“БАЛГА УС АЛТНААС ИЛҮҮ ҮНЭД ХҮРЭХ ЦАГТ…”

“БАЛГА УС АЛТНААС ИЛҮҮ ҮНЭД ХҮРЭХ ЦАГТ…”
Thank you for reading this post, don't forget to subscribe!Khaliunaa Kh
Дулам эмгэн бодож сууна. Төрүүлж өсгөсөн ганц үрээ хүний дайтай яваасай гэсэндээ бүхнээ зориулж хойдхоороо урдахаа нөхөж явсан он жилүүд нь түүний хамгийн аз жаргалтай мөч нь байж. Хүү Сэнгэ нь дунд сургуулиа их сургуулиа ч амжилттай төгсөж тэтгэлгээр гадаадад сурч өндөр боловсрол эзэмшиж иржээ.
Багаасаа сэргэлэн цовоо байсан хүү нь наймаа эрхлэж овоо хөлжиж байснаа нэг л өдөр ээждээ намд элсэж төр түшилцэх болсноо дуулгав. Дулам хүүгээрээ бахархаж төрүүлсэн ганц үр минь түмэн олныхоо сайн сайхны төлөө зүтгэх нь гэж ойр тойрныхондоо магтаж суудаг ажилтай боллоо.
Нар шиг мандаж явсан хүү нь одоо хүн бүхний ад болж эх орондоо ээждээ ирэх нүүргүй болжээ. Хүүтэй нь нийлээд 38 төр толгойлсон залуус эх орныхоо газар нутаг байгалийн баялагаа гадныханд зарж хэдэн халтар төгрөгөөр эх нутаг элгэн саднаа сольчихоод оргож босож гадаад руу зугатаад даруй хоёр жил өнгөрч.
Одоо 38 ээж шар махтайгаа хатаж, гурван сая хүн эх оронгүй болох дээрээ тулж гишгих газаргүй маллах малгүй уух ч усгүй хоцорч. Гудамжаар дүүрэн эцэг эхгүй өнчин хүүхдүүд золбин нохой мэт ихсэж, ангаж үxcэн хүмүүсийн хүүр булан тохой бүхэнд өмxийрч муудан ялзарч байлаа.
Одоо Mонголд Mонголынх гэх зүйл ховор үлдэж. Өглөөний 10 цаг болж Дулам эмгэн өдөрт хүн бүрт 200-хан грамм оногддог ундны усаа авахаар гарлаа.
12 цагаас ус тараагдаж эхэлдэг ч 10:30 минут гэхэд 200 гаруй хүн ус түгээгүүрийн машины өмнө оочёрлож байв. Бүтэн гурван цаг халуун наранд зогссоны эцэст түүний өмнө зогсох нүд нь гархилж хавдаад бүлцийсэн, хөл нь хавагнаад арайхийн газар дээр тогтох тураалд орчихсон дөрвөн хүүхэдтэй эмэгтэй усаа авав.
Өдөржин наранд зогсоод дээрээс нь дөрвөн хүүхдээ ээлжилж тэвэрсээр байгаад ядарсан бололтой газар суухдаа шилэн савтай усаа хагалчихлаа. Бүсгүй сандран уйлж ус түгээгүүрийн залуугаас дөрвөн хүүхдэдээ ус гуйсан боловч
Нормын усыг яалтай билээ би мэддэг ч юм биш гээд халгаасангүй. Дулам эмгэний ээлж ирж усаа аваад тэр бүсгүйд өгсөн ч дөрвөн хүүхэддээ хувааж өгөөд өөрөө нэг ч балгасангүй. Бүсгүйн царай яг л үxлээ хүлээж буй мэт хувхай цайсан мөртлөө үрсдээ ус өгч чадсандаа баярлаж хүнхийж хонхойсон нүүрэнд нь инээмсэглэл тодорч байлаа.
Дулам эмгэн бүсгүйн өмнө гэм хийсэн мэт санагдаж бас өрөвдөхдөө өөрийн хамгийн сүүлийн өмч болох сүүжин ээмгээ чихнээсээ мултлаад ус түгээгүүрийн залууд хандаж… “Эмээ нь алтан ээмгээ чамд өгье хүү минь балга ус өгчих л дөө гэж гуйвч залуу хариу хэлсэнгүй түлхэж орхив.
Дулам эмгэний нүдэнд нулимс цийлэгнэсээр бүсгүй дээр иртэл хэдийн хожимдож. Бүсгүй газар үxэдхийн хэвтэж байв. Дөрвөн нялх үр нь ээжийгээ үxcэнийг мэдэхгүй ээжээ бос л доо гээд энд тэндээс зулгааж татаж байлаа.
Одоо гудманд өмхийрөх цoгцoc нэгээр нэмэгдэж, хэзээ үхэхээ мэдэхгүй дөрвөн өнчин хүүхэд зoлбин хүүхдүүдийн эгнээнд нэгдэнэ. Балга ус алтнаас илүү үнэд хүрэх энэ цагт бүгд эх нутгийнхаа төлөө тэмцээгүйдээ харамсавч нэгэнтээ оройтсон байлаа.