“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ Ч БУСДЫН АДИЛ ХҮН” НУЛИМСТАЙ УНШЛАА

“ЭРХ ТЭГШ АМЬДРАЛ” ӨГҮҮЛЛЭГ
Thank you for reading this post, don't forget to subscribe!Л.ЭНХТУЯА
Урангоо охин хичээлээсээ тараад гэртээ дөнгөж орж ирээд цүнхээ үүднийхээ хажуу дахь сандал дээр тавьчхаад, хөлөндөө угласан сандаалаа угзран тайлж хажуу дахь гутлын шүүгээндээ зэрэгцүүлэн өрж тавиад тэрээр харин гараа угаалгүй шууд л гал тогооныхоо өрөөнд оронгуутаа
-Ааваа, ээжээ одоо тун удахгүй манай сургуулийн багт наадмын баяр болно гэж нэг амьсгаагаар хэлчихээд ширээн дээрх аяганд бэлэн байх бүлээн цайг том томоор залгилж дуусгав. -Чи наад гараа угаагаач, дөнгөж гаднаас орж ирчхээд бохир гараар аяга тавганд хүрээд, хувцас хунараа солиоч гэж ээж нь аядуу анхааруулан хэлтэл
-За ээжээ, би одоохон гараа угаачхаад гэрийн хувцсаа өмсөөдхөе гэсээр өрөөгүүгээ алхлав. Урангоо охин гар, нүүрээ угааж, гэрийн хувцсаа сольж өмсчхөөд гал тогооныхоо өрөөнд буцан орж ирээд аав, ээж хоёрынхоо бэлтгэж буй хоолноос ганц хоёр хэрчим лууванг авч амандаа хийнгээ -Та хоёр тэгээд надад туслана биз дээ,
Одоо удахгүй манай сургуулийн багт наадам болно хэмээн Урангоо дахин тодотгон хэлвэл -Аан за. Аав, ээж хоёр нь охиндоо хэрхэн тус болох вэ? Ямар бэлтгэл хангах юм бэ дээ? -Ийм л дээ ааваа ээжээ, манай ангийнхан энэ багт наадмаар өөрийн төрсөн ах, эгч, дүү нарыгаа баярлуулцгаах зорилготой юм л даа
-Тэгээд ямар? -Манай ангийн бүх хүүхдүүд хамтдаа бүжиглэх хүнээ сонгоцгоосон, тэд нар маань гэртээ бэлтгэлээ хийцгээж эхэлсэн гэнэ лээ -Тэгэхлээр чамтай хамтран бүжиглэх хүн чинь заавал ах, эгч, дүү нь байх ёстой юу хэмээсээр аав, ээж хоёр нь охиноосоо асуунгаа мөн бие биетэйгээ харцаараа ярилцацгаана
-Тиймээ, өөрийн төрсөн ах, эгч, дүү нараасаа сонгоцгоох юм аа. Харин би дүүгээ сонгосон, би дүүтэйгээ хамт бүжиглэнээ, би өнөөдрөөс эхлээд дүүтэйгээ бүжгийн бэлтгэлээ хийж эхлэх хэрэгтэй байна гэж Урангоо охин ихэд итгэлтэй хэлэхийг сонссон аав, ээж хоёр нь жаахан итгэл муутайхан тэрээр -Урангоо, Миний охиоон өөр хүн сонгож болно шүү дээ.
Нагац ах Батаагийн хүү их сэргэлэн бас бүжгийн дугуйланд хичээллэж байгаа гэнэлээ гэж аав нь охиндоо аргадангуй хэлэхэд -Үгүй ээ. Би дүүгээ л сонгосон, би дүүтэйгээ хамтдаа багт наадмаар бүжиглэмээр байна.
Миний дүү саажилттай тэргэнцэр дээр суудаг, хөгжлийн бэрхшээлтэй ч би дүүгээ бусдын адил эрх чөлөөг эдлээсэй гэж хүсч байна. Тиймээс би дүүгээсээ өөр хэнтэй ч бүжиглэхгүй, өөр хэнийг ч сонгохгүй хүмүүсийн юу гэцгээх нь чухал биш.
Энэ удаад би дүүгээ сонгосон, гэж Урангоо охин хатуу шийдэмгий гэгч нь хэлэв. Охиныхоо хэлэхийг сонссон эцэг, эх хоёр нь дотроо ихэд итгэлгүй байвч зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрсэн тул дэмжихээр болж мөн бэлтгэлд нь бүгд хамтдаа чадах чинээгээрээ тус болцгоолоо.
…Багт наадам эхэлж сургуулийн захирал сурагчиддаа болон сурагчдынхаа ар гэрийнхэнд мөн багт наадмыг зохион байгуулж буй багш хамт олон ажилчиддаа бас багт наадамд хүчээ сорин оролцож буй сурагчиддаа, хүрэлцэн ирсэн бүх хүмүүст бүгд бүгдээрэнд нь халуун дулаан үгтэй мэндчилгээ дэвшүүлж наадмын үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болов.
Ингээд хамгийн эхний үзүүлэн тоглолт охид, хөвгүүд хосолсон найрал дууны дууны номер байлаа. Дараагийн хоёр дахь үзүүлэлт Урангоогийн ангийн охидын бүжгийн номер эхлэв. Охид урт цагаан өнгийн гоёлын даашинзаар жигдрэн гоёцгоосон нь яг л цасан цагаан охидыг сануулна.
Тэрээр охид өөрсдийн том жижиг бага дунд насны өөрийн төрсөн ах, эгч, дүү нартайгаа хамтдаа бүжиглэцгээхээр сургуулийн заалны голд мэндчилэн хос хосоороо гарч ирцгээлээ. Тэдний дунд тэргэнцэр дээр суух саажилттай, бэрхшээлтэй болсон дүүгээ бүжгэнд урин Урангоо охин ихэд сэтгэл хангалуун өөртөө итгэл төгс баяртай зогсоно.
Төдөлгүй хөгжим эгшиглэхэд Урангоо охин сурамгай гэгч нь тэргэнцэр дээр суух дүүгээ эгц чиглэн инээмсэглэн харангаа тэргийг түрэн баруун тийш, зүүн тийш, арагш, урагш түрэн хөдөлгөн гайхалтай сайхан эвсэгхэн бүжиглэн байлаа.
Олны анхаарал тэргэнцэр дээр суух бяцхан хүү дээр мөн түүнийг дэгжин удирдан бүжиглэх Урангоо хоёр дээр тусан байх нь нэг талаар бахархууштай байвч нөгөөтэйгээр харамсал, гуниг,өрөвдөлийн нулимс унаган суух хөгшид, эмэгтэйчүүд ч мөн цөөнгүй байх нь үнэндээ Урангоогийн аав, ээжийн сэтгэлийг хүчтэй торсоор.
Гэхдээ хамгийн чухал нь Урангоо өөрөө энэ өдөр дүүгээ бүжгэнд урин хамтдаа бүжиглэж дүүгээ бусдын адил эрх тэгш байгаасай гэсэн аугаа их хүсэл нь биелсэнд дотроо бусад бусдаас илүүтэйгээр хязгааргүй ихээр баярлаж байлаа.
Зал дүүрэн алга ташилтад улам их урам зориг хүчийг нэмэн ирэн цугларсан түмэн олныг гайхшруулан догдлуулан жавхаалаг цог золбоотой бүжиглэж байв. Хэдийгээр дүү нь тэргэнцэр дээр ч харин хүмүүсийн сэтгэлд тэдний чинхүү хайр, ах, эгч, дүүсийн ариун нандин холбоо, бие биенээ гэсэн чин хүсэл тэмүүлэл нь нэгэн зүгт хамтдаа буй нь юу юунаас эрхэм үнэнхүү хайрлахгүй байхын аргагүй гайхалтай сайхан сэтгэгдлийг хүн бүрт түгээн байгаа нь үгээр илэрхийлэхийн аргагүй бишрэм хүндэтгэн байх нь өнөөдрийн энэ багт наадмыг угтаа үргэлжид дурсан ярилцах нь мадаггүй ээ.
Тэдний тоглолтыг бүжин цэнгэхийг үзэж харж буй хүн бүрийн сэтгэлд наран мандан гэрэлтэн цацран буйн тэдний алга ташилт чангаас чанга нижгэнэн буйгаас илт мэдрэгдэж байв. Багт наадам өндөрлөхөд цөөнгүй хүмүүс ирж онцлон Урангоо охинд мөн тэргэнцэр дээр суугаа дүүд нь ч гэсэн сайн сайхныг хүсэн ерөөгөөд, тэдний тоглолт бусдаас онцгой мундаг байсныг дахин дахин ярин хөөрцөглөн урмын үгсээ харамгүй хайрлан гар барин ихэд баясангуй байцгаалаа.
…Үүний маргааш өдөр нь сонин, сэтгүүлээр дүүрэн халуун дулаан үгсээр мялаалгасан Урангоо охин тэргэнцэр дээр суугаа дүүгээ түрэн эвлэгхэн хамтдаа бүжиглэн буй зураг энд тэндгүй түгэн байв.
Урангоо охин өөрийн бас нэгэн хүслээ биелүүлж чадсандаа, хамгаас хайртай дүүгээ бусдын адил эрх тэгш амьдраасай, нийгмээс хаягдсан мэт ганцаардалд бүү автаасай гэсэндээ бас дүү шиг нь хөгжлийн бэрхшээлтэй тэдгээр хүмүүст хандан
-Та нар минь бидэнтэйгээ ижил тэгш эрхтэй шүү дээ, чи би бид бүгд хүмүүн заяаг олж төрсөн азтай, хувьтай! Тиймээс, та нар минь өөрсдийгөө хэзээ ч бүү голоорой! Мөн та нарыг гэх сэтгэл зүрхтэй олон олон сайн хүмүүс бий шүү гэдгийг хичээнгүйлэн ойлгуулж ухааруулахыг зорьсон нь энэ билээ.
Хүмүүн бидэнд хүсэл тэмүүлэл оролдлого хичээнгүй зүтгэл, бие биенээ гэх чин ариун хайр байх аваас,болохгүй бүтэхгүй гэх зүйл нэгээхэн ч үгүй ажгуу.! Зулай дээрээс төөнөх илчит наран урьд урьдынхаасаа илүү тодоос тод шаргалтан алтраад үнэхээр гайхалтай сайхаан. Амьдрал юутай гайхамшигтай вэ.!