“УДАМ MУУTAЙ ХҮН НЭГ Л ӨДӨР УДМЫН БУ3PAA ЗААВАЛ ГАРГАДАГ ЮМ БАЙНА”

“УДАМ MУУTAЙ ХҮН НЭГ Л ӨДӨР УДМЫН БУ3PAA ЗААВАЛ ГАРГАДАГ ЮМ БАЙНА”
Thank you for reading this post, don't forget to subscribe!1990 оны намар нөхөртэйгөө их сургуулийн оюутны дотуур байранд танилцаж байлаа. Тэр маань нэг давхарт, би ангийнхантайгаа дөрвөн давхарт байдаг байсан. Багшийн дээд сургуулийн оюутан өндөр биетэй тэр залууд анхны харцаар дурлаж, би ч гэсэн түүнийхээ анхны бүх зүйл нь байлаа.
Зах зээлийн тарчигхан амьдрал дундуур гал голомтоо үүсгэн анхны хүүгээ 1991 онд өлгийдөн авч байжээ. Хань маань хичээлийн хажуугаар ажил хийж өдрийн хоолоо болгоно. Би нялх биетэйн хажуугаар оюутан хоол унд муутай хичээлдээ гүйсээр нүд шүд гялалзсан туранхай шар охин болчихож билээ.
Тэглээ гээд шантарч байсангүй ээ, нөхөр охин хоёроо хараад л бүх зовлонг мартаж аз жаргалаар бялхаж байдагсан. Манай хүн Хэнтийнх, хааяа хадам ээж маань хоол унд чирээд ирдэгсэн.
Тэр үедээ надад -за хүү минь эртхэн чамд хэлье эцэг нь айхтар xapгис их удам муутай хүн шүү гэж надад хэлэхэд халуун хайрандаа шатсан би дотроо эцгийнхээ явдлыг заавал дуурайна гэж юу байхав гээд тухайн үед хадам ээжийнхээ хэлснийг үл ойшоож байлаа.
Гэтэл удам муутай хүн нас ахих тусам улам задгайрч зaвxaй хайхрамжгүй болдгийг хорин долоон жилийн дараа амсаж явна даа. Том хүүг маань долоон настай байхад сайхан охин минь төрж, миний бизнес ч амжилттай явагдаж амьдрал сайхан л болж байлаа.
Харин 30 настай үедээ нөхөр маань Солонгос улсруу явах гээд надаас нууцаар хөөцөлдөөд бүтээчихсэн байж байсан. Ингээд солонгост зургаан жил ажиллаж байгаад ирлээ. Байр саваа ч шинэчилж амьдрал овоо дажгүй л болоод ирэв.
Яг энэ үеэр муудалцаж манай хүн гэрийнхэндээ намайг муулсаар байгаад хоёр эгч дүү нь намайг нэг нүдээрээ ч үзэхээ болив. Ёстой бие холдвол сэтгэл холдоно гэж үнэн юм байна лээ.
Гэр бүлээрээ Хөвсгөл явахдаа ганцхан намайг үлдээгээд явахад нөхөр болон хадмууддаа голоо зурагдтал гомдож билээ. Эцгийнх нь xapгис xaтуу зан хоёр эгчид нь ч гэсэн байх юм даа. Ингэж амьдарсаар 30 гаран жил болжээ.
Хоёр хүүхэд маань амжилттай сайхан явж байгаа ч бидэн хоёр нь хэрүүлээр тасрахгүй байсаар энэ тавдугаар сард чемодонд хувцсаа хийгээд нөхөр маань байр хөлсөлнө гээд гараад явлаа. Гэрээсээ явахынх нь өмнөхөн би хүнд өвдөж xaвдap гэдэг оноштой болсон байсан.
Энэ өвчин онош ч нөхрийн маань сэтгэлийг огт хөдөлгөсөнгүй бололтой, том эгч нь утсаар яриад л гараад явсан. Эгч нь эмч хүн атал гучаад жил амьдарсан хань чинь хавдартай болчихсон байна гээд хэлэхгүйд нь их л гомдсон доо.
Нөхрийгөө явсны дараа xимийн эмчилгээнд явж аль муугаа үзсэн ч гуйхгуй дээ гэж гүрийсэн ч бүх насаараа хамт байсан түүнийгээ үгүйлж л байлаа. Нөхөр маань байр түрээслэж байгаа гээд хааяа л хэдэн цаас өгнө.
Наймдугаар сард энэ муу бие нь болохгүй бас туяанд орлоо. Сүүлдээ тэсэхгүй нөхрийгөө ирээч хамаг бие өвдөөд байна гэж гуйлаа. Бас л ирсэнгүй. Хүүхдүүд минь намайг юугаар ч дутаагаагүй ч насаараа амьдарсан ханиараа л би дутаж байсан.
Бие өвдөхөөр нөгөө муугаа санана. Ингэж явсаар сая есдүгээр сард машиных нь араас дагаж явж байгаад амьдарч байгаа байрыг нь мэдэж авсан. Маргааш орой нь хаалгыг нь тогшоод ортол нэг хүүхэн зогсож байна.
Таньж мэдэхгүй хүн байхаар нь айл андуурчихлаа гэж хэлээд хаалгыг нь хаагаад нөхөр лүүгээ залгаад -Хөгшөөн амьдарч байгаа байрыг чинь олсон, тэгсэн нэг танихгүй хүүхэн байх юм юун хүн бэ гээд хэлтэл өөдөөс -Аравдугаар хороололд хүрээд ирээч, бааранд хамаг юмаа алдчихлаа гэв.
Би ч яваад очлоо. Нөхөр надруу coгтуурхаад л. Тэгсгээд тэр асуудал өнгөрлөө… Харин энэ явдлаас гуравхан өдрийн дараа нөхөр маань нөгөө миний айл андуурчихлаа гээд хаалгыг нь хаасан айлаас гарч яваад баригдсан.
За тэгээд тэр хүүхнийг юун эмэгтэй вэ гээд сураг тавьлаа. Тэгсэн цагдаагийн газар эpэн сурвалжлуулж бүр баривчилгаанд хүртэл явж байсан зартай биeэ vнэлэгч хүүхэн байж.
Залуудаа мах, гурилны л хэрүүл хийж байснаас нас явсан хойноо бөгc бөөрний хэрүүл хийж явна гэж бодож байгаагүй миний хувьд тун хүнд цохилт болсон. Удам муутай хүн хэзээ нэгэн цагт заавал удмын бузраа гаргадаг юм байна.
Төрсөн эцэг нь ээжийг нь зoдож нүдээд ээж нь аргаа барахдаа амьд үлдэхийн тулд хэдэн хүүхдүүдээ аваад аймаг хошуу алгасан зугтааж арайхийн салсан гэдэг юм билээ. Хөгширсөн хойноо ингэж байсан юм чинь залуудаа хадам ээжийн минь үйлийг нь их ч үздэг байсан байх даа.
Хүн болгон л надад наад заваан юмаа хаяач гэх юм. Хар нялхаасаа зовж жаргаж бүх л цаг хугацаагаа хамтдаа өнгөрүүлсэн болохоор биeэ vнэлэгчтэй хамт амьдраад байхдаа яахав дээ гээд бүр харамсал төрөөд байх юм.
Хүүхэд насаа Хэнтий нутагт өнгөрөөсөн хань минь тэр сайхан нутаг шигээ ухаан нэмээсэй гэж залбирах юм. Үр чинь үлддэг хорвоо шүү, зөв л амьдраарай гэдэг буурлын үгээр үүнийгээ дуусгая даа. Энэ хүртэл уншсан та бүхэнд баярлалаа.