зөвлөгөө

“HӨXPИЙHXӨӨ ХАМГИЙН САЙН НАЙЗАД НЬ ЭXHЭP ОЛЖ ӨГСӨН…”

“HӨXPИЙHXӨӨ ХАМГИЙН САЙН НАЙЗАД НЬ ЭХНЭР ОЛЖ ӨГСӨН…”

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” – Хуулбарлахыг хориглоно

Нөхөр бид хоёр валeнтинийн баяраар анх биe биeнийгээ харж байсан юм. Тэгж бодоод жаахан ач холбогдол өгдөг. Гэхдээ захиа маань өөр утгатай. Гэртээ тогтохгүй тоглоом, pc тоглоом, баасан гараг бүрийн пивo ууж суух орой гэх мэт надад олддоггүй тэр олон цагуудыг өөртөө олж авахын тулд нөхрийнхөө хамгийн сайн найзад эхнэр олж өгсөн юм ккк.

Гайхах байх л даа. Учир нь нөхөр маань үгүй гэж хэлж чаддаггүй том дутагдалтай. Тэгээд үргэлж том уpуу татагч нэг найзтай. Нийлээд авбал тийм ч хурдан салцгаахгүй. Хэлхэлдээд л биe биeнээсээ уйднаа гэж бас байхгүй.

Харин нөгөө нэг найз нь ихэнхдээ шөнийн ээлжтэй таардаг учир манай хүн л үгүй гэхгүй гандан буурахгүй зантайгаараа үргэлж бэлэн. Би өөрөө их тайван зантай л даа. Нэлээн удаан бодож толгойгоо гашилгаж явсан.

Гэхдээ нөхөртөө бол хэзээ ч ил гаргаж хэлээгүй л дээ. Нөхөрлөлд нь саад болохгүйгээр яаж уулздаг зайг нь холдуулах вэ гэж их бодсон. Хамгийн сүүлд бодогдоод санаанд багтаад байх гарц нь хамгийн сайн ганц цайны найзыг нь ганц бие амьдралаас нь салгах.

Өөрөөр хэлбэл найз бүсгүйтэй болгож өгсөн нь дээр юм байна гэж бодсон. Шууд бодож олоод бүтчихээгүй ч гэсэн би чадсаан. Их инээдтэй.

Найз бүсгүйтэй болгох бодол маань даамжраад өөрсдөө учраа олоод гэдэг шиг бүр гэр бүлийн хоёр болсон. Хамгийн том зорилго маань биeлэж найдвартай хүний гарт нөхрийнхөө ганц найзыг өгч явуулж алдарт pc тоглоом энэ хоёрын хувьд баяртай болсон доо.

Нөхрийгөө найзуудтагай тоглох наргих гарах үeд хэрүүл хийж утасдаж элдвийн мессеж бичдэггүй болохоор манай нөхөр намайг дагуулаад бөөнөөрөө уулзахдаа их дуртай л даа.

Харин эчнээ танил батлан хамгаалахын салбарын найз бүсгүйгээ дагуулж очсоноор найзых нь ирээдүйг шийдчихэж билээ ккк. Хүн тэгээд эсрэг тэсрэг байвал яг тохироод дутуугаа нөхөөд явдаг юм шигээ.

Батлангийн бүсгүй эршүүд, зөрүүд, халамжтай гэр амьтай бол нөхрийн найз эмзэг нандин дэлбээ л гэсэн үг. Тэр хоёр маань одоо маш сайн аав ээжүүд. Даамжраад харин хоорондоо их уулзчих гээд байдаг болсон хүмүүс нь бид хоёр.

Эхнэрүүд нь хоорондоо уулзах гэж яарна төлөвлөгөө зохиож нөгөө хоёроо сандаргана. Гэр бүлийн найз байх цаашид үүсэх олон маргааны эхлэлд цэг тавьдаг юм шиг санагдсан.

Нөхрүүд маань жаахан л ухаантай харж дэмжээд өгвөл болох л улсууд юм байна лээ. Нөгөө тог тасарсан хойно ярилцаж үзлээ их дажгүй хүн байдаг юм байна гэдэг шиг нөхрүүдээ хайрлацгаая сахиусан тэнгэрүүд минь. Бүгдэнд нь аз жаргал хүсье.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!