зөвлөгөө

“ОХИНД МИНЬ ГAP XҮPЛЭЭ ГЭЭД XҮРГЭНЭЭ XAPAAЖ 3ҮXЭЭГҮЙ…”

“ОХИНД МИНЬ ГAP XҮPЛЭЭ ГЭЭД XҮРГЭНЭЭ XAPAAЖ 3ҮXЭЭГҮЙ…”

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Тэр одоо 50 орчим настай боломжийн амьдралтай бүсгүй. Ганц охинтой юм. Охин насанд хүрч, хадамд гарах цаг болсон. Найз залуугаа түүнд танилцуулж гэнэ. Ганц охиныхоо нөхөр болох залууг судлаад үзтэл аав ээжгүй өнчин нэгэн байв.

За яахав бие биедээ сэтгэлтэйгээс хойш өөд нь татаад хүмүүжүүлээд авъя гэж бодоод хүргэнээ болгож тэд гэр бүл зохиож. Хэдэн жилийн дараа тэд хүүхэдтэй болов.

Энэ цагаас эхлээд нөгөөх даруу төлөв хүргэнийх нь зан авир гэнэт л араатан мэт болж хувирсан байна. Эхнэрээ зoдoж дapaмтлах бол энүүхэнд.

Охины талын ээж даруу төлөв хүргэн нь ийм болсонд гайхан дахин сайтар судлан үзтэл хүргэн хүү нь гэр орон ч үгүй, тэр байтугай сургуульд соёлд ч сурч чадаагүй нэгэн байж. Гэлээ гээд хадам ээж нь болох миний таньдаг тэр эмэгтэй хүргэнээ огт xapааж, зүxсэнгүй.

Харин тэр ингэж хэлсэн юм. “Би өдий 50 наслахдаа өөрийнхөө хүүхдээс бусдыг харж, хайрлаж байгаагүй юм байна.

Миний хүүхдийн сургуульдаа хүрэх зам л гэрэлтэй байхад болно гэж бодож явсан. Миний охин хамгийн сайн цэцэрлэг, хамгийн сайн сургуульд суралцвал л боллоо хэмээн эндүүрч өдийг хүрсэн байж.

Гэтэл энэ эх орны маань нөгөө хэсэгт миний хүүхдийн маргаашийн амьдралын хувь заяаг тодорхойлох өөр нэгэн өсөж торниж байсныг даанч ухаараагүй явжээ.

Өнөөдрийн Монголын үрс хэрхэн өсч торнихоос хамаарч маргаашийн миний хүүхдийн хувь заяа тодорхойлогдоно гэдгийг ухаараагүй явсан байна” гэв.

Энэ яриаг сонсож суусан надад түүнд нэмж хэлэх олигтой үг олдсонгүй л яриаг нь анхааралтай гэгч нь сонсож суулаа.

Одоо бодохнээ зөвхөн өөрийнхөө төлөө, зөвхөн өөрийнхөө гэр бүлийн төлөө биш энэ нийгмээ эрүүлжүүлэхийн төлөө аливаа зүйлсийг том зургаар л харах ёстой юм байна гэдгийг л ойлгож сууна даа.

Миний хүүхэд л сайн сайхан аз жаргалтай өсөж, сайн сургуульд суралцаж, сайн хүн боллоо гэж бодоход нийгмийн нөгөө талд миний хүүхдийн амьдралыг өөрчлөх нэгэн бас өөр айлд өсөж торниж л байдаг юм байна шүү.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!