зөвлөгөө

“ХОЛ ЗАЙ ХОС ХОЁРЫГ ШАЛГАДАГ БОЛОХООС САЛГАДДАГҮЙ…”

“ХОЛ ЗАЙ ХОС ХОЁРЫГ ШАЛГАДАГ БОЛОХООС САЛГАДДАГҮЙ…”

Thank you for reading this post, don't forget to subscribe!

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” – Хуулбарлахыг хориглоно

Хүмүүсийн өөрсдийнхөө хамгийн нандин, ариун, анхны гээд хайрынхаа тухай бичсэнийг уншиад өөрийнхөө хайрын тухай бичмээр санагдлаа. Би ер нь их эршүүд л дээ, бүр багаасаа л ийм байсан. Аав ээж намайг фитнесд 14-тэй байхаас маань явуулсан. Хүнд хөдөлгөөн илүүдэхгүй гээд. “Өргөө” кино театрын баруун талд байдаг “Сүлдэт” фитнесд мөн ч удаан явлаа даа, хуучин “Монгол” фитнесс нэртэй байсан.

 

Нэг яваад л нэг болиод л нэг таргалаад л нэг буцаад жиндээ очоод л. Тэмцээн эд нарт орохоор гоё биетэй бишээ, зүгээр л хөлсөө гаргах гоё байдаг юм. Ингэж явсаар фитнесийн зөндөө олон найз, ах эгч нартай болсон. 2013 оны 4 билүү 5 сард фитнесд өмнө нь харж байгаагүй нэг том биетэй залуу шинээр явж эхэлж байнаа. Удаан явчихсан болохоор бараг бүх хүмүүсийг нь мэддэг байсан.

 

Тэгээд тэр залууг гэрийнхээ ойролцоо хоёр ч удаа хардаг юм байна. Дараа нь фитнес дээр уулзаад аар саархан юм ярьдаг болоод, гэр нь манай гэрийн хажууд байдаг гээд фитнесээ тараад байнга хамт явдаг боловоо. Тэгээд л найзлаад хамаг юмаа бие биедээ ярьдаг сайхан найзууд болсон. Том биетэй найзыг маань Баярбилэг гэдэг.

 

Тэгээд Билгээд би байнга найз залуутай болмоор байх юм гэж зөндөө хэлдэг байсан хаха. Өмнө нь зүгээр л үерхэл нэртэй мессежлэдэг залуу байсан л даа, гэхдээ тэр ерөөсөө сэтгэлд хоногшоогүй ээ, та нарт ч гэсэн тийм хүмүүс байсан л байх тэ.

 

Би ер байнга шахуу Билгээгийнд ороод хоол хийж иднэ, гэрт нь найзуудтай нь кино үзнэ гээд л гэрт нь ороод л буйдан дээр нь удирдлага аваад л завилаад суудаг л даа, яг өөрийнхөө гэрт байгаа юм шиг. Тэгж ингээд Билгээгийн нилээд сайн хэдэн найзуудтай нь танилцаад найзлаад 1,2 жил өнгөрсөн.

 

2015.08.30 нд Билгээгийн гэрт нь халуун хүйтэн ус тасарчихсан гээд надруу залгаад “Найздаа жаахан ус оруулаад ирээч, хоол хийх гэсэн ус тасарчихсаан” гэхээр нь За гээд гэрийнхээ хамгийн том хоолны саванд дүүрэн ус хийгээд таван давхраас буугаад буцаад дөрвөн давхарлуу гаравөө.

 

Манай гэр таван давхарт, Билгээгийнх хажуу байрны дөрвөн давхарт. Тэгээд Билгээгийнд орсон чинь өмнө нь харж байгаагүй хоёр найз нь байнаа. Усаа оруулж тавьчихаад, буйдан дээр сууж байсан нэг найзтай нь гар барьж танилцчихаад, эргээд нөгөө найзтай нь танилцах гээд харсан гал тогооны текэн дээр цээж нvцгэн, буржгар үстэй нэг залуу төмс хэрчиж байнааа, өө бурхан минь…

 

Ямар гоё инээдэг, яасан нүдэнд дулаахан залуу вэ гэж бодооод л, зүрх бүр амаар гарч ирлэээ базарваань. Тэгээд анхны харцаар дурлачихаж байгаа юм. Гараа өгөөд Түшиг гэсэн чинь өөдөөс Тулга гэж байнаа. Би багадаа Тулга гэдэг нөхөртэй болвол гоёдоо гэж гэнэн томоогүй хүүхдийн бодлоор бодож байсан минь шууд санагдаж билээ.

 

Манай аав ээж хоёр хос нэртэй Энхбаяр, Энхтуяа гэдэг, тэгээд хос нэртэй хүмүүс гоёдоо гэж боддог байсан) нэрийг нь сонсоод бүр хачин болоод, буйдан дээр очоод аймар хөлөө ачаад цомцойж сууж энэ тэр. Нөгөө завьлаад суудаг охин байхгүйэээ байхгүй, Билгээгийн хажууд аймар барьц алдаж энэ тэр, хоолой моолой цаанаасаа нарийсаж марийсаад.

 

Дотроо бол хүүеээ Түшигээ өөрийнхөөрөө байгаач, тэнэгтээ байгаач чи гэсэн өөдөөс дотор хүн маань хуцаад бай гоё залуугийн хажууд жаахан аятайхан эмэгтэйлэг байгаадах гээд. Тэгээд сандраад бүр байж сууж чадахгүй “Заза найз нь жаахан завгүй байсан юм, байж байгаад орж ирээд саваа авчихъя” гээд гарлаа.

 

Билгээгийнхээс гарсан чинь ашгүй нэг татсан гэдэсээ сул тавиад гүнзгий амьсгаа авлаа шүү. Гэртээ орсноо хувцасаа солиод нүүрээ будаж мудаад. Чааваас будах ч гэж крем л түрхэж байгаа юм. Билгээ хэзээ саваа ав гэж залгах бол гээд л хүлээлээ. Ашгүй залгаад л орж саваа аваад л буцаад аймар хурдан гарсан.

 

Яагаад ингэж их сандраад байгаа юм бэ Түшигээ гээд л өөрийгөө хараагаад гэрлүүгээ орвоо, уг нь нүүрээ будаад нөгөө хувцасаа өмсчихсөн тэднийд жаахан сууя гэж бодсоншдэээ, нөгөө гоё залууг жаал ажиглах байсан юм гээд л. Тэгээд тэр өдөр худлаа болчихлоо гэж бодоод кремдсэн нүүрээ угаачихсан яг унтах гэж байсан чинь Билгээ залгаад Тулгаа гурвуулаа караокедье гэдэг юм даа.

 

Буцаад л нүүрээ кремдээд мангар хурдан гэрээсээ гарсан. Тэр өдөр тэгээд нэг тийм өмнө нь хэзээ ч авч байгаагүй сандрал догдлолтой өдөр байсаан. Тэгээд маргаашнаас нь Билгээ Тулгаа бид гурав гурван сар цуг фитнест явахаар боловоо, ээ ёндоо гээстэй. Тулгаа гэхдээ намайг ерөөсөө тоодоггүй байсан, угаасаа аймар дуугуй, нэг дуугарахаараа аймар ширүүн тийм залуу.

 

Фитнесд ирэхгүй өдөр нь аймар удаан хүлээнэ. Дугаарыг нь Билгээгээс авах гэхээр арай л азаарны болчих гээд, манай Билгээ ер нь аягүй шооч залуу л даа. Тэгээд нэг өдөр Тулгаа бас фитнесдээ ирэхгүй болохоор нь ширлээд Билгээгээс дугаарыг нь асуусан чинь тэрний тэр инээж байгааг, аая чи Тулгаагаар яах гэж байгаа юм гэж ирээд л тэр инээд бүр үнэн зэвүүн.

 

Тэгж тэгж өгөөд л би зориглоод Тулгаа руу залгаад Сайнуу гэсэн чинь Хэн бэ чих шиг, аргагүйшд яаж миний дугаарыг мэддэгийн, Түшиг байна гэсэн чинь өөдөөс юу гэсэн гээч Ямар Түшиг гэж авсан. Ээ хорвоо, за ёстой нүүр хийх газаргүй болоод, Өө чи танихгүй байгаа юмуу Билгээгийн найз Түшиг байна гэсэн, Тэгээд яах гэсэн юм чих шиг.

 

Заза чамайг фитнесдээ ирэх юм уу л гэж асуух гэсийн гэсэн Үгүй гээд тасалчихдаг ч байх шиг. Буцаагаад Билгээрүү залгаад Хүүе танай найз чинь угаасаа ийм сонин харьцаатай юмуу гэсэн -Тиймээ мань хэд бүр дасчихсан гэж байна… Заза тэгвэл ч яахав, ганц надтай ингэж харьцаагүй юм байна гэж бодоод өнгөрвөө.

 

Тэгж анх удаа утсаар ярьж байлаа. 11 сард аавтайгаа жаахан муудаад гэрээсээ гараад хонох газар байдаггүй ээ, тэгсэн гэнэт Лхагваа Тулгаа хоёр цуг амьдардагийг санаад (Лхагваа гэж Билгээгийн найзуудаас хамгийн түрүүнд танилцсан миний сайн найз) Билгээрүү залгаад тэднийд очоод хоновол намайг юу гэж бодох бол гэсэн чинь зүгээр асуугаад үзээ цаад хоёр чинь юу ч бодохгүй, манай найзууд аягүй сайн залуучууд гэж байна.

 

За гээд л уухайн тас Лхагвааруу залгасан чинь намайг очоод авъя байж байгаарай гэж байна. За гээд л удахгүй ирээд авлаа, замдаа аавтайгаа яагаад түр тар гэсэнээ хэлсэн чинь надад зөндөө юм тайлбарлаад л. Тэгээд гэрт нь ч ирэв, орсон чинь Тулгаа хоол хийж байна. Нээх гоё инээдгээрээ инээчихсэн Сайн уу гэж байна.

 

Тэр оройноо хоолоо идчихээд унтацгаах боловоо, тэгсэн чинь аймар хөөрхөн надад тусд нь ор засч өгчихөөд тэр хоёр өвөртөө ороод унтацгаасан. Тэгээд Тулгаа бага багаар надруу мессеж бичиж, ярьдаг болов. Бид хоёрыг харьцаж байгааг найзуудаас хэн нь ч мэдээгүй ээ. 2016.01.06 нд Манай Билгээгийн төрсөн өдрөөр Тулгаа надруу залгаад Түшигээ өнөөдрөөс хоёулаа үерхэж байгаа шүү гээд нээх хурдан хэлснээ тасалж билээ.

 

Тасалсаныхаа дараа мессежээр Хайртай шүү гэж бичээд хэхэ. Ингээд л бид хоёрын хайрын түүх эхэлсэн юмдаа. Удаагүй тэр маань Батлан Хамгаалах Яамнаас Японы Цэргийн академийн тэтгэлэг аваад (Батлан хамгаалахын их сургуульд сурдаг байсан, тэр олон хүүхдээс хоёр нь л тэнцэж явсан. Миний хайр хичээлдээ аягүй мундаг) 2016.03.28ны үүрээр ниссэн.

 

Тэтгэлэгтээ бэлдэж байхдаа 2016.01 сарын сүүлчээр юмуудаа орой гараас атгаад гудамжаар алхаж байхдаа хайр нь тэтгэлэг авчихвал ирэхдээ байрныхаа мөнгөтэй ирнээ, хоёулаа сайхан амьдарнаа гэсэн. Тэгэхэд л энэ залууд бүх зүйлээ, өөрийгөө хайрладагаас илүү их хайрыг түүнд өгнөө гэж бодсон.

 

Маш их итгэсэн. Цагаан сараар манайд ирж бууз хийж өгсөн, ээж аавд маань их таалагдсан. Би бас Дарханлуу Тулгаагийн аав ээжтэй танилцах гэж очсон. Ээжтэй нь хааяа хааяа лаг ярьнаа бас. Хайрт маань одоо Их наран улсад нэг жил хоёр сар болж байна. Би түүнийгээ хүлээсээр л байгаа, хүлээсээр ч байх болно.

 

Анх яваад эхний гурван сар бие биентэйгээ холбоо бариагүй, маш хэцүү байсан. Эндээс утас авч явж болохгүй гээд тэнд очоод эхний степэнтээ аваад утас авах байсан. Тэгээд 7 сарын 6нд утас аваад очсоноос нь хойш тэгж нэг анх удаа царайг нь харж билээ. Тэрнээс хойш тэгээд л хэрэлдэх муудах зүйл гарна, бие биенээ санаад уйлж ярьна, гомдоно, уурлана, сална гэж хэлнэ тэр болгонд Миний хайр маш ухаантай байдаг.

 

Өөрийнх нь зөв байсан ч хайрыгаа уучлаарай, хоёулаа ойлголцъё гээд л. Надад бас тэндээс зөндөө юм явуулнаа хэхэ. Хүмүүс гайхаад байдаг юм үерхээд хоёр сар л болчихоод яаж ийм удаан итгээд хүлээгээд байдаг байнаа гэж. Цэргийн сургууль хатуу чанга дэглэмтэй, бүх зүйл цаг нартай, гарч орж болохгүй, гардаг байсан ч Миний хайр угаасаа үнэхээр мундаг залуу.

 

Намайг хэзээ ч хуурахгүй гэдэгт нь чин сэтгэлээсээ итгэдэг, намайг өөртөө итгүүлэх зүйлээ миний хайр өөрөө л хийдэг. Одоо удахгүй найман сард ирээд 20 хоноод буцаад явнадаа. Дахиад 3.5 жил байгаа. Би хүлээнэ. Хол зай хос хоёрыг зүгээр л шалгадаг болохоос салгадаггүй юмаа! Байнга халуун дотноор ярьж, бичиж байх хэрэгтэй, яг хажуудаа байгаа юм шиг мэдрэх хэрэгтэй.

 

Би түүндээ маш их хайртай. Өө нээрээ миний төрсөн ахыг Тулга гэдэг, миний төрсөн дүүг Жавхаа гэдэг. Хайртын минь нэр бас Тулга, эгчийг нь Жавхаа гэдэг. Аав ээжүүд маань нэг онд төрцгөөсөн. Бага дүү нарын маань сууж бие засдаг крошонк нь хүртэл адилхан. Бид хоёр ивээл жилтэй. Бүр бүх зүйл цаанаасаа, би түүнд тэр надад зориулагдаж ирсэн гэдэгт 1000000% итгэлтэй байна. Сайхан гэр бүл болноо. 2018 он

Related Articles

Back to top button
error: Content is protected !!