зөвлөгөө

“ХҮМҮҮС ДАГABAP XҮҮXЭДТЭЙ XҮHТЭЙ СУУХ ДЭМИЙ Л ГЭЭД БАЙДАГ…”

“ХҮМҮҮС ДАГАВАР ХҮҮХЭДТЭЙ ХҮНТЭЙ СУУХ ДЭМИЙ Л ГЭЭД БАЙДАГ…”

Сайн байна уу, та бүхэнд оройн мэнд хүргье. Намайг М гэдэг. Нэг газар түгээгч, бэлэн мөнгөний нярав хийдэг ажилтай энгийн нэг байдаг л залуу. Эхнэртэйгээ нэг гэрт орж хамтын амьдралаа эхлүүлснээс хойш одоо долоон сар болох гэж байна.

 

Эхнэр маань нэг хүүтэй. Хүү минь саяхан гурван нас хүрсэн. Хүмүүс дагавар хүүхэдтэй хүнтэй сууж хойд аав, ээж болох дэмий энээ тэрээ гээд зөндөө юм ярьж л байдаг юм.

 

Гэхдээ миний хувьд түүндээ хайртай халамжлана гээд авч суугаад эхнэрээ болгосон бол хэвлийгээс нь унасан үрийг хүний өөрийн гэж ялгаж харьцаад байхгүй өөрийн хүүхэд шиг л бодож хайрлаад өсгөөд явбал сайхан санагддаг.

 

Хийсэн нь биш өсгөсөн нь эцэг гэдэг үг ч байдаг шүү дээ, би тэгж л бодож явдаг даа. Өнгөрсөн долоон сарын хугацаанд эхнэр бид хоёрт муудах сайндах нэгнээ гомдоох асуудал байгаагүй гэж хэлэхгүй ээ,

 

Эрэгтэй эмэгтэй хүмүүс л болсон юм хойно мэр сэр тиймэрхүү асуудлууд бол байдаг л байсан. Хамгийн гол нь юу ч болсон бай, ямар ч асуудал үүссэн эр хүн л тэсвэр тэвчээр хатуужил ихтэй байх ёстой юм байна лээ.

 

Тийм байж чадвал асуудал үүсэж түр тар хийсэн ч гэсэн харилцаагаа энгийн сайхнаар нь авч үлдэхэд хамаагүй дөхөм юм билээ.

 

Эмэгтэй хүн чинь угаасаа л аргадуулаад, халамжлуулаад байж байх дуртай заяагдмал төрөлх араншинтай байдаг юм бишүү хэхэ. Аан хүүгийн маань хувьд гэвэл хүү маань их мундаг ухаантай хүү. Яг л ээжийгээ дуурайсан сэргэлэн цовоо хайр татам эгдүүтэй.

 

Гуравхан настай мөртлөө бүх зүйлээ өөрөө биеэ даагаад хийгээд сурчихсан. Өөрөө хувцас хунараа өмсөөд гар нүүрээ угаагаад хэнд ч төвөг болохыг хүсдэггүй нэг тийм том залуу шиг л байдаг даа миний хүү чинь.

 

Эхнэр маань бол мэдээж маш сайхан бүсгүй байдаг. Халамжтай сайн хань, сайн ээж, миний хамгийн сайн түшиг тулгуур болсон мундаг эмэгтэй бий. Бас бүх юмыг минь ойлгодог, зөвлөдөг миний хамгийн сайн найз л гэсэн үг.

 

Эр хүний ард эхнэр хүүхэд, элэг бүтэн аз жаргалтай амьдрал байхад л өөр юу ч хэрэггүй хангалттай байдаг юм байна гэдгийг энэ амьдралаараа хангалттай ойлгож мэдэрч явна.

 

Удахгүй бид гурав бүл нэмж ам бүл дөрвүүлээ болох гэж байна, хүү минь дүүтэй болох гэж байгаа гэсэн үг. Миний хувьд маш их аз жаргалтай байна. Маш олон жил үр хүүхэдтэй болох гэж хүсэж мөрөөдөж явдаг байсан.

 

Тэр мөрөөдөл минь эхнэртэйгээ суугаад шууд хоёр ой гарантай хүүтэй болж биелсэн ч гэсэн төлөвлөгөөгөө давуулан биелүүлнэ гэдэг шиг одоо удахгүй дахиад л хөөрхөн нялх маматай болох гэж байна.

 

Энэ амьдралдаа баярлаад бахархаад барахгүй тийм сайхан үгээр хэлж өгүүлбэрээр илэрхийлэхийн аргагүй аз жаргалыг хүн эхнэр хүүхдээсээ л олж хардаг юм байна. Энэ насныхаа ханийг зөв сонгосон хүн маш жаргалтай амьдардаг юм байна гэдгийг ч бас мэдэж авлаа.

 

Амьдрал хэцүү санагдах тусам өөдөөс нь улам хүчтэй сөрж тэмцэж алхах ёстой гэдгийг хүн бүр насны залуу байгаа дээрээ мэдээд аваасай л гэж хүсэх байна.

 

Аан тийм нээрээ уншиж байгаа зарим хүмүүс нэг зүйл дээр санаагаа чилээж байж магадгүй, шинэ мама нь төрчихвөл том хүүгээ яах бол, ярьж байсан шигээ байж чадахгүй хэлсэн үгнээсээ буцаад ад үзэхвий дээ гээд.

 

Хэзээ ч тийм зүйл болохгүй гэдгийг би харин энэ захиагаараа албан ёсоор хэлж андгайлж байнаа. Миний том хүү чинь миний л хүү.

 

Харин ч эсэргээрээ миний болчимгүй хэлсэн жижиг ч гэсэн үг, үйлдлээс минь болоод хүүд минь тэгж санагдахвий гэдгээс би өөрөө санаа зовж байгаа болохоор тэр тал дээрээ маш сайн анхаарч хүүгээ улам илүү л хайрлаж өсгөнө дөө.

 

Тийм болохоор санаа зоволтгүй шүү та нар маань, эр хүн хэлсэндээ гэдэг дээ хэхэ. Энэ хүртэл уншсанд баярлалаа. Бүгдэд нь өөрийнхөө гэр бүлд хүсдэг аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе. Магадгүй дараагийнхаа захиагаар уулзацгаая…

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!