“ҮPИЙН TЭHГЭP ГЭЖ БУPXHЫ ХИШИГ Л ГЭЛТЭЙ” ЖАРГАЖ УНШЛАА

“ҮРИЙН ТЭНГЭР”
Thank you for reading this post, don't forget to subscribe!Bayarma Alex
Айлд сэргэлэн нэг хүүхэд байдагсан. Тэр нь манай гэрийн хамгийн дуугүй, байгаа байхгүй нь мэдэгдэхгүй мөртлөө сийрэг толгойтой ээж аавын итгэмжлэлээр гэрийн хоол хүнс, ойр зуурын талх тариа гээд л дэлгүүр лүү явах бага сага мөнгөний эрх мэдэлтэй, бас гэрийн санхүүг атгах, гүйцэтгэх ажлыг гардаж хийдэг байлаа.
Аав хааяа спортын төв ордонд луу дагуулан явж шатар тоглодог ба эсвэл шатарчин нөхөд нь манайд хонон өнжин өглөө үүр болтол тоглоно. Дүүг шатрын спортын найздаа шавиар оруулж нөгөөх нь шатар сайн ч тоглодог, солгой гараараа зураг гоё зурдаг, бас бус авъяастай байв.
Аав ээжийн ганц амины хүүхэд байхын зэрэгцээ миний охин ёстой мундаг, асар их ухаантай хүүхэд гээд онгироосоор байгаад эрхлүүлээд эвдчихсэн аж. Уг нь зөв замаар явсан бол нилээн юм дуулгах магадлалтай хүүхэд байсан, за тэгээд амьдрах гээд сайн муу наймаа арилжаа зөндөө л хийсэндээ.
Манайд нэг сүлжмэлийн машин байх, түүгээр сүлжмэлийн үйлдвэрт ажиллаж байсан байсан болохоор тэр үү толгой маш сайн, чив чимээгүй тоо бодож буй мэт гар машинаар зураггүйгээр юу л бол юу цамц өмд төрөл бүрийн хувцас аль хэдийнээ сүлжээд тавьчихдаг байж билээ.
Даанч нийлж буй найз нөхөд нь буруу шоу ихтэй хүүхдүүд байсан бөгөөд засал аваагүй дүү маань солгой гартай бөгөөд түүнийг нь аав багаас нь өхөөрдөөд гэртээ байнга дууддаг “солгой…” хэн нэр өгчихсөн нь ёстой буруу тийш нь залсан хатуу нэр болж дүүгийн маань ХУВЬ ЗАЯА нь өөрчлөгдсөн мэт өнөөг хүртэл бодогддог юм.
Иймд хүүхдэд буруу зөрүү өхөөрдсөн нэр дэмий гэдгийг хатуу ойлгомоор! Нэр хамгийн утга учиртай зүйл болохоор сайн муу явах нэрний хүч нөлөө бэлгэдлийг сайн тунгааж өгмөөр. Өнөө үед ч нэрийг бэлэгдэл түүний учир жанцан хор холбогдлыг сайн тунгааж харгалзахгүйгээр хэт их туйлширч өгдөг болсон цаг.
Манай эцэг өвгөдийн үеэс ямар нэр өгч болдог, ямар нэр өгөхийг цээрлэдэг болохыг мэддэг байж билээ. Нэрэнд маш их учир бий. Хувь заяа, учир шалтгааны тавилангийн сайн муу үйлийн үрийн оноолт ч бий.
Мөн нэр өгөхдөө багшаас асууж байж өгдөг нэр түүний хүчийг сааруулж сулруулах арга барилтай эсвээс зөв тийш нь залахын тулд авгайлж дууддаг ёстой мундаг ард түмэн байсан. Одоо тун цөөхөн хүмүүс мэддэг байх. Орчин үед зүгээр л төрөлх нэрийг бүтнээр дуудах нь зөв зүйтэй.
Сургуулийн дунд ангиасаа манай урд байрны гэр бүлийн асуудалтай айлын охинтой нөхөрлөх болсноор буруу ишлэсэн сүх шиг явдаг болчихсон. Нөгөө оxин нь сүүлд aмиа xopлосон нь дүүд маань ёстой xopлол болсон мэт санагддаг. Сургууль төгсөх үеийн хавар нь хэзээ хойно өнөө маргаашгүй төрөх болчихсон жирэмсэн байсныг нь бүгд мэдэж билээ.
Бид ааваас нууж гэр бүлийн яаралтай хуралаар авч бүгд л хүүхдийг гаргах ёсгүй! гээд хэлэлцэж байсны эцэст нь би дургүйцэж хожим хойно эндээд муу юм болбол яах юм, би хариуцахгүй хэмээхэд -За тийм ч юм уу гээд бүгд миний саналаар хүүхдийг төрүүлэхээр зөвшөөрч билээ.
Бараг төрөхөөр эмнэлэгт очсон үед нь аавд хэлж гурав хоногийн дараа эмээ өвөөгийн нар гарсан мэт байнга инээд хөөр бэлэглэсэн анхны зээ охин эмнэлэгээс гарч манайд ирж билээ. Бид хүүхдийн эцгийг тодорхойлох гээд мянга загнаад ч мянга эвээр аргадаад ч хэлүүлж чадаагүй юм даг.
Түүнээс хойш дүү маань эрийн тэнгэр, үрийн тэнгэрийн сахиусан тэнгэр гэлтэй эмээ өвөөгийн амины зээ охиноос хойш дөрвөн жилийн дараа гээд ар араасаа үргэлжилсэн охин хүүхдийн даллага мэт ҮРИЙН ТЭНГЭР дуудсан аятай байсан, нөгөө мундаг отгон дүү маань за бараг л өнөөг хүртэл маамуулж төрсөн хэвээрээ.
Дүү маань нөхрийнхөө хамт зүгээр сууна гэж ер үгүй нэг муухан машинтайгаа хөдөө орон нутгаар урт богино хугацаагаар болон хотын төвөөр, захаар гээд хаа сайгүй уйгагүй гэгч нь үүргийн наймаа эрхэлж амжиргаагаа залгуулдаг юм.
Нөгөө олон хүүхдээ ээж дээр орхиод наймаагаа хөөгөөд алга болчихно. Тэгээд ирэхдээ маамуутай ирнэ гэх мэтээр энэ олон жил нэг мэдэхэд л жирэмсэн болчихсон, нэг мэдэхэд л төрчихсөн, завсар хооронд нь хичнээнийг ч авахуулсан бүү мэд!
Миний зүүдэнд нялх хүүхэд орж ирээд зүүдлэгдээд ирэхээр л хэд хоногийн өмнө ирээд явсан дүү маань төрчихсөөн гэх ер бусын сураг дуулдах нь гайхам, -Хөөх гэдэс нь том байгаагүй дээ, -үгүй ээ! ямар сонин юм бэ? гээд бид нүд орой дээр гарч ам ангайтал дуу алдацгаана.
Нэг удаа бас шинэ он гараад удаагүй хоёр хонож байхад би аавынд очоод хувцасаа тайлаад жижиг өрөө руу ортол орон дээр нэг жаахан анхилуун үнэртэй улаан нялзрай нярай унтаж байх жишээний гэнэтийн бурханы бэлэг барих нь бөөн инээд хөөр гайхшралаар солигддог байж билээ.
Дүү маань төрөхдөө эмнэлэгт очоод бараг ёолох ч завгүй түргэн шуурхай төрөхийг нь яанам. Дахиад удаа ч үгүй өнөөх отгон дүү маань бас л жирэмсэн болчихсон төрөх явж байхад нь мэдэж авах сонин хувь заяатай учир битүүлэг ийм нэгэн тавилан дүүд минь байх.
Зарим нэгэн нь хүүхэд хүсээд ч олдохгүй байхад бурхан яагаад нэг хүнд ийм их үрийн тэнгэр хайрладаг юм бүү мэд, гайхмаар аж. Үрийн буян үйлдэж буй мэт ёстой бурханы таалалаар дүүгээс маань гарсан бүх хүүхдүүд хаа очиж бүгд хөөрхөн, царайлаг гэж жигтэйхэн,
Ухаантай, сэргэлэн цовоо, даруу, хичээл номондоо сайн, мундаг, авьяастай, охидууд байдаг нь манай гэрт ирж буй ёстой бурханы хишиг л гэлтэй сайн үйлийн үр үү?! Эсвээс хэзээ нэгэн цагт үйлийн үрээ эдлэх гээд ямархан үйлийн үрээр ирж буй хүмүүний үргэлжлэлүүд болох бол доо гэмээр.
Өнөө цагт гэр бүлд маань ирсэн анхны зээ охин маань өнгөрсөн хавар их сургуулиа төгсөөд АМЬДРАЛ хэмээх их далайд хөл тавьж, ар араасаа дэгдээхэй шиг дагуулсан охин дүү нарыгаа харж хандах сайн эгчийн үүргээ бүрэн дүүрэн ухамсарлаж яг энэ мөчид ч өнөө маргаашгүй төрөх дөхсөн 40 нас шүргэж буй ээжийгээ харж хандан магад одоо харин энэ удаад ч эцэс төгсгөл нь байж мэдэх отгон дүүгээ өлгийдөж авах гээд бэлтгэл хангаад ижийдээ хоол цайг нь хийж өгөөд сууна.
Сайн охин, сайн эгчийн үлгэр дуурайлал болно гэж итгэнэм зэ. АМЬДРАЛ ТААШГҮЙ бүхнээр элбэг дэлбэг ажээ. Их хүмүүний хувь заяа цаашид улам үргэлжлэх нь лавтай яа. Эй, хөөрхий энэ олон охидын хувь заяа, тавилан нь бурханы таалалаар сайн сайхан байх болтугай.