зөвлөгөө

“ЭXHЭPИЙГ НЬ Э3ГҮЙЧИЛСЭЭР БАЙГААД HӨXPИЙГ НЬ БУЛААСАН…”

ХОРСОЛ” ӨГҮҮЛЛЭГ

Гэрт хав харанхуй. Дэнхийсэн том таван өрөө орон сууцанд Ариунаагаас өөр хэн ч байсангүй. Хотын амьдрал ч энэ шөнө хөл хөдөлгөөн багатай эл хульхан нэг л ёозгүй. Зэргэлдээ орон сууцнуудын цонхнуудын гэрэл ч гэсэн тэр аяараа унтраалттай байх аж. Мэр сэр ганц нэгхэн цонх гэрэлтэй харагдах нь энгүй их далайд хаа нэг тааралдах арал мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Ариунаагийн нойр бүр хулжиж орхижээ. Өнөө гөнө ирнэ гэсэн найз залуу нь байдаггүй. Гэрийнхэн нь цөм амралтанд явахад ганцаараа гэрээ сахиад сайн дураараа үлдсэнсэн. Баяртыг л ирнэ гэж бодсондоо тэр шүү дээ. Уг нь гэрт хэн ч байхгүй ийм боломжтой үед Баярт ирсэн бол шөнийг ямар сайхан өнгөрөөх байсан бол гэдэг бодол эдүгээ 22 нас шүргэж яваа Ариунаагийн санаанаас ер салахгүй байлаа.

Хэдий шөнө дунд болсон ч гэлээ Баяртыг хүрээд ирж магадгүй гэсэн бодол сэтгэлийг нь сэрвэлзүүлнэ. Ариунаа хаалга тогших чимээ хүлээхийн хажуугаар утсаа чагнасаар. Шөнийн 2 цаг. Өдөр шөнөгүй л ямар нэгэн нэвтрүүлэг киногоор тасардаггүй кабелийн суваг нь ёртой юм шиг тасарснаар чаг чаг хийн дуугарах цагнаас өөр чимээ энэ гэрт дуулдахаа болилоо.

Ганцаараа цэлийсэн том байшинд нойр хулжин хэвтэх Ариунаа утас дуугарах дуунаар цочсондоо золтой л хашхирсангүй. Хэсэг тайвширсны дараа Баяртыг байж магадгүй гэж бодоод харилцуураа авлаа. -Байна уу? -…/таг чиг/ -Байна уу, хариулаач ээ -Байна Ариунаа юу. Баярт байна аа. Ингэж хэлээд Баяртын дуу дуулдахаа болилоо.

Пэржигнэж сөөнгөтсөн зэвхий зэвүүн дуу чихэн дээр нь үргэлжлүүлэн чангаар хашхирч эхлэх нь тэр. -Байна уу, байна уу? Ариунаа яах ч учраа ололгүй ямартаа ч утсаа таслав. Сэтгэлийг нь айдас эзэмджээ. Саяын чихэн дээр нь чарласан тэр аймшгийн дуу хайртай хүнийx нь хоолой мөн гэхэд үнэхээр итгэхийн аргагүй.

Ариунаа тэссэнгүй. Эргээд Баярт руу залгасанд “Холбогдох боломжгүй” гэсэн хариу өгөх нь тэр. Нэг ч их удсангүй “тог, тог” хийн хаалга тогших чимээ сонслоо. Биеийг нь тэр чигээр нь айдас жихүүдэс эзэлсэн ч Баярт үүдэн дээр ирчихээд хаалгыг нь цохиж байгаа юм болов уу гэсэн бодол бүх оюун ухааныг нь эзэмдэх нь тэр ээ.

Хурдхан шиг Баяртыг оруулж ганцаардаж жихүүцсэн сэтгэлээ тайтгаруулахаар хаалгаа яаран тайллаа. Гайхалтай бас жихүүцмээр. Үнэхээр хэн ч алга. Ариунаа гайхснаа сүүмгэр гэрэлтэй хонгилыг хоёр тийш хэсэг харснаа яаран хаалгаа хааж түгжлээ. Нүдийг нь өөрийн эрхгүй нулимс бүрхээд ирэв. Яагаад, яагаад хэн ч байхгүй байдаг билээ.

Уг нь яах аргагүй л хаалгыг нь хүчтэй тогшихыг сонссон доо. Тэгээд ч шөнийн хоёр цаг өнгөрч байхад айлын хаалга тогшиж дүрсгүйтэх хүүхдүүд байхгүй гэдэг нь хэнд ч тодорхой. Ариунаа бүр яах учраа олохгүй тээнэгэлзэж утасныхаа харилцуурыг шүүрээд авлаа. Хэн нэгэнтэй ярьж, хэн нэгнийг дуудахыг хүсчээ.

Бас л холбогдож чадсангүй. “Холбох шугам чөлөөгүй байна” гэсэн хариу сонсоод бүр галзуурахаа дөхөв. Гал тогооныхаа өрөөнд орж ус ууж тайвшрахыг хичээсэн ч тус болсонгүй. Жижиг өрөөнийх нь цонх тас хийтэл савагдаж, пир пар хийн хагарах чимээ гарлаа. Өрөөний жижиг цонх нь хүчтэй савагдсанаас шил нь бүр юу ч үгүй үйрээд хагарчээ.

Ингэж бүр нарийн ширхэгтэй бяцалсан юм шиг болж үйрнэ гэдэг Ариунаад байж боломгүй мэт санагдаж байлаа. Тэгээд ч зуны ямар ч салхигүй шөнө нээлттэй цонх хүчтэй савагдаж хагарсан нь сэтгэлд нь нэгэнт хуралдаад байгаа айдас түгшүүрийг нь бүр ч нэмэгдүүлээд ирэв. Ариунаа хагарсан шилний үйрмэгийг ч цэвэрлэхийг хүссэнгүй.

Ум хумгүй хөнжлөө толгой дээгүүрээ хучаад хэвтээд өглөө. Гэтэл орных нь хажуугаар хэн нэгэн сүрхийтэл салхи татуулан өнгөрөх нь тэр. Хичнээн айж сандарсан ч Ариунаа хэн байсныг нь мэдэх санаатай хөнжлөө сөхөж харвал нүдэнд нь юу ч өртсөнгүй. Гэхдээ л яах аргагүй хажуугаар нь хэн нэгэн гүйгээд өнгөрсөн гэдэгт тэрээр бат итгэлтэй байлаа.

Гэнэт түрүүн хаалга цохиход нь хэн бэ ч гэж асуулгүй хаалгаа тайлсан нь санаанд нь орох нь тэр. Тэгэхэд л хэн нэгэн хүн эсвэл амьтан нүдэнд нь харагдалгүй өрөөнд нь орчихсон юм болов уу гэх бодолтой нь зэрэгцэн ар нурууных нь үс босоод ирэх шиг болов. Өрөөнийх нь цонх хагарсан. Хагарах хагарахдаа бүр юу ч үгүй үйрмэг болтлоо хагарсныг нь бодохоор гайхмаар.

Ядаж байхад кабель нь тасарч утас нь гадагшаа залгагддаггүй. Хорин хоёрхон настай урьд нь гэртээ ганцаараа үлдэж үзээгүй залуухан бүсгүй айсандаа мэгшин уйлж Баяртыгаа хүрээд ирээсэй хэмээн тэсгэлгүй хүлээсээр. Бас тэр утасны цаанаас хашхирсан зэвхий сөөнгө дуу. Эрэгтэй хүнийх яавч биш.

Хэн нэгэн галзуу cолиотой, cогтуу хүүхэн гэж хэлэхэд ч багадмаар. Адын буг шүглэсэн гэмээр тэр аймшгийн хахир хоолой санаанаас нь гарч өгөхгүй тарчлаасаар. Дахиад л утас дуугарлаа. -Байна уу? -../бас л таг чиг/ -Байна уу, хэн бэ?… ингэж асуухдаа Ариунаа золтой хашхираад уйлсангүй. Гэтэл түрүүний хахир дуу хоолой чихэнд нь сонсогдож өөрийг нь занаад байгаа ч юм шиг ёрын дуугаар харааж эхлэв.

Үнхэлцгээ хагартал айсан Ариунаа харилцуураа хаяад нэг л мэдэхэд хөлс нь асгарчихсан хөнжилдөө шургасан байлаа. Намайг занах, эсвэл айлган сүрдүүлэх хэн байдаг билээ хэмээн тарж бутарсан ухаанаа цуглуулан байж шүүн тунгааж эхэллээ. Хүн болгонтой эелдэг илэн далангүй, найрсаг харьцдаг түүнд “дaйcан” гээд оноогоод хэлчих хүн байхгүй мэт.

Байз, яагаав нөгөө Бадмаа гэсэн бодол Ариунаагийн санаанд орж гэнэт огло үсрэн босоод ирмээр боллоо. Гэхдээ Бадмаа байлаа гэхэд тэр чинь хэдэн сарын өмнө үxчихсэн шүү дээ. Ариунаагийн бодол өнгөрсөн рүү бэдчин оджээ…

…Бадмаа бол Баяртын хуучин эхнэр. Ариунаа хэдий Баяртыг эхнэртэй, тэр нь хүүхдийг нь тээж байгаа гэдгийг нь мэдсэн хэрнээ л нөхрийг нь булаачихсан. Ганцхан Баярттай амьдрахын тулд хорвоод ганц удаа нүгэл үйлдэхээс айгаагүй билээ. Гэрт нь эхнэрийг нь эзгүйчилж, Баярттай хамт байхдаа Ариунаа бүр хэргээр Бадмаа руу мессеж илгээж дууддаг байсан гээч.

Мэдээж эхнэрийг нь ороод ирэхэд Баярттай яг л цавуу шиг наалдчихсан байхыгаа бүр өөрийн зорилго болгосон удаа ч бий. Ариунаа өөрт нь дурласан Баяртыг атгандаа оруулж аваад эхнэрийг нь ийн төрөл бүрээр дapамталсаар aмиa eгүүтгэхэд хүргэсэн. Баярт жирэмсэн эхнэрийнхээ үxлийг Ариунаад тайлбарлахдаа авто ocлоос болсон гэсэн ч aмиa xopлосон гэдгийг яваандаа олж мэдсэн билээ.

Ариунаа тэр мэдээг сонсоод жихүүцсэн ч Баярттай хоёулaхнаа жаргах нь гэсэн өнгөцхөн бодолдоо хөтлөгдөж тэр үхлийн тухай мартаж орхисон. Тухайн үедээ Ариунаа Бадмаагийн үxэлд нэг их ач холбогдол өгөөгүй ч төрж амжаагүй тэр жаахан хүүхдийг бодохдоо өөрийгөө бага зэрэг зэмлэж билээ…

…Ариунаа ийн бодол биеэ хурааж хэвтэхдээ өрөөнийх нь энд тэндээс гарах чимээг чагнасаар. Дахин утас дуугарав. Ариунаа хичнээн жийрхэж байсан ч дахиад л харилцуураа авлаа. -Байна уу, хэн бэ? -Уучлаарай, эмнэлгээс ярьж байна. Баярт гэдэг залуу оcолд ороод энд ухаангүй үxлүүт байна. Гар утаснаасаа хамгийн сүүлд энэ дугаар луу залгасан болохоор нь ярьж байна л даа.

Танай хамаатан уу? – Юу? Баярт оcолдчихоо юу. Би одоохон гээд хаягийг нь асуух гэтэл утас нь тасарчихлаа. Тэгэхдээ зүгээр ч нэг тасраад өнгөрсөнгүй. Нөгөө эмх замбараагүй хашхичин занасан эмэгтэй хүний дуу үргэлжлүүлэн чихэн дээр хадах нь тэр ээ. Энэ удаа тэр эмэгтэйн дууг Бадмаагийнх гэдгийг Ариунаа огтхон ч эргэлзээгүй танив.

Тэсэхээ байсан Ариунаа утсаа шидэж орхиод хөнжлөө толгой дээгүүрээ хучин мэгшин уйллаа. Гэтэл нэг их удалгүй хажуугийн өрөөнийх нь хагарсан шилний үйрмэгэн дээр нь хэн нэгэн гишгин явах чимээ гарснаа нярай хүүхдийн уйлах дуун хадлаа. Ариунаа ухаан балартжээ… Өглөөний нарны шингэн туяа цонхоор тусахтай зэрэгцэн Ариунаа сая хагас дутуу ухаан оржээ.

Гадаа шувууд жиргэж хүн машины дуу сонсогдоход бага зэрэг тайвширсан Ариунаа хажуугийн өрөөндөө орж харвал нөгөө шилний үйрмэгээс өөр зүйл байсангүй. Гар утсанд нь Баяртыг урьд шөнө оcлоор өнгөрсөн тухай мессеж ирснийг олж уншсан хэрнээ тэгтлээ их айж цочирдсонгүй. Элий балай юм шиг гал тогооныхоо өрөө сажилж байтал гэнэт өчигдрийн хаалга цохисон яг тэр хэмнэлээр хаалга тогшив.

Бас л хэн ч байхгүй байлаа. Хаалгаа дангинатал түгжээд эргэхдээ Ариунаа ухаан нь балартаж буйгаа дөнгөн данган мэдэрч байв. Нэвсгэр хар хувцас өмссөн цүдгэр гэдэстэй Бадмаа чанх өөдөөс нь цоо ширтэн зогсож байх шиг… Урьд шөнийн айдастаа Ариунаа дахин автжээ. Гомдол цөхрөлдөө идэгдсээр наc баpcан бүсгүйн сүнс Ариунааг амраах болоогүй бололтой. Утас дуугарсаар л… /”ЦАЙ УУХ ЗУУР” БҮЛГЭМ/

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!