөөс явж, би энд үлдэнэ түүний оронд. Би ингэвэл үнэхээр их асуудалтай гэж бодож байна.

Бид бага байхдаа иймэрхүү санаа гаргаж байсан юм. Эхэндээ саадгүй байсан ч муухан төгссөн шүү. Бид баригдаад аавыг нилээн уурлуулсан. Аав тэр өдөр үнэхээр, үнэхэээр аймар байсан. Тэр биднийг гэрийн хорионд оруулсан гээч (Жэрад л гэхээс би угийн гэртээ л байдаг хүн хаха). Тэгэхээр ингэж л дууссан даа, би дахиж ингэхгүй, үүний тухай бодох ч гүй гэж түүнд амласан.

Одоог хүртэл тэгээгүй ч, хэд хоногийн өмнө ээжээс захиа ирсэн ба тэр Британи эртэй гэрлэж байгаа болохоор биднийг урьсан байсан (аав ээж миинь салчихсан). Тэгэхээр Жэра хичээлтэй болохоор явж болохгүй харин аав бид хоёр л явах боломжтой хүмүүс болж таараад байгаа юм.

Тэгхээр энэнээс л болсон юм. Тэгээд л тэр надтай солигдож миний оронд Лондон явах гээд байгаа юм. Намайг сайн мэддэг болохоор, нийгмийн тал дээрх сул талыг минь ашиглаад байгаа юм. Бас би ээжтэй ярих хэрэг гарна. Би англи хэл мэдэхгүй (бурхан өршөөг гэж). Гэхдээ тэгсэн ч би солигдох санааг дэмжихгүй байна. Тэр Лондонгийн тухайд цөхрөнгөө барчихаад л намайг ингээд шалаад байгаа хэрэг. Би тэгүүлэхгүй ээ. Тэр хааяа үнэхээр ойлгомжгүй юм.

***

Жэра баасан гаригийн орой ахиад л шинэ үс засалттай болчихсон ирлээ. Тэр үсээ тэгшлүүлээд, минийх шиг өнгөөр будчихсан байгаа нь жоохон хачин байлаа.

Бас тэр надтай ахиад л юм яриад эхэллээ. Гол нь энэ урт хугацааны дараа тэр намайг өрөөндөө орохыг урьсан юм… эгч дүүсийн холбоо!! Тэр байдгүйгээрээ надтай сайхан харьцах нь жоохон сонин. Тэр надад нүүр будалт, загвар, маяг гээд эмэгтэйлэг байх тухай хэдэн зүйлс хэлж өгсөн нь надад зугаатай бас зарим зүйл нь сонирхолгүй санагдаж байлаа.

Гэхдээ ёстой янзтай байна. Бас юу гээч? Тэр надад нүүр будалт хийж өгсөн! Хамгийн хөөрхөн нь тэр миний хөмсөгний хэлбэрийг засч өгөөд, үсийг минь ороож өгөөд зогсохгүй надад хэдэн дэгжин хувцаснуудаасаа зээллээ. Жоохон сонин байсан ч надад таалагдаж байна. Тэр намайг уйтгартай гэж байнга ярьдаг байсан болохоор би түүнийг над шиг ихэртэйдээ дургүй гэж үргэлж боддог байсан. Гэтэл, одоо түүнийг хар л даа? Тэр үгээ буцааж аван намайг гайхалтай нэгэн гэсэн. Миний үнэхээр сэтгэл хөдөлж байна! Би түүнээс яагаад ийм гайхалтай байгааг нь асуухад, тэр зүгээр л хайрласан байдалтай гарыг минь зөөлхөн түлхсэн. Тэгэхээр юм бодоод хэрэггүй бололтой.

Би эгчдээ хайртай.

Маргааш би Лондон луу нисэх болохоор сэтгэл үнэхээр их хөдөлж байна! Би ачаа тээшээ янзлаад пасспортоо ч бэлдэн тавьлаа. Би одоо инээд гэрэлтсэн царайтай л унтаж байна. Хүлээж тэсэхгүйнээ!

***

Өглөө үйлчилэгч маань намайг хэд хэд дуудсаар сэрээлээ.

“Сайхан амарсануу? хатагтай Жэра. Одоо босох хэрэгтэй. Өдрийн хоол болчихлоо.” гээд надад эелдэгхэнээр хэллээ.

Би амандаа үглэсээр нойрмогон босохдоо түүний хэлсэн үгийг гэнэтхэн анзаарлаа. Тэр яг юуны тухай яриад байнаа? Өдрийн хоол яасан яасан гэнээ тэгээд Жэра..?

Жэра

Тэр намайг Жэра гэж дуудсануу?

Би хөнжилөө тийчээд дээш үсрэн бослоо.

Би өөр өрөөнд байна.

Би нүдээ эргэлдүүлэн хараад гайхсандаа эрүү мултарчихсангүй. Миний нерв хөдөлсөөр өөрийнхөө унтлагын өрөө лүү ухасхийлээ.

Аймшигтай, 11 цаг болж байна, нисэх цагаас аль хэдийн хоцорчихож. Миний ачаа, пасспорт бүгд алга явчихаж.

Цус хөөрөөд л явчих шиг боллоо.

“Ааваа?! Аав!!” гээд би орилж гарлаа.

“Хатагтай Жэра, тэд цагийн өмнө явчихсан санахгүй байна уу? Хуриманд” гээд үйлчилэгч надад хэллээ.

Би нүдээ томруулан эргэлдүүлсээр, итгэж ядсандаа ам таг гацчихлаа.

Өө бурхан минь!

Хэтэрхий сэтгэл хямарсандаа цээж хүнд оргин би доош бөхийлөө.

Би ямар ч итгэл найдваргүйгээр санаа алдаад.

“Жэра”

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!