зөвлөгөө

“БУPXАНД HАЙДААД A3ЫН ЛАЙВ ШEЙP ХИЙДЭГ Л ХҮН БОЛЧИХСОН БАЙЖ…”

“БУРХАНД НАЙДААД АЗЫН ЛАЙВ ШЕЙР ХИЙДЭГ Л ХҮН БОЛЧИХСОН БАЙЖ…”

Thank you for reading this post, don't forget to subscribe!

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” – Хуулбарлахыг хориглоно

Би одоо 25 настай хөөрхөн үрсийн ээж. Залхуу хойрго, утас оролдох дуртай, хааяа нэг азын бурханд найдан лайв үзэж шэйр хийдэг зорилгоо мөхөөсөн ээж байв. Хүүхэд насаа хальт дурьдвал тийм хүүхэд байсангүй л дээ. Сурах дуртай, бүжиглэх дуртай боловч хүсэл мөрөөдлөө умартсан гүйээ бас худлаа үнэн ч гэсэн ийм тйим хүн болно гэсэн мөрөөдөлтэй байж.

Хүн гэдэг их сонин юм билээ хүүхэд байхдаа бага сага зовлон үзэж аpxи дарс ууж муу явбал хүүхэд зoвдог гэдгийг мэддэг бүр мэдэрсэн болохоор би л тэгж амьдарч үрсээ зовоохгүй байвал өөрийгөө сайн ээж, сайн хань гэж бодон амьдарсаар.

Зарим талаараа apxинаас хол байгаа нь магтууштай ч нөгөө талаараа би өөрийгөө мартжээ. Угаасаа ах дүү муутай хүүхэд харах хүн байхгүй болохоор гэртээ л байж хүүхдүүдээ харах нь миний хувьд сайн ээж гэж дүгнэж.

Би долдугаар ангид байхдаа аав ээжгүй хоцорсоон. Гэхдээ аав маань бидэнтэй уулзаж болохгүй хол байдаг байлаа. За тэгээд л бие дааж амьдарч эхэллээ дээ. Ах эгч нарын үгийг хаа нэг сонсоно гэхдээ би аль болох зөв замаар алхсан гэж дүгнэдэг.

Ингэж явсаар одоогийн 25 настай хөөрхөн үрсийн ээж бий болсон хэрэг. Төгссөн сургууль хараахан байсангүй яахав хагас бүтэн өнчин гээд улсын тэтгэлэгээр сурах боломж байдаг гэдгийг хожим мэдсэн би ч бас зүтгээгүй хэрэг л дээ.

Харин саяхан арван жилийн дараа хайртай аавтайгаа уулзлаа. Аав маань их хөгширч хамтдаа миний дэргэд долоохон хоноод л хотруу буцлаа, энэ хугацаанд ч гэсэн би тэнэг бодлогогүй хүний үг хүлээж авдаггүй зорилгогүй нэгэн байсааар л.

Уг нь би боддог байсан л даа, юу хийх үү яавал нөхөртэй дэм болох уу гээд гол миний намайг дардаг байсан зүйл хүүхэд харах хүнгүй гээд өөртөө хана босгоод зорилго хүсэл мөрөөдлөө мартчихдаг болсон ядаж байхад өөрийнхөа юунд дуртай юу намайг жаргалтай болгодог вэ гэдгээ ч мэдэхгүй юмнаас амархан уйддаг шинэ содон зүйлст дуртай хүн кк.

Өөрийгөө магтангаа бас муулаад би алдаагаа мэддэг ч засч чаддаггүй нэгэн. За эргээд сэдэв рүү гээ орьё. Харин аавтайгаа арван жилийн дараа уулзаж санасан сэтгэлээ дэвтээх боломжийг бурхан надад хоёр сар ч хүрэхгүй хугацааг өгсөнг сүүлд мэдсэн.

Миний өөртөө эмзэглэдэг нэг зүйлийн нэг баяр болохоор л цаанаасаа уйтгартай хоосон ч гэсэн яарах аав ээж байгаагүй нөгөө таны найз олон ч гэлээ тэд үрээгээ бодон өвөртлөж унтах биш гэдэг шиг 14 наснаас хүнтэй суух хүртэл аавыгаа л хүлээсэн.

Хүүхэдтэй болохоор баяр арай л дээр байсан ч аавыгаа санасаар л. Энэ жил аавтайгаа уулзаад л шууд хэлсэн охин нь цагаан сараар нөхрийнхөө ээжийнд биш энэ жил хамгийн түрүүнд тань дээр очино гэхэд аав инээгээд тэгээрэй гээд охиноо үнсээд буцсансан.

Хөл хориотой байсан тул энэ жил шинийн нэгэнд өглөө босоод үрсээ үнсчихээд сууж байтал аав маань бурханы оронд заларсаныг сонсох нь тэр би ч уул нь хөл хорио зогсохоор аавруугаа шууд очино гэсэн бодолтой бас л хүлээж байсан л даа.

Гэтэл миний аав хүлээсэнгүй ээ. Би арван жил энэ баярыг мөн ч их хүлээсэн шүү дээ гэвч би амжаагүй. Бурхан арай л бага хугацаа өглөө. Аавыгаа алдсан ч би тэнэг байсаар л.

Нутгаасаа гарч аавыгаа нутаглууулж ирээд би гурван өдөр гурван шөнө юм идэхгүй орноосоо ч босолгүй их зүйл бодлоо. Миний нас болоогүй байхад би ингэж шантрахгүй шүү, миний аав эд насандаа ямар их зүйл бүтээснийг эхнээс нь дуустал бодож тунгаан би ч бас тэмцэхээр шийдэв.

Өөрийгөө олoё залхуурч хүүхэд харах хүнгүй гэдэг шалтгаанаас болж өөрийгөө дарахаа хэрэггүй би чадна гээд дөрөв дэхь өдрийн өглөө үрсийнхээ төлөө орноосоо өндийлөө. Шууд нэг группд 25 настай сургуульд сурвал би оройтох болов уу надад урам хайрлаач гэхэд:

-Чи 25 настай хоёр хүүхдийн ээж одоо сураад төгслөө гэхэд ажил дээр гарвал хүүхдүүд том болсон харин ч амар амьдрал одоо л эхэлж байна гэдгийг уншаад бүр ниссэн шүү эргээд нэг инээмсэглэж чадлаа би. Хүнд үг ийм л чухал байдгийг сая ойлгож муу үг хэлэхээс болгоомжлох ухааныг бас дахин авсан.

Аавыгаа арван жил хаана ямар газар байсныг бичихэд илүүц байх. Эр хүн нэг алдаа л биз гэж өмгөөлдөг газар. Одоо би оюутан болсон өөрийгөө нүдэндээ харж инээн хоёр үрсээ урд хойноо бариад ч хамаагүй сурахаар шийдсээн.

Бас аавыгаа их санаж байгаа учир бага бодохыг хичээж байгаа. Арван жилийн дараа долоохон хоног маш богино хугацаа харин энэ долоо хоногт тэнэг охиндоо амьдралыг утгаар нь мэдрүүлээд буцсан аавдаа талархая.

Тэнэг охин нь хоёр хүүхдийн ээж болсон зовлон зүдгүүр мэддэг амьдралын ухаантай л гэж өөрийгөө төвийлгөж бодож гэтэл үгүй байж. Та минь хамгийн сайн аав Зорилгогүй залхуу охиноо Зорилго хүсэл мөрөөдөлтэй болгоод буцсан таньдаа баярлалаа. Би тэнгэрлэг аавынхаа Төгсөшгүй үргэлжлэл…

Охиноос нь Аав: Б-д. Удахгүй сургуулиа төгссөн талаар та нартайгаа хуваалцанаа. Амьдрал баялаг юм одоо л миний амьдрал дөнгөж эхэлж байх шиг. Ааваа би таниараа овоглож нэрийг тань үргэлж сайнаар дуудуулнаа охиндоо итгээрэй

Related Articles

Back to top button
error: Content is protected !!