“ХӨӨРХИЙДӨӨ МИНИЙ МУУ ХАНЬ ЖААХАН Ч ГЭСЭН НАРГИЖ ЦЭНГЭГ ДЭЭ”

“ХӨӨРХИЙДӨӨ МИНИЙ МУУ ХАНЬ ЖААХАН Ч ГЭСЭН НАРГИЖ ЦЭНГЭГ ДЭЭ”
Thank you for reading this post, don't forget to subscribe!Ц.ТҮВШИН
Би ер нь өөрийгөө маш их азгүй тэнэг хүн юм гэж бодож явлаа. Хар багаасаа нэг охинтой үерхэж явсаар байгаад сүүлдээ суугаад үр хүүхэдтэй болчихсон. За тэгээд эхнэр хүүхдийнхээ төлөө амьдрах хэрэгтэй ажил хийх хэрэгтэй гэж зүтгэж явсаар байтал хүний урманд ганц хоёр apxи ч уусангүй, ганган чамин хувцас ч өмссөнгүй,
Гоё сайхан тоглоомыг нь ч тоглох завгүй явсаар байгаад өдий 25 хүрдэг юм байжээ хөөрхий. Гүйээ бүр надад найз нөхөд ч гэж алга. Арван жилийнхнийхээ уулзалтанд ч очих завгүй шахуу ааштай захирлын даатгасан ажлыг гэртээ ч амарч чадахгүй бичээд л суудаг нэг тийм өрөвдмөөр ч амьдраад байгаа юм шиг санагдана. Эхэндээ ч яахав гэртээ харихаар эхнэр хөөрхөн харагдана, үр хүүхэд эрхлээд энэ гэр орон хичнээн сайхан санагддаг байсан гэж бодно.
Гэтэл яваандаа бол үнэхээр бишээ. Нөгөө л нэг хоол, нөгөө л нэг хүүхэн, нөгөө л нэг ор бараг харахаар л уур хүрэх шиг. Хүмүүс залуу насаа хичнээн сайхан өнгөрүүлж байхад би гэж нэг тэнэг юм хар залуугаараа хүнтэй суугаад ингэж мал шиг амьдарч байх гэждээ гэж үргэлж бодогдоно. Амдрал үнэн тэнэг санагдаж байтал ашгүй манай ажилд миний үеийн яриа хөөрөө таарсан сайхан доргио залуу миний гунигт амьдралийг өөрчилж өгөх гэсэн юм шиг л ороод ирэх нь тэр.
Амьдрал арай л хөгжилтэй болоод эхэллээ. Сайхан найзтай болчихсон ажлаа тарахаараа түүнийг дагаж биллиард энэ тэр тоглочино, паб мабд суугаад ганц хоёр пиав уучихна. Эхнэр ч эхэндээ ардаас утасдаад байхгүй жаахан оройтоод харихаар хаачаад ирэв яагаад удав энээ тэрээ гэж шалчиганаад байхгүй дуугүй л байдаг байлаа.
Гэтэл найзын маань төрсөн өдөр боллоо, орой 19 цагаас уулзалдана нилээн орой хүртэл явна шүү ар гэрээ зохицуулаарай гэв. Өглөө гарахдаа эхнэртээ оройтно шүү гэдгээ хэлчихдэг ч юм билүү гэж бодсоноо за би ямар энийг хуурч барьж явах гэж байгаа биш ер нь өөрийнхөө юу хийх яах ийхийг заавал хэлж өгч байх албатай ч биш гэсэн юм бодоод шууд л гараад явчихлаа.
Найзын маань төрсөн өдөр үнэхээр сайхан боллоо, сайхан ууж идэх зүйлс, хөөрхөн охид, хүчтэй дуу чимээтэй газар гээд л залуу насаа ёстой л нэг мэдрэх шиг. Тэр дунд ер нь над шиг хүн амьтантай суучихсан тэгээд л эхнэртээ базуулаад сууж байдаг хүн гэж алга. Ёстой л нэг дунд чөмөгөө дундаа хийгээд дураараа цэнгэнэ гэдэг л болж байлаа. Тэднийг харахад атаархмаар ч юм шиг өөрийнхөө амьдралд бараг дургүй хүрчихсэн шахуу сууж байтал өнөө эхнэр чинь залгаад эхлэх нь тэр.
За одоо баахан олон хүүхнүүдийн дэргэд утсаараа эхнэртэйгээ яриад доошоо ороод байлтай биш салгаад ажил дээрээ байна битгий залгаад бай гээд мессеж бичтэл ашгүй дахиж залгаж энэ тэр сүйд болсонгүй. За тэгээд төрсөн өдөр ч зад үргэлжилсээр бүгд манай найзынхруу явж дахиж үргэлжлүүлэе гээд хөдлөв. Би ч уг нь гэртээ харих хэрэгтэй эхнэр хүүхэд гэрт хүлээж байгаа уучлаарай манийгаа гээд найзаасаа гуйсанч
-Тэр за би ямар чамтай унтах гэж байгаа биш жилд ганц болдог найзынхаа баяраар хамт жаахан уучихад эхнэр чинь ойлгохгүй яадгийн сүртэй юм гэсээр байгаад дагуулаад явчихав. Уул нь тэр шөнө би ямарч охинтой нь алцганаж маяглаагүй зүгээр л ууж идэж инээж хөөрч байгаад унтаад өгсөн хирнээ гэртээ өглөө ороход цаанаа л нэг айдас мэдрэгдэнэ.
Айдсаа жаахан бариад заа яадгийн ажил дээрээ хоносон гээд хэлчихэд яав л гэж бодоод орлоо. Эхнэр харин нэг их олон юм асуусангүй хоолоо халааж өгчихөөд л орон дээрээ очоод зурагт үзээд хэвтээд өгөв. Шөнөжин нойргүй шахуу баахан уучихсан хүн чинь бушуухан усанд орж нөгөө их apxинийхаа үнэрийг арилгачихаад -Өчигдөр ажил дээр хоночихсон чинь ядарч vxлээ унтлаа гээд орондоо ороод хэвтээд өгөв. Эхнэр ч ер нь олон долоон юм яриж асууж лавласангүй байсаар тэр өдөр мартагдав.
Үүнээс хойш ер нь л найзындаа хэд хэд хонодог боллоо, ажил ихтэй байна, ажлынхаа хүнийд төсөл бичиж байна гэх мэтийн мессеж биччихээд утсаа унтраагаад найзтайгаа шөнөжин гадуур дотуур хэсээд л бар сав ороод л гүйж өгнө дөө. Амьдрал арай жаахан сонирхолтой боллоо гээд баярлаж байтал эхнэр гэж юм хамаг стресс хөдөлгөдөг болоод эхлэв.
Орж ирэх болгонд л үглээд л, хаяж явлаа, хүү бид хоёрыг тоохгүй байна энээ тэрээ гэж солиорно. Би ч эхэндээ хайр нь ажлаа л хийж байна шдээ, за хайрыгаа уучлаарай гээд зөндөө л аргаддаг байлаа. Хүн хичнээн их аргадаад уучлалт гуйгаад байх тусам улам давраад л жаахан оройтхоор л уурлаад, утас мутасний мессеж энэ тэр шалгаж малгаж хамаг гэдэн хөдөлгөдөг болоод эхлэв.
Би ч сүүлдээ дургүй хүрээд өөдөөс нь чи ямар ядаргаатай юм бэ одоо боличоочдээ гээд хэрэлдээд эхлэлээ. Харин тэр өдрөөс хойш тэр надруу уурлахаа болив. Би ч ороод хайраа энээ тэрээ гэж дуудахаас ч дургүй хүрээд шууд л орондоо ороод унтаад өгдөг болчихов.
Эхнэр бид хоёрын амьдрал яг л тийм байдлаар ямар ч утга учиргүй болж эхлэх үед найзын маань хэлсэн “Эмэгтэй хүн чинь хайрлах тусам давардаг байхгүй юу, зүгээр хаячих, угаасаа чи ямар ардуур урдуур нь хүүхнүүдтэй унтаад байгаа биш, жаахан гадуур дотуур явахгүй тэгээд нэг боол шиг амьдраад байна гэж юу байсан юм” гэх үг үнэхээр үнэн юм шиг санагдах нь тэр.
За ерөөсөө л энийг гуйж гувшихаа больчихоё, хүн өөрийг нь хайрлаад байхад хайр даахгүй бол хохь нь биз гээд бүр уучлаарай ч гэж бичихээ больчихов. Гадуур тэнэж тэнэж шөнө дөлөөр гэртээ орно эхнэр хүү хоёр унтаж л байна, хийсэн хоолыг нь нэг халааж идмэр болчихоод л унтаад өгнө.
Өглөө нь босоод л ажилдаа явна, бид хоёр бараг л хоорондоо мэндлэхээ ч болив. Хамтдаа унтахаа ч болиод эхэлсэн болохоор надад үнэндээ тэр хүнтэй цаашдаа амьдраад байх нь утгагүй мэт санагдана. Тэгсэн хэрнээ яг ч салчихая гэж бодогдохгүй зүгээр л энэ тэнэг амьдралаа өөрчлөх юмсан л гэж бодогдсоор.
Гэтэл нэг л өдөр эхнэр өөрөө салая гэж шийдсэн юм болов уу гэлтэй хэрүүл өдөөд эхлэв. Миний нүдэнд тэр үнэндээ сайхан санагдахаа байчихсан байхад чи тоосонгүй чи хайрласангүй чи хайхарсангүй гэх мэтийн үгнүүд нь үнэхээр новшийн санагдаж “Чи тэгвэл зaйлаачдээ” гэх үг амнаас зүгээр л гарчихав.
Яагаад ч юм тэр үгийг яагаад хэлснээ ойлгоогүй ч гэлээ би уучлалт гуйлгүй гэрээс гараад явлаа. Ажил дээрээ өдөржин бодлогоширов. Өнөөдөр очоод уучлалт гуйх хэрэгтэй гэж үү, би ер нь түүнд ямар буруу хийсэн юм бэ гэх мэтийн түмэн зүйлс толгой дотор эргэлдэн бараг л уймарч vxэx шахаж байтал ашгүй найз маань ороод ирэх нь тэр.
За бас яачив, бас яагаад гуниглаа суучаав гээд асуухаар нь би ч болсон бүхий л зүйлээ хэлтэл тэр бүр үxтлээ инээгээд “Засс Монголын охид модонд авирсан уу, хаданд гарчихсан уу. Vxcэн баас юунд нь vxэx гээд байгаа юм.
Тэртээ тэргүй чамаас салж чадахгүй нь ойлгомжтой, харин чи хэрүүл хийгээд сайхан хэд хоногийн виз авчихсан байгаа юм бишүү. Хамт гоё ш**я л даа наад ядаргаатай хог шаар шиг амьдралаа түр зуур ч болов март л даа хөгшөөн” гэж хэлсэн хэдхэн үг нь үнэхээр л намайг жинхэнэ утгаараа амьдраач дээ гэж байгаа юм шиг сонсогдов.
Гэртээ харилгүй гурав хоног тэнэлээ, apxийг уух шиг болж, бар савыг хэсэх шиг болж, xүүxэн шууxантай хүртэл yнтаж хэвтээд авав. Гэтэл эхнэр яачив ийчив гэж хүний урманд залгасангүй. Уур хүрээд залгахгүй хэр удахыг чинь харнаа гэж бодон тав, зургаа хоносон ч байдаггүй. Сүүлдээ би өөрөө санаа зовж эхлэв, зүгээр байгаа, хүү маань өвдөж бариагүй байгаа гэх бодол төрөөд болохоо байлаа. За ямар ч байсан өнөөдөр харья одоо хашираа байлгүй хэрүүл уруул хийгээд байхгүй байлгүй гэж бодогдон гэрийн зүг алхлав.
Яагаад ч юм эxнэрээ xуурчихаад ирж байгаа болoхоор айдас мэдрэгдэж хаалгаа онгойлгоод орж чадалгүй хэсэг хугацаанд орцныхоо үүдэнд суув, магадгүй намайг ингээд сууж байгааг хараад хайраа гэртээ ороочээ гээд дуудах ч юм билүү гэж бодогдоод ч байх шиг. Тэнэг юм шиг цаг гаран гадаа сууж сууж заза одоо дүүрсэн гээд гэртээ ортол гэрт минь хэн ч байсангүй. Түр гарсан юм болов уу гэж өрөө өрөөгөө бүгдийг нь шалгаад үзтэл эхнэр хүүхэд хоёрын маань эд хэрэглэл хувцас хунар юу ч байсангүй тэд маань явчихаж. Хүүгийн минь өрөөний жижигхэн ширээн дээр надад үлдээсэн зурвас байгаа нь л харагдлаа…
“Эхний өдөр л оройтоод ажил дээрээ завгүй байна гэхэд чинь би хоол хийгээд ажил дээр чинь очсон чи байгаагүй тэглээ гээд би чамруу утасдаж зовоогоогүй, өглөө нь чамаас цул apxи үнэртсээр орж ирэхэд чинь ч би гомдлоогүй. Ажлынхаа хүнийд төсөл бэлдэж байна гэхэд чинь ч манай найз чамайг баранд харсан байсан би бас л чамруу уурлаагүй,
Би бодсон -Хөөрхийдөө миний муу хань хичнээн жил гэр бүлийнхээ төлөө л гэж явсан юм чинь жаахан наргиж цэнгэгдээ, ивийдээ миний хань бас жаахан ч гэсэн хөөрч баярлаг дээ гэж. Харин би чамаас асууя “Би чамтай сууснаасаа хойш нэг удаа гарч шоудсан билүү, нэг өдөр хүү та хоёрыгоо гэрт орхиод өөр газар хонож байсан билүү.
Нэг ч болтугай гадуур дэмий тэнэчихээд тэрийгээ чамаас нууж худлаа үнэн ярьж байсан билүү?” Чи арай тэгж байсан гэж хэлж чадахгүй л байх. Тийм болохоор л би чамд гомдсон, тийм болохоор л би чамаас хайр хүссэн, тийм болохоор л би чамд жаахан ч гэсэн эрхэлсэн, харин чи намайг хөөсөн. Яахавдээ чамд би хайртай байсаан гэхдээ одоо би чамайг хайрлаж чадахгүй уучлаарай баяртай” гэсэн зурвас байлаа…
Эхнэрийгээ буцаад ирчих байх гэж эхэндээ боддог л байлаа гэвч ирэхгүй бараг арваад хонов. Cүүлдээ би өөрөө уучлалт гуйгаад залгаад байхад хүртэл хариу ч бичихгүй байсаар л байна. Заза ингээд л салчихдаг юм байж гэж бодогдон найзтайгаа сайхан ганцаараа болсон амьдралаа зад тэмдэглэж apxи уугаад л бар сав хэсээд л яваад байтал мөнгө төгрөгчгүй болоод эхэлдэг юм байна.
За яадгийн ямар эхнэр хүүхэд гэж нэхэж шалгаах юмгүй болсноос хойш бүх юмаа зараад уусан ч яадаг юм гэж бодогдон утас бөгж цаг гээд л юу л байна бүгдийг нь ломбардаж ууж эхэллээ. Үнэндээ гуравхан сарын дотор би юу ч үгүй болов. За ёстой байгаа ганц юм нь л эхнэр бид хоёрыг анх сууж байхад манай аав ээж хоёрын аваад өгсөн байр л байна өөр юу ч алга.
Өнөө сайхан найз ч намайг хэтэрхий apxидаад байхаар уулзахаа ч болиод бараг танихаа ч байчихдаг юм байна. Тэгсэн ч гэсэн бас болихоо мэдэхгүй би чинь хэн билээдээ бүгдийг нь зараад уучихсан байсан ч буцаад босоод ирэх чадалтай эр хүн шүү гэж томорч явсаар байтал өнөө сайхан байр маань ч байхгүй болов.
Эцэг эх маань аль эрт өөд болчихсон дээрээс нь би apxинд орчихсон болохоор нөгөө намайг ахын хөөрхөн дүү эгчийн сайн дүү гээд шалчиганаад байдаг хамаатан саданч таг чиг алга болчихдог л юм билээ. Таньж мэддэг хүн амьтнаасаа тав арван цаас зээлж тэрүүгээрээр apxи ууж coгтуурч явж байхдаа муугаа мэдэхгүй хэдэн бацаанруу онгирч байж сэхээнд ортлоо нүдүүлэв.
Ёстой л бурхантай уулзаад ирлээ гэгчээр амьдрах уу үxэx үү хоёрын зааг дээр 14 хоног хэвтсний эцэст нэг муу юм сэргээд нүдээ нээтэл эхнэр маань гарнаас минь атгаад нүдэнд нь нулимс нь цэлэгнэчихсэн “ХАЙРЫГАА ОРХИОД ЯВСАНД УУЧЛААРАЙ ХАЙРАА” гэчихсэн сууж байж билээ.
Тэр л өдөр би ямар сайхан амьдралтай байснаа дэндүү их ойлгож түүнийхээ духан дээр зөөлхөн үнсээд “Хайр нь чамайгаа хэзээ ч дахиж гомдоохгүй ээ уучил намайгаа гэж чин сэтгэлээсээ уучлалт гуйж билээ” ЭР ХҮН ТА УХААРЧ АМЬДАРВАЛ ЭМЭГТЭЙ ХҮН БИ УУЧИЛЖ АМЬДАРЪЯ…