зөвлөгөө

“ЭР ХҮН МӨНГӨ ОЛООД ИРЭХЭЭРЭЭ ЭXHЭPЭЭ COЛЬДОГ ГЭДЭГ, ҮНЭН ГЭЖ ҮҮ”

“ЭР ХҮН МӨНГӨ ОЛООД ИРЭХЭЭРЭЭ ЭXHЭPЭЭ COЛЬДОГ ГЭДЭГ, ҮНЭН ГЭЖ ҮҮ”

Хорьж болдоггүй хорьхон настай байхдаа чамтай анх учирч юу ч мэдэхгүй гэнэн амьтан учраа мэдэхгүй дурлаж явлаа. Чамаас өмнө уулзаж учирдаг хүнгүй, хүнтэй ч хөтлөлцөж үзээгүй даруухан охин байлаа. Чамтай утсаар танилцаж, уулзаж эр хүн гэдгийг ийм байдаг гэж төсөөлөн итгэсэн учраас чамд бүхнээ зориулсан.

 

Чамтай нүүр тулан уулзах тэр мөчүүдийг би маш тод санадаг. Нэгэн өдрийн үл ойлголцлоос болоод би анх удаа чамд итгэл алдраад дахин уулзахгүй гээд хатуухан хэлээд гарахад чи нулимс дуслуулан уйлаад хоцорсон тэр царайг чинь харсан би явах замдаа л эр хүний нулимсыг үзсэндээ харамсаж эргээд ороод ирэхэд ямар их баярлаж байсныг чинь би тодхон санаж байна.

 

Тэр мөчөөс би чамд бүрэн итгэж дахин ийм байдалд оруулахгүй гэж бодож хичээх болсныг чи мэдэх үү. Дурсамжтай сайхан цаг хугацааг хамт туулжээ. Удалгүй бид шинэ хүнтэй болох болов. Энэ мэдээг хэлэхэд ямар их баяртайгаар хүлээж авсныг чинь санаж байна.

 

Даанч амьдрал үзээгүй жаахан хүүхдүүд байждээ. Биенэээсээ бие салгаж хүн өсгөх том хариуцлага гэдгийг ойлгоогүй л явж. Хүү минь ч төрж үгээр илэрхийлэх аргагүй аз жаргалыг мэдэрч билээ.

 

Чамд минь магадгүй гэр бүлээ авч явах амаргүй даваа байсан биз, миний муухай аашыг тэвчиж амьдралаа авч явах гэж хэрэндээ л хичээж байсныг чинь би мэднээ. Гэсэн ч би мэдсэн ч мэдээгүй юм шиг байж чамайг хатуу чанга байгаасай гэж боддог байсан юм шүү.

 

Амьдралд шантармаар хэцүү зүйл зөндөө байсан ч би ганцхан чамд итгэж хэцүү бэрх бүхнийг даван туулдаг байсан. Эхний гурав дөрвөн жил бидний амьдрал хэцүү байсан ч хэрэндээ л жаргалтай байжээ. Эр хүн өөрийн гэсэн бяцхан бизнестэй жаахан мөнгө олдог болохоороо ийм их өөрчлөгддөг гэж үү.

 

Гэртээ нэг, хоёр хоногоор ирэхээ болиод л, ууртай уцаартай болоод эхэлсэн. Чи минь өөр хүнтэй болжээ, эрт мэдсэн учраас би түүнийг чинь зогсоож чадсан. Ингээд л бүх зүйлд нь итгэж байсан зүрх сэтгэл минь нэгэн хар толбо нэмэгдэв.

 

Гэсэн хэдий ч эмэгтэй хүн дэндүү тэвчээртэй уян зөөлхөн юм болохоор уучилсаан. Дахиад тийм зүйл хийхгүй гэсэн амлалтаа өгсөн учраас чинь. Цаг хугацаа өнгөрсөөр бидний харьцаа хөндийрсөөр л. Энэ хугацаанд хадам талаас дapамт шaxалт ч их байсан би гүрийсээр л байсан.

 

Амьдралаа яаж өөрчлөх вэ, халуун дулаан уур амьсгалаа яаж эргүүлэн авч ирэх тухай бодож шөнө ч нойр минь хүрдэггүй байсаан. Чамтай ярилцах гэж зөндөө л оролдож үзсэн тусыг эс олсон. Өөрийгөө өөрчлөх гэж өөр хүн болох гэж цаг үргэлж боддог байсан.

 

Гэхдээ нэг нь ганцаараа хичээгээд хичээгээд амьдрал өөрчлөгддөггүй юм билээ. Намайг ажил хийдэг байхад үеийн залуучууд зөндөө л өдөж хоргоодог байсан би эх хүн, эмэгтэй хүн учраас нэг ч удаа журам алдаж үзээгүй.

 

Гэтэл чи удган гэх нэртэй худалчийн ярьсан хэлсэн болгоноор намайг өдөр болгон хaрдаж зовоодог байсан. Харин ингэж явахад минь шинэ хүн, шинэ амьдрал бүрэлдэж эхэлсэн. Ингээд амьдрал минь шинээр эхэлж бүх зүйл сайхан болох нь гэж итгэсэн найдсан.

 

Үр минь гэдсэндээ томорсоор л, төрөх хугацаа минь дөхсөөр хоёрхон сар дутуу байхад аав нь сураг тасрав. Учир гэвэл өнөөх л удганыхаа хэлсэнээр өөрийнх нь хүүхэд мөн эсэхэд эргэлзсэн гэх юм. Хүлээсээр л хүлээсээр л.

 

Тэгж явсаар хөдөө ажиллаж байгаа сураг чинь гарсан. Хоёр хүүхдийнхээ төлөө ажиллаж байгаа гэдэгт итгэсэн. Хүн амьдралд итгэл найдвараа алдддаггүй юм билээ.

 

Хүлээж хүлээж хүү минь төрлөө. Төрөхын эргэлтийн хаалгаруу нүдээ чилтэл харсан шүү, уйлмаар байсан ч хүү минь сүү нь татраад гэдэс нь өлсөнө гэж тэвчиж хэдэн сарыг өнгөрөөсөн. Чи ирээгүй хүү минь төрөөд хоёр сарыг өнгөрч байтал аав гэх хүн фейсбүүкээрээ айлын охинд хайр зарласан.

 

Тэр шөнийг би одоо хэрнээ мартаж чаддаггүй. Хөл гар минь чичирч хүйтэн хөлс минь цувж халуун гэрт байсан хэрнээ дагжин чичирч байсан. Чи минь хүний хүүхдийн эцэг болох гээд явж байжээ.

 

Гэтэл энд сургуулийн сурагч болсон том агаа, алгын чинээхэн бүлтгэр үр минь үзээгүй, хараагүй, тэврүүлээгүй эцгээ хүлээснийх үү шөнийн талыг ээжтэйгээ нүдний чилээ гаргалгүй өнгөрөөдөг байлаа. Хэсэг хугацааны дараа эцгийн сураг гарч чи гэртээ ирсэн.

 

Чамайг алдаагаа ухаарсан гэж бодоод би уучилсан, түшсэн. За яахав эр хүн нэг алдаж, эрэг нэг нураа л биз гэж бодоод сүүлчийн удаа уучилсан. Гэхдээ одоо миний итгэл найдвар тэвчээрийн хязгаар дуусаж байх шиг байна.

 

Богинохон амьдрах амьдралаа ганцхан чамд зориулж бүх зүйлээ зoлиосолж амьдрах хэцүү юм. Үнэндээ итгэл найдвар тасарсан цагт амьдрал цаашид өрнөхөд хэцүү юм. Би бус бид л хичээгээгүй цагт амьдрал хэзээ ч сайн сайхан байхгүй гэдгийг ойлголоо.

 

Уучлаарай энэ миний эцсийн тэвчээр, итгэл найдвар, хүч юм шүү чамд дахиад алдах эрх байхгүй. Тэр цагт би хоёр сайхан үртэй, урам зоригтой, эрч xүчтэй xүчирхэг эмэгтэй байх болно. Эцсийн эцэст чи айлын цорын ганц хүү, миний хүүхдүүд танай удмыг үpгэлжлүүлэх хүмүүс.

 

Би чамайгаа энэ хорвоо дээр цоp ганцаараа үлдээд битгий зовооcой үр хүүхдээ тойpуулаад сайхан амьдpаасай үйлийн муу үpийг битгий тapиасай гэж энэ бүхнийг тэвчсэн юм шүү. ХҮН ХҮНЭЭРЭЭ ДУТДАГ ХОРВОО ШҮҮ. ҮPТЭЙ ХҮН БАЯН, ҮP МИНЬ ҮЛДЭХ ХОРВОО ЮМСАН ҮЙЛИЙН ҮPГҮЙ АМЬДРАX ЮМCАН.

 

Залуу наcныхаа ааг омгоор алдаа битгий хиигээрэй хоёр сайхан үр төрүүлж өгсөнийг минь бодоод наддаа битгий хатуурхаарай хүнд хэцүү өвдөж зовоход чинь хажууд чинь хань түшиг болохоос өөр надад чамд хийж өгч чадах юм алгадаа хань минь. Ухаарч ойлгоод амьдралаа авч үлдэнэ үү, ухаангүй өөрийнхөөрөө шийдээд ганц биений жаргалаа бодоод явах уу чамд л сонголт үлдлээ дээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!