“НАД ШИГ HӨXӨP ЧАМД ОЛДОХГҮЙ, ЧАМ ШИГ ABГAЙГ ХЭН ТООХ ЮМ ГЭДЭГ”

“НАД ШИГ HӨXӨP ЧАМД ОЛДОХГҮЙ, ЧАМ ШИГ ABГAЙГ ХЭН ТООХ ЮМ ГЭДЭГ”
Thank you for reading this post, don't forget to subscribe!Одоо үнэхээр цөхөрч байна, гомдсон гомдолууд минь хэзээ ч тайлагдахгүй бололтой. Гэсэн хэдий ч өнөөдөр ядаж худлаа хэлэхгүй байх, гэртээ ирж хонох байх гэж нөхрийгөө хүлээсээр л байна. Дахиад л утсаа салгаад хаачсан нь мэдэгдэхгүй таг.
Яагаад ийм амиа бодсон, apxины төлөө эхнэр нялх хоёр хүүхдээ тоохчгүй зугаа цэнгэл хөөгөөд явж чаддаг юм бол яаж. Би нөхрийгөө зөндөө уучилсаан маш их ч тэвчсэн. Гэхдээ одоо бол үнэхээр тэвчээрийн хязгаарт тулчихлааа.
Үерхдэг байхдаа давхар охидуудтай уулздаг байхад нь бүр гэртээ авч ирж хонодог байхад нь үнэхээр дурласан хайртай болчихсон байсан болохоор уучилсан. Жирэмсэн болоод ч долоо хоногт дор хаяж хоёроос гурван удаа apxи ууж гадуур хонож үүрээр орж ирдэг байхад нь ч тэвчсэн.
Одоо ч энэ байдал нь хэвээрээ. Coгтуудаа нэг бус удаа гар хүрж нүүрээ хөх няц болгуулчихаад хүртэл би уучилсан. Том хүүтэйгээ ханиад хүрээд халуурч байхад шөнө хэсэгхэн дуг хийх хойгуур дахиад л нөгөө хэдэн apxины найзуудтайгаа уух гээд гараад явсан.
Хоёр дахь хүүхдээ төрүүлэх гээд шөнөжин өвдөж байхад эмэгтэй найзын төрсөн өдөр гээд зусланд apxидаж байсан. Маргааш нь төрөх гээд эмнэлэг явахад шартсандаа, эсвэл нойргүй хоноод ядарсандаа ч юмуу эхнэр нь эмнэлэгт төрөх гээд vxэхээс наагуур юм болж байхад гэртээ унтаж л байсан.
Энэ мэт гомдлоод байвал өчнөөн зүйлс байдаг. Харин би гэж тэнэг амьтан тэвчсээр л ирсэн. Орон дотроо өөр хүний нэрээр дуудуулж байхдаа ч, хүүхдийг минь орхиод өөрөө яв гэж хөөгдөж байхдаа ч,
Хамт apxи уусан эр эм найз ах гэлгүй хүн бүрт намайг муулдаг гэдгийг нь мэдсэн ч, чамайг би жаргааж байгаа чамд над шиг нөхөр дахиж олдохгүй хоёр хүүхэдтэй чамайг хэн тоодог юм гэж хэлүүлж байхдаа ч би салалгүй тэвчсээр ирсэн.
Үнэндээ маш их гомдож хаашаа ч хамаагүй салаад явмаар санагдаж байсан ч цагаа тулахаар чаддаггүй юм байна лээ. Бүр үнэхээр үxмээр санагдаж aмиa xopлох гэж нэг бус удаа бодож оролдож байсан ч хоёр хүүгээ бодоод чадаагүй.
Яагаад яаж ингэтэл их цөхрүүлж чаддаг юм бэ. Амьд хүн хэрнээ амьсгалахаас бусдаар ямар ч хүн гэх шинжгүй болтол нь сэтгэлийг яаж сэвтээж чаддаг юм бол. Хэлэхийг хүссэн гомдол бүрээ хэлмээр байгаа ч намайг хэзээ ч над шиг ойлгохгүй байх гээд амнаас ч үг гарахаа больсон.
Би уг нь их юм хүсээгүй, зүгээр л битгий худлаа ярь, битгий apxи уу. Юу ч болсон хэзээ ч битгий гадуур хоно гэж гуйдаг. Даанч хэзээ ч өөрчлөгдөхгүй бололтой. Өмнө нь салмаар байвч хоёр хүүхдээ бодоод эсвэл очих газаргүй болохоороо л салж чадахгүй байна гэж боддог байлаа.
Гэтэл ингэж их гомдоосон ч гэсэн үнэндээ ХАЙРТАЙ хэвээрээ байсан болохоор чаддаггүй байсан юм байна гэдгээ ойлгож байна. Уг нь apxи уухгүй, гадуур явахгүй л бол маш сайн аав сайн нөхөр.
Тийм болохоор apxийг нь л болиулчихвал дахиж тийм зүйлс болохгүй жаргалтай амьдрана гэсэн өчүүхэн итгэл байсан болохоор салж чаддаггүй байсан юм байна. Харин одоо бол шийдсээн. Хэзээ ч өөрчлөгдөхгүй юм байна гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн.
Өнөөдөр биш ч бага хүүгээ цэцэрлэгт орох нас нь болохоор салахаар шийдсэн. Өөрөө ажил хийх боломжтой болно бас тэр хүртэл хоёр жилийн хугацаанд хамт байсан ч байхгүй юм шиг бодож тэр хүнгүйгээр амьдарч сурахад сэтгэлээ дасгах болно.
Салаад явсан санахгүй бодохгүй хайрлах сэтгэл юу ч үгүй болтол сэтгэлээ бага багаар хөргөх болно. Яг ингээд сална гээд тулаад бодохоор олон зүйл хэцүү л санагдаж байна.
Хоёр талын аав ээж яах билээ, нөгөө их нүсэр хурим ямар ч үнэ цэнэгүй, хүүхдүүдээ яаж өөр дээрээ авах уу, хаана амьдрах уу гээд л. Гэхдээ зүгээр ээ, би шийдсэн.
Яг үнэндээ энэ бүх гомдлооо нөхөртөө уйлаад хэлмээр байгаа ч тэр одоо ч миний хажууд алга бас л утсаа салгаад алга болсон. Өмнө нь өчнөөн л хэцүү зүйл тохиолдож байсан ч хэзээ ч ингэтлээ цөхөрч, бас ганцаардаж байсангүй ээ.
Ер нь дотогшоогоо хүн болохоор хичнээн хэцүү байсан ч хэнд ч хэлж байгаагүй ганцаараа л шөнөжин уйлж хонодог байлаа. Энэ удаа энд биччихлэээ арай дээрдлээ шүү.
Ямар ч нөхцөлд эхнэр нөхөр бие биенээ хамгаалж хэнд ч муулж болохгүй гэж боддог болохоор найз нөхөд, ээж аавдаа гээд хэнд ч энэ талаараа хэлж байгаагүй ээ. Манай хүн харин надаас эсрэгээрээ өөр бодолтой байдаг нь харамсалтай.