“ЭЭЖИЙНХЭЭ НУЛИМСЫГ НЭГ ӨДӨРТ ХОЁР ҮЗЭЖ БИЛЭЭ” БОЛСОН ЯВДАЛ

“ЭЭЖИЙНХЭЭ НУЛИМСЫГ НЭГ ӨДӨРТ ХОЁР ҮЗЭЖ БИЛЭЭ” ЖАРГАЖ УНШЛАА
Thank you for reading this post, don't forget to subscribe!Залуу ч байж муу ээжийнхээ нулимсыг өдөрт хоёр үзэж билээ. Дөнгөж ажилд ороод удаагүй, бараа товар ховор хомс, манай ажил дээр моодонд ороод байсан Австри гутал ирээд худалдаж авах эрхийг нь сугалаагаар өгөөд би хожвоо.
Тэр үед надад найз бүсгүй байсан биш, маанагтаад зогсож байтал ажлын эгч чамд хэрэггүй бол би авчихъя гээд бодох завдалгүй сүн гээд л аваад өмсчихлөө тэгээд мөнгө хайгаад гүйгээд алга болсон би ч заа за гээд нэг их тоосон ч үгүй.
Ажил ихтэй их орой гэртээ харилаа, ээж маань байхгүй байна ааваас асуусан ээж нь их дэлгүүрт нэг юманд оочерлож байгаа гэлээ. Удалгүй ээж маань уруу царайтай өдөржин зогсоод барсангүй дуусчихлаа, ар өврийн хаалгаар л өгчих юм гэсээр орж ирлээ би ч юун тухайг нь асуусангүй унтаад өглөө.
Өглөө босоод ээж та өчигдөр дэлгүүрт юунд оочерлоо вэ гэсэн чинь Австри гутал авах гээд барсангүй ээ, ажлаасаа чөлөө авч зогссон юм гэдэг байгаа. Би юм бодсонгүй та хэлэхгүй яасан юм бэ, ажил дээр би тэр гутлыг чинь сугалаагаар хожоод хүнд өгчихсөн ш дээ гээд аваад хаясан балай юм.
Ээж дув дуугүй цаашаа хараад л юмаа янзлаад зогсоод байна. Харсан чинь ээж маань нулимсаа арчаад зогсож байдаг байгаа миний зүрх ёонк гээд л сонин болоод явчихсан. Ээж нулимсаа үзүүлэхгүйн тулд аягүй хурдан ажилруугаа гараад явсан юмдаг.
Би ажил дээрээ очоод ажлаа ч хийж чаддаггүй, нүдэнд ээж минь харагдаад. Ээж маань найман хүүхэд өсгөж хүмүүжүүлээд олигтой ч юм өөртөө авч чаддаггүй, өнгөтэй өөдтэй бүгдийгээ бидэнд зориулна гэтэл би мөн тэнэг хүнээ гээд л дотор харанхуйлаад нүдэнд нулимс цийлэгнээд болдоггүй ээ.
Ажилд ороод удаагүй байдаг надад юуных нь мөнгө байхав. Өнөөх гутал нь 510 төгрөгийн үнэтэй байсан юмдаг, тэр үедээ л их мөнгө. Тэгээд 100, 100-аар нь цуглуулж мөнгө зээлээд Их дэлгүүр дээр гүйгээд очлоо.
Гурван давхарын худалдагч бүсгүйчүүдийг панаалдаж өглөө ядаж байхад наймаачин залууст панаалдуулсаар байгаад дөжирчихөж. Ёстой эр хүнийхээ 13 мэх ч гэж юу байхав бараг урд нь бүжиглэсэн байхаа бөөн юм болж байгаад гуйна ёстой байхгүй дууссан ш дээ нэмэргүй, би ч тэр үед арван гурван мэх сайн сураагүй байж.
Заа за яахав дээ зах гарвал байх болов уу гээд л доошоо буугаад хоёр давхраар алхаж байсан чинь миний үеийн бололтой үс гэж урсгал усны долгио, нүд хөмсөг гэж уран зургийн галерей, аясын салхи мэт намуун зөөлөн алхаатай туялзсан сайхан өндөр бүсгүй инээмсэглэн хүрч ирээд гарнаас минь атгаад авлаа жирс гээд л цахилгаан цохих шиг.
Ёоё юун гутал мутал мартааский ккк, -“Чамайг дээр худалдагч нартай ярьж байхыг чинь сонссон юмаа, би өөртөө авсан юм тэгээд чамд өгье гэж бодлоо 38-н размер болох болов уу?” гээд дуулаад байгаа юм уу шүлэглээд байгаа юм уу чихэнд минь чимэгтэйгээр хэллээ.
Ооё нөгөөх чинь эр хүн гэсэн дээ “Өө зүгээр зүгээр чи өөрөө өмс чамд гайхалтай сайхан харагдана гоё зохино мохино гээд, тэнэг толгой үндсэн үүргээ мартаад донброотож өгсөн ккк. “Зүгээрээ надад гутал байгаа ээжийгээ баярлуулах сайхан шүү дээ,
Би ч гэсэн чиний ээжийг баярлуулах сайхан байна. Май” гээд гарт атгуулчихсан. Би ч мөнгөө өглөө нөгөөх чинь мөнгөө ч тоололгүй баяртай аав хүлээгээд байна дараа таарвал тэр биздээ гээд инээмсэглээд гүйгээд явчихав, би яахав үү аа юу яасан гацаастай үлдсэндээ кк.
Дахиж таараагүй ээ бас суугаагүй кк. Тэр сахиусан тэнгэр байсан байхаа тэ. За тэгээд орой ээжийг ирэхэд гутлаа хайрцагтай нь нүдэнд нь ил харагдахаар тавьчихлаа, ээж орж ирээд л ажил төрлөө яриад нөгөө гутлаа ч мартаж энэ юун хайрцаг вээ онгойлгоод хүүе хэн аваад ирвээ хэнийх юм бэ гээд л.
Бид нар инээгээстэй, ээж өмсөөд л. “Жаахан том байна зузаан оймстой өмсчихнө хавар намар юм чинь. Өглөө муу хүүдээ гомдоод нулимс дусаачихсан хүүгээ нээх өрөвдөлтэй хараад үлдсэн нь нүдэнд харагдаад ажил дээрээ очоод нэг муу гуталнаас болж сүртэй ш дээ гээд хүүгээ өрөвдөөд жаал уйллаа гээд нулимсаа арчиж билээ.
Ээ дээ нэг л сайхан, их ч удаан өмсөж гангарсандаа ээж минь. Тэр нэгэн танихгүй бүсгүйд ямар их баярласан гэж бодноо. Одоо ч таарвал танихгүй биздээ олон жил өнгөрчээ. Тэр үед мөнгө нь байгаад бараа нь байхгүй байж, одоо бараа нь байгаад мөнгө нь байхгүй болж дээ хөөрхий.
Анхныхаа цалингаар аавдаа их дэлгүүрээс костюм аваад өгсөн томдуулчихаж, аав маань хүү том болжээ гээд л нэвсийгээд л их л удаан дуртай өмссөн дөө. Аав ээжүүдээ амьд мэнд дээр нь баярлуулж яваарай тэд маань хоосон ч гэсэн бараагаа харуулахад л магнай нь тэнийж баярладаг юм шүү дээ. Бусаддаа түгээж халуун хайрыг гарт нь хүргэе.