зөвлөгөө

“БИ 40 ГАРСАН, АЗ ЖАРГАЛТАЙ ГAHЦ БИE БҮСГҮЙ…”

“БИ 40 ГАРСАН, ГАНЦ БИЕ, АЗ ЖАРГАЛТАЙ БҮСГҮЙ…”

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Мөрөөдөл гэдэг маш өргөн хүрээтэй том сэдэв юм. Хувь хүнийхээ хувьд, гэр бүлийн нэг гишүүний хувьд, нийгэмд хувь нэмрээ оруулагч бие хүнийхээ хувьд, улс эх орныхоо нэгэн эд эсийн хувьд, дэлхий ертөнцөд амьдарч буй бодгаль хүний хувьд гээд тус бүрд нь бодож хүсдэг, хэрэгжүүлэхийг зорьдог мөрөөдлүүд надад бий.

Харин хувь хүнийхээ хувьд яг өнөөдрийн байдлаар юу бодож, мөрөөдөж байгаагаа та бүхэнтэйгээ хуваалцья гэж бодлоо.

Мөрөөднө гэдэг нь өнөөдрийг хүртэл би хэн байсан, юу бүтээснээ биш юу бүтээхийн төлөө зорьж байгаа, юуг мэдэрч өөртөө таашаал авахыг сануулдаг амттай агшин байдаг болохоор хүн бүр л мөрөөдөх дуртай байдаг байх гэж би боддог.

Миний хувь хүнийхээ хувьд мөрөөдөж байгаа ойрын үеийн мөрөөдөл бол: Хамгийн түрүүнд: Өөрийнхөө гадаад төрх, дотоод оюун ухаан, зүрх сэтгэл, бие бялдар гээд бүх зүйлдээ сэтгэл хангалуун байдаг боловч залуу насаа удаан хадгалахыг хүссэндээ ч юмуу илүү төгс төгөлдөр болохыг хүсч гадаад төрхөндөө өөрчлөлт хийе гэж шийдсэн юм.

Тиймээс саяхан дээд зовхио татуулж, давхраа хийлгэчихээд гэртээ эдгэхийг нь хүлээгээд сууж байна. Яагаад ч юм нэг л цоо шинэ бүсгүй болж байгаа юм шиг сэтгэгдэл төрж байгаа болохоор шинэ дүр төрхийг маань хүмүүс сайхнаар хүлээн авч байгааг сэтгэлдээ төсөөлөн мөрөөдөж байна.

Хэдийгээр уламжлалт үзлээр царайны сайхнаар цай сүлэх биш гэж ярьж сургаж, биднийг хүмүүжүүлж, бид ч аав ээжээс заяасан царай зүсээрээ л байгаа гэж гайхуулдаг байсан боловч орчин үеийн техник, технологи, гоо сайхны ойлголт өөрчлөгдөн хөгжсөн энэ үед яагаад ашиглаж болохгүй билээ?

Яагаад 40 гарсан гэхээр л амьдралын эрч хүчгүй, удахгүй үxэx гэж байгаа юм шиг өөрийгөө зoлиocолж, байгалийн жамаараа арьс нь унжиж хөгшрөх ёстой гэж. Тиймээс би энэхүү хуучинсаг үзэлтэй тэмцээд өөрчлөлт хийсэн үүндээ ч сэтгэл хангалуун байгаа.

Цаашид ч эргэн тойронд байгаа найз нөхдөдөө, уулзсан хүмүүстээ наснаас хамаарч утга учиргүй амьдарч болохгүй гэдгийг харуулах болно гэж мөрөөддөг юм.

Хоёрдугаарт. 40 гарсан ганц бие аз жаргалтай бүсгүйн хувьд олон залуу бүсгүйчүүдэд бусдаас буюу эрчүүдээс хамаарч өөрийгөө аз жаргалгүй байлгах ёсгүй шүү гэдгийг ойлгуулж тэдэнд туршлагаасаа хуваалцаж, нэг ч гэсэн хүний амьдралд үлгэр жишээ болохыг хүсдэг.

Сүүлийн үед сошиал ертөнц фейсбүүкээс мэдээ унших бүрд нөхөртөө хаягдсан, үр хүүхдээ тэжээхийн төлөө шаналан зүтгэж буй олон мянган бүсгүйчүүд байгааг хараад сэтгэл өвддөг.

Яагаад ингэж их хүмүүс салж нийлж, тогтворгүй амьдарч түүний золиос болж үр хүүхдээ өнчрүүлнэ вэ? Юунд өөрийгөө таньж мэдэж, өөрийнхөө аз жаргалыг олоогүй байж хүнтэй суухад ач холбогдол өгч шаналдаг юм бэ?

Үнэхээр хань ижлээ гэж сонгосон юм бол яагаад аав ээж шигээ тэсвэр тэвчээр, ухаан гаргаж амьдарч болдоггүй юм бол гэсэн олон бодол толгойд эргэлддэг. Тэр бүхэн дээр гэнэдээд алдах гэж буй хүмүүст сэтгэлийн дэм өгөхийг хүсч байна.

Гуравдугаарт. Миний гэж өмчлөх жижигхээн компаний маань таван жилийн ой тун удахгүй болох дөхөж байгаа юм. Хэдийгээр тийм айхтар орлого мөнгө овоож оцойтлоо олоод байдаггүй ч надтай олон жил хамт ажиллаж, намайг л дагана хэмээн итгэл өгч өөрийн ажлыг минь эхлүүлж байсан,

Одоо бол бүр намайг ч оролцох шаардлагагүйгээр ажлаа бүрэн мэдэж авч явдаг үнэнч шударга хоёр ажилтнаа гэр бүлтэй нь цуглуулаад талархсан сэтгэлээ илэрхийлэнгээ хамгийн сайхнаар баярлуулахыг хүсч орон сууцных нь урьдчилгаа төлбөрийг гардуулан өгөх өдөр минь ойртсоор байна.

Удахгүй биелэх энэхүү гурван мөрөөдлөө урагш алхах ойрын төлөвлөгөө маань гэж хэлбэл зохилтой ч байж магад. Нийтлэл биш нэг агшны бодлыг минь уншиж болгоосонд гялайлаа.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!