зөвлөгөө

“COXOP 3OOCНЫ НЭМЭРГҮЙ TOГЛООМЧИН HӨXӨРТЭЙ” БОДИТ АМЬДРАЛААС

“COXOP 3OOCНЫ НЭМЭРГҮЙ ТОГЛООМЧИН HӨXӨРТЭЙ” БОДИТ АМЬДРАЛААС

Сайн байцгаана уу. Би нөхөр бяцхан хүүгийнхээ хамт амьдардаг айл гэрийн эхнэр, байдаг л нэг энгийн бүсгүй. Хүү минь жаахан, нөхөр минь ч жаахан балчираараа. Гэвч санаа нь гэж үнэхээр явчихсан. Бид хамт амьдраад хоёр жил болж байна, хүү минь төрөөд нэг жил болох гэж байна.

 

Энэ хугацаанд нөхөр маань хүүхдэдээ хувцас хунар, оймс, идэж уух зүйлийг нь байтугай ганц ширхэг памперс ч авч өгч байгаагүй. Ааш зан гэж мэдэхгүй юм даа, тун хэцүүхэн хүн. Хүү бид хоёрыг хамаатан садныдаа хүртэл аваачиж тавьчихаад орхиод гараад явна.

 

Шөнө хэд л бол хэд гэж орж ирнэ, эхнэр хүүхэдгүй ганц бие хүн аятай л байдаг. Заримдаа coгтуу, заримдаа эрүүл ирнэ. Товчхон нэг үгээр хэлбэл манай нөхөр мөpийтэй тоглоомонд дoнтoод нилээн удаж байна.

 

Гэхдээ муу ч сайн ч үр хүүхдийн минь төрсөн эцэг нь юм шүү гээд ихэнх үед тэвчинэ. Заримдаа гэхдээ хүн л болсон хойно тэвчээр алдарч хэрүүл хийнэ.

 

Энэ бүрт өөрийнх нь буруу байсаар байтал надад загнуулаад үг хэлүүлээд чимээгүй өнгөрнө гэж байхгүй мэдээж хараал зүхэл зoдоон нүдээн болдог. Энэ болгоныг нь өдий хүртэл тэсэж тэвчиж ирлээ.

 

Намайг хайрлаж халамжлах нь битгий хэл хүүхдээ ч анзаарч үнсэх нь өдрийн од шиг байдаг. Би л урдуур хойгуур нь орж хоол унд хийж, хувцас хунарыг нь угааж цэвэрлэх гээд бүх л ажлыг нь хийж явсаар өдөр хурдан дуусаасай гэж бодон өдөр хоногийг аргацаадаг болсон байна.

 

Мөpийтэй тоглоомоо тоглохын тулд намайг элдэв бусаар минь хэлж доромжилж өшиглөж зoдохоос наагуур юм болж байж хэдэн төгрөг салгаж аваад яваад өгнө.

 

Хамгийн гол нь өөрийнх нь олж ирсэн цалин мөнгө огт биш, хүүхдийн мөнгө цалинтай ээжийн мөнгө гээд хүү бид хоёрын өөрсдөндөө зарцуулах ёстой мөнгөнөөс маань бөөн юм болж байж аваад явдаг. Хэрвээ намайг хүн шиг өнгөтэй өөдтэй элбэг дэлбэг авч явдаг бол би юу гэж л тэр халамжын хэдэн төгрөгөн дээр ингэж зодуулж нүдүүлэхээс нааш юм болж харамлаж нoвшрох вэ дээ.

 

Тийм юм байж мөнгө олж ирэхээсээ илүү бөөн юм болж байж авч гарсан мөнгөө алдаад хоосон гуяа ганзагалаад apxи үнэртүүлээд орж ирнэ.

 

Эх хүн л болсон хойно хүүхдээ л элэг бүтэн амьдруулах гэж хичээж явна даа. Эмэгтэй хүн юм болохоор заримдаа ч гэсэн эр нөхрийхөө хайр халамжыг мэдрэхийг хүсэх л юм. Яагаад хүмүүс гэр бүлээс гадуур харилцаатай, нyyц aмpагтай байдаг вэ гэдгийн учрыг ч ер нь ойлгосон.

 

Эр нөхөр нь ийм арчаагүй байхад ямар ч эмэгтэй хүн тэсэж тэвчиж үнэнч байхад хэцүү л байдаг байх. Гэлээ гээд би өөр хүн амьтантай болсон юм одоогоор бол байхгүй л дээ. Тэгж явж байх боломж бололцоо ч алга.

 

Түүнийг надад ямар зан гаргана тэрийг нь өөрт нь хэд дахин нугалж өгмөөр санагддаг, тиймдээ ч би надад гаргасан зан болгоныг хэд дахин нугалж ч өгдөг. Эмэгтэй хүнийг төрсний дараа эр хүний гаргасан муухай зан буцаад өөрт нь өс болж очдог гэж үнэн үг шүү.

 

Ер нь эр нөхөр нь эхнэртээ ямар ааш зан гаргана тэр чинээгээр эмэгтэй хүн хатуужиж хатуу чанга эмэгтэй болдог юм шигээ. Сая бид хоёр хэрүүл хийгээд түүний -гэрийн авгай минь чамайг надаас өөр хэн тоодог юм гэдэг үгийг сонссондоо гэрээсээ хөөгөөд гаргачихлаа.

 

Би энэ хугацаанд түүнийг дэндүү даврааж дээ. Бүх зүйлийг нь урдуур нь орж хийж гүйсний хариуд ийм үг сонссон хүн тайван байж чадсангүй. Гэхдээ амьдралаа бүтэн авч үлдэхийн тулд өөрөөс гарч болох бүхэл тэвчээрийг гаргаад тэсээд л өдийг хүрчихээд байж байна.

 

Энэ хүний надад гаргах хандлагыг нь өөрчлөх гэж хичээсэн ч улам л би өөрөө зовлонд унаад, энэ хүн бахь байдгаараа бүр улам ч дордоод байх юм. Энэ хүн угаасаа сохор зоосны нэмэргүй болохоор энэ хүнтэй хүнгүй би хүүхдээ аваад явж чадна гэж боддог.

 

Гэхдээ хүүхэд минь эцгийн хайр халамжгүй, аав гэдэг хүний нөмөр нөөлгөөр дутуу өсөхвий гэж айдаг. Хүүхдийнхээ төлөө л би ингээд зовоод байх ёстой юм болов уу. Сайн сайхан зөөлөн хандахаар улам л давраад байдаг.

 

Намайг бэр энэ тэр ч гуйлгүй ганц хадагны зарлагагүй үнэгүй аваад суусан болохоор энэ хүнийг яаж ч болно гэж боддог юм шиг л санагдах юм. Манай гэрт байдаг болохоор хүний юманд ямар балиар сэтгэлгүй зан гаргадаг гэж бодно.

 

Одоо хүүхдээ бодмоор байгаа ч өөрийгөө бас бодмоор байдаг. Хангалттай тэсч тэвчиж, хангалттай боломж олгосон гэж бодож байгаа болохоор энэ цагаас эхлээд энэ хүнийг гэрийнхээ босгоор дахиж давуулахгүй гэж шийдчихээд л сууж байна.

 

Энэ шийдвэр маань зөв гэдгийг та бүхэн минь надад хэлээд урам зориг итгэл нэмээд өгөөч. Эсвэл нөхрийгөө ухаан сууж, эр хүн шиг эр хүн болж энэ муухай тоглоомноосоо гарах цагийг нь хүлээх ёстой юм болов уу.

 

Надгүй бол бүр л гэр оронгүй болж хөөрхий гудманд л гарах байх. Гэхдээ ямар ч эр хүнгүй хүүтэйгээ хоёулаа л хамт байхад юм бол илүү сайхан амьдрах юм шиг надад санагдаад байдаг боллоо. Ганц бие ээж байх бодож байгаагаас минь хэцүү байх л даа…

 

Энэ амиа бодсон шийдвэрийн маань хамгийн том xoхирогч нь юугаа ч мэдэхгүй миний бяцхан хүү л болж байх шиг байна даа. Хүүгээ л хамгийн их өрөвдөж байна. Эцэггүй өссөн хүүхэд яаж хүмүүжиж ямар хүн болох бол. Эгч нар, ээжүүд минь сэтгэлээсээ зөвлөгөө өгөөч…

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!