зөвлөгөө

“ЭXHЭPЭЭ XAЯЖ, ҮPЭЭ OPXИЖ ИРСЭН ЭP ХАНЬ БОЛДОГГҮЙ БОЛОЛТОЙ”

“ЭXHЭPЭЭ XAЯЖ, ҮPЭЭ OPXИЖ ИРСЭН ЭP ХАНЬ БОЛДОГГҮЙ БОЛОЛТОЙ”

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Би тийм сайхан биш ч бас муухай ч байдаг л нэг эгэл жирийн эмэгтэй. Нэг тийм даруу талдаа, үг дуу цөөтэй маягийн хүн л дээ. Арван жилд байхад хөвгүүд миний араас гүйдэг л байсан.

Гэхдээ хүн амьтантай үерхэж үзэхгүй байсаар арван жилээ төгсөж байлаа. Их сургуульд орж анхны хайртайгаа учирсан. Хоёр жил үерхсний эцэст төгсдөг жилээ түүнээс жирэмсэн болсон. Анхны хүүхдээ анхны хайраасаа олсон ч тэр намайг тогоон чинээ гэдэстэй байхад орхиод явчихсан.

Орхиод явсан ч гэж дээ үр хүүхэдтэй болж байгаагаа мэдсээр байж хэл чимээгүй байж байгаад гэнэт л нууцаар шахуу гадагшаа явчихсан. Хүүхдээ төрсөн цагаас нь нэг ч удаа эргэж тойрч байгаагүй. Ээж, аав нь ч огт тоодоггүй. Төрөөд удаагүй байхад ганц удаа л хүү юу, охин уу гэж л утсаар ярьж асууж байсан.

Би охиноо гурван настай байхад нэг залуутай уулздаг болж бүр манайд хамт амьдардаг болсон. Би айлын ганц хүүхэд аав, ээжтэйгээ, охинтойгоо дөрвүүлээ л амьдардаг байсан учраас аав ээж ч түүнийг манайд хүрээд ирэхэд нэг их түүртээгүй юм шиг санагддаг.

Тэр охинд минь их хайртай. Охин маань ч хөөрхий өвөөгөөсөө өөр эрэгтэй хүн мэдэхгүй болохоор харсан цагаасаа эхлээд л аав гээд сүйд болдог болчихсон. Манайхан ч тэрэнд их сайн байсан. Аргачгүй биз, эцэггүй хүүхэд төрүүлсэн ганц охинд нь өмөг түшиг болох гээд ирсэн болохоор тэр байх.

Хамт амьдарч эхлээд удалгүй би жирэмсэн болсон. Гэтэл түүний түрийвчэн дотроос нь үнэмлэх, картнуудых нь ардаас нэг хүүхдийн зураг гараад ирсэн. Эхлээд асуухаар дүү, дүү гээд байхаар нь мэдээж ар гэрийнхэнтэй нь тийм дотно биш ч тодорхой хэмжээнд гадарлахын хувьд ийм насны дүүтэй байх боломжгүй болохоор нь нилээн шалж хэрүүл шуугиан болсны эцэст хэлүүлж чадсан.

Тэр өмнө нь амьдралтай байжээ, эхнэр хүүхэдтэй байсан байна лээ. Гэхдээ надад би чамд л хайртай, анхны харцаар дуралсан, хэзээ ч чамаас салж чадахгүй, чи бол миний зүүд мөрөөдөлдөө хамт байдаг тэр л хүн гэж хэлсэн.

Би уйлж, уурлаж, гомдож хэзээ ч тэр намайг орхиод яваад өгч магадгүй юм байна гэж бодоод хүүхдээ авахуулсан. Хүүхдээ авахуулсан ч түүнээс салж чадаагүй. Гэрээсээ хөөж туугаад ч тэр салахгүй, явахгүй байсан.

Ингээд л миний хэнд ч хэлж чадахгүй дотроо цаг үргэлж шаналж явдаг бас тэрэнтэй хэрэлддэг барагдаж өгдөггүй зовлонгийн минь шалтаг эхэлсэн дээ.

Удаачгүй би дахиад л жирэмсэн болж тэр ч төрүүлье гэж гуйсаар байгаад төрүүлсэн. Өмнө нь aбopт гэдэг зүйл ямар аймшигтай болохыг яс махаараа амссан болохоор хүүхдээ яалтчгүй төрүүлсэн. Бас тэр үед би өөрийгөө хэзээ ч тэрнээс салж хагацаж чадахааргүй тийм их хайртай болсон гэдгээ ухаарсан.

Төрсөн цагаас эхлээд надад ч халамж их тавиад, хүүхдээ ч маш сайн харна. Гэхдээ жаргалтай цаг үе минь дахиад л тийм ч удаан үргэлжилсэнгүй. Удаачгүй дахиад л нөгөө өмнөх амьдралынх нь талаарх хэрүүл.

Муудах өчүүхэн шалтаг гарах тоолонд л би ч тэр амьдралыг нь ярих юм, тэр ч гараад явна. Тэгж хэрүүл болоод гарч явахдаа гадуур нэг юм уу хоёр хоночихоод ирнэ. Хаана хоносон нь тодорхой, мэдээж өмнөх эхнэр хүүхэд дээрээ очно.

Надад яагаад салсан талаараа хэлэхдээ эхнэр нь өөр хүнтэй болсон болохоор салсан гэж хэлсэн. Орон байраа үлдээгээд чемодантай хувцасаа аваад тэр гэрээс явсан гэж ярьдаг. Энэнд нь харин би итгэе гээд ч итгэж чадаггүй, манай хүнээс өөрөөс нь л болсон байх гэж боддог.

Жаахан хүүхэдтэй эмэгтэй хүн юу гэж л өөр хүнтэй сүүлрээд явж байх вэ дээ. Тийм ч болохоороо тэр эмэгтэй өөр хүнтэй суугаагүй хүүхэдтэйгээ хоёулаа л амьдардаг байх. Дээрээс нь бас нэг хэрүүлийн том шалтгаан бол тэр хоёр гэрлэлтээ цуцлуулаагүй гэдэг нь надад баригдсан.

Би тэгээд ам мурийхаараа хэлнэ. Цаашдаа надтай амьдаръя гэж шийдсэн бол гэрлэлтээ цуцлуулаад ир, тэгээд надтай батлуул гэдэг юм. Тэгэхээр өөдөөс цаг сайхан болохоор хуримаа хийчихээд албан ёсоор ёслол төгөлдөр батлуулна гээд өөдөөс нэг их гоё юм ярина.

Би дахиад ингээд л түүнийг хэзээ намайг орхиод яваад өгөх бол гэсэн айдас, гомдол, цөхрөл нус нулимс. Тэгээд өөрийнхөө аав ээжид ч энэ бүхнийгээ хэлж зүрхлэхгүй, түүнээс салж ч чадахгүй явсаар дахиад л хүүхэдтэй болчихсон.

Тэр үед дахиад л нөгөө айл гэр болж тоглосон тоглоом маань үргэлжилсээр л. Авгай, нөхөр болсон хойно жижиг том гэлтгүй янз бүрийн асуудал дээр заримдаа нэг санал зөрөлдөж ам мурийна. Би тэгээд л эхнэр, хүүхэдрүүгээ яв дахиж битгий ирээрэй гээд хөөнө.

Тэр ч яваад ганц, хоёр хоночихоод ирнэ. Ийм л балиар учир утгагүй замбараагүй байдлаар амьдрал минь үргэлжилсээр л байна. Бас болоогүй ээ, ер нь харахад бие хаа сайтай нүд хөмсөг болсон сайхан залуу болохоор өөр хүүхнүүд ч өдөж хоргоодог юм шиг байгаа юм.

Хаа нэг утаснаас нь өөр хүүхнүүдийн мессеж, дуудлага гарч ирнэ. Гэхдээ тийм ч сүртэй явалдаж барьсан зүйл бол болдоггүй л гэж боддог. Ингээд бид хоёр өнөөдрийг болтол нэг талдаа гараад гэрлэлтээ ч батлуулж чадаагүй,

Бас дээрээс нь тогтсон орон байр ч байхгүй, манайд аав ээжтэй маань хамт гурван хүүхэдтэйгээ долуулаа гурван өрөө байранд чихэлдээд амьдарч байна даа. Салъяа салж чадахгүй, гэрлэлтээ батлуулъяа батлуулж чадахгүй явсаар гурвын гурван хүүхдийн эцэг, эх болчихоод л байж байна даа.

Надад үнэхээр хэцүү байна. Бусад зүйлийг уучилж болох ч насан туршдаа түүний эхнээсээ намайг хуурсанг хэзээ ч мартаж чадахгүй юм. Заримдаа бүр үзэн ядах юм.

Хүүхдээ бодоод, нэрээ бодоод бас сайхан аав ээж хоёрыгоо л бодож гаднаа инээж жаргалтай сайхан хань ижилтэй хүн мэт харагдаж дотроо ганцаархнаа зовж явна даа би гэдэг хүн. Энэ байдлаараа үргэлжлээд байвал хайр сэтгэл минь ч хөрөх байх.

Нэгэнт үр хүүхдүүдийг нь гаргаад өдий хүртэл хамт амьдарч байгаа хүн юм чинь хар буруу санахгүй байя гэхээр асуудал гарав уу үгүй юу л өмнөх эхнэр хүүхэдлүүгээ явчихна.

Ер нь гэр бүл байх гэдэг ямар их үнэ цэнэтэй, нандин зүйл юм бэ гэдгийг өдөр ирэх бүр мэдэрч би өөр хүний өмнө буруутай юм шиг, өөрөө гурван хүүхэдтэй байж хүний хүүхдийг өнчрүүлчихсэн юм шиг мэдрэмж төрөөд байх юм. Би яах ёстой вэ. Түүнийг амьдралаасаа явуулах уу, аль эсвэл өөр дээрээ ингээд торгоогоод амьдраад байх уу. Та нар минь зөвлөөч.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!